Бизнес төлөвлөгөө гэж юу вэ? түгээмэл гаргадаг 10 алдаа
“Эрхэм Түнш Консалтинг” энэ удаагийн нийтлэлдээ “Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?” талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?
Бизнес төлөвлөгөө бол хийх гэж буй төслийнхөө суурийг зөв тавих, гаргах шийдвэрийнхээ өгөөжийг бүх талаас үнэлэх, тухайн төсөлд хөрөнгө оруулах эсэх асуултад хариулт авах боломжийг олгодог тактик болоод стратегийн өндөр ач холбогдолтой баримт юм.
Бизнес төлөвлөгөө нь дараах шинж чанарыг заавал агуулж байх ёстой
Бизнес төлөвлөгөөний үндсэн үүрэг:
Бизнес төлөвлөгөөг боловсруулах үйл явцын хамгийн чухал үе шатны нэг бол компанийн дотоод үйл ажиллагааны төлөвлөө, мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын төлвийг тодорхойлох явдал.
Бизнес төлөвлөгөө нь бүтцийн хувьд:
Бизнес төлөвлөгөө боловсруулахдаа гаргадаг 10 түгээмэл алдаа:
- Хоосон орон зай. Бизнес эрхлэгчид төлөвлөгөөгөө сүржин даржин болгохдоо ихэнх тохиолдолд хэн нь үл мэдэгдэх удирдагч, зөвлөгч, зохицуулагчийг дурддаг. Гэтэл бодит байдал дээр тийм хүн байдаггүй нь хожим үүсэх үүрэг хариуцлагын сул орон зайг бий болгодог.
- Гэрийн ажил. Дээр дурдсан “Товч бөгөөд тодорхой” хэмээх дүрмийг бариагүйгээс болж тухайн бизнес хэрэглэгчийн төлөвлөгөө уншихад уйтгартай, хамгийн гол нь нуршуу урт болдог. Ийм зүйл харсан найз тань тантай хамтрах уу, үлгэр мэт урт төлөвлөгөөнд хөрөнгө оруулагч итгэх үү?
- Зохиомол намтар. Компанийн удирдах түвшний гишүүдийн намтар бодит байх ёстой. Зохиомол баримт нэмэр бус нэрмээс болдог.
- Хэн, хэзээ. Маркетингийн төлөвлөгөө нь зөвхөн бодит санал дээр тулгуурлагдан боловсруулагдсан байх ёстой.
- Жил жилээр. Дөнгөж эхэлж буй төслийн санхүүгийн эхний жилийн төлөвлөгөөг бүтэн жилээр нь багцалж төлөвлөдөггүй. Харин сар, сараар нь нарийн тооцоолж гарах учиртай. Ингэж баймааж дөнгөж эхлэн буй бизнесээ эрсдлээс зайлхийлгэж чадна. Сараар гарсан төлөвлөөндөө тулгуурлан гүйцэтгэлийн үр дүнг улирлаар гаргаж байх хэрэгтэй. Ийм замаар алдсан алдаагаа засч чиглүүлэх юм. Бүтэн жилээр нь алдаж байхаар ядаж улирлаар нь алд л даа.
- Монопол. Өрсөлдөөн үгүй, өрсөлдөгч байхгүй гэсэн тодорхойлолтоос татгалзах хэрэгтэй. Өнөө цагт өрсөлдөөнгүй зах зээл гэж үгүй шүү. Өрсөлдөгч байхгүй гэсэн тайван сэтгэлээр бизнесээ эхлүүлж үхэр тэргээр урагшлах нь дээр үү, битүү тэмцэл гэсэн сэтгэл зүйтэйгээр тулаанд орж морин тэрэгний хурдаар давхисан нь дээр үү гэдгийг бодоорой.
- Ашиг хэмээх мөрөөдөл. Эхлүүтээ л ашиг олно гэж мөрөөдөх ч хэрэггүй. Ашиг бол алсдаа ирж болох боломж. Ирж болох гэж байгаа шүү. Байж болох зүйлийг бодит боломж болгох хамгийн зөв гарц нь компаниа өрсөлдөх чадвартай болгох.
- Бүрэн судалгаа. Зорилтод зах зээлийг бүх талаар судалсан дүнг заавал тусга. Судлаагүй орхисон тэр л зүйл хожмоо танд чөдөр боломж мэднэ. Гарааны түрүүнд судалж олсон мэдлэг, мэдээлэл хэцүү цагт хамгийн том тусыг хүргэдэг.
- Амлалт. Орж ирж болзошгүй, ирэх нь тодорхойгүй санхүүжилтийн талаар дурдаж болохгүй. Санхүүжилт байгаа эсвэл байхгүй.
- Хаа нэгтээ. Таны төлөвлөгөө бодит тоонд дээр үндэслэсэн байх ёстой. Байнгын, түр зуурын, шууд, шууд бус зардлыг урьдчилан тооцсон байх нь таны үүрэг.
Холбоотой линк
- Татварын тайлан өгөх хугацаа 2023 он
- Гэрээт нягтлан бодогчийн гэрээний загвар
- Санхүүгийн тайланг энгийнээр тайлбарлая
- Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт
.