Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” таньд татварын мэдээллийг багцлан хүргэж байна. Бид энэ удаа та нартаа Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар бэлтгэн оруулж байна.

татварын тайлан өгөх хугацаа

Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд зааснаар тухайн тайлан жилд орлого олсон иргэн бүр албан татвар төлөгч болдог бөгөөд албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх үүрэгтэй.

Ялангуяа та албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй бол заавал албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно. 

Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт

Ххоат-ын чөлөөлөлт

Төр хувь хүний бүх орлогоос ХХОАТ-ыг суутгадаггүй бөгөөд ХХОАТ чөлөөлөгдөх орлого байдаг.

  • хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;
  • хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого;
  • гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж;
  • Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
  • Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого;
  • нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого;

ХХОАТ-ын хөнгөлөлт

Иргэн бүр ХХОАТ- ын хөнгөлөлтийг эдлэх эрхтэй боловч харамсалтай нь эдэлж болох олон төрлийн ХХОАТ-ын хөнгөлөлт байгааг мэддэггүй. Тийм учраас хамтдаа суралцацгаая.

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын татварын хөнгөлөлт

Дараах орлогуудад албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

  • ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;
  • төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
  • гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
  • үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • хоол, унааны мөнгө.
Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/Албан татварын 1 жилийн хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
0-6 000 000 хүртэл240 000
6 000 000-12 000 000 хүртэл216 000
12 000 000-18 000 000 хүртэл192 000
18 000 000-24 000 000 хүртэл168 000
24 000 000-30 000 000 хүртэл144 000
30 000 000-36 000 000 хүртэл120 000
36 000 000 ба түүнээс дээш

Үйлдвэрлэл болон тариалалтын хөнгөлөлт

Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

  • үр тариа;
  • төмс, хүнсний ногоо, түүний үр;
  • жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац;
  • тэжээлийн ургамал;
  • модны суулгац.

Орон сууц анх удаа худалдан авсан болон барьсны хөнгөлөлт

Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

Албан татвар төлөгч энэ 2 хөнгөлөлтийн аль нэгийг сонгон эдэлж болдог.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол

Бүрдүүлэх материал:

1. “Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/
2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Цахим тайлан тайлангийн системээс автоматаар татах материал.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.
5. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаварын дугаар/

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол

Бүрдүүлэх материал:

1. Худалдах худалдан авах гэрээ /нотариат/
2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Цахим тайлан тайлангийн системээс автоматаар татах материал.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол

Бүрдүүлэх материал:

1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Цахим тайлан тайлангийн системээс автоматаар татах материал.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

гэрээт нягтлан бодогч

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг мөн хөнгөлөлтөд хамруулна.

Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Нэмэлтээр шаардлагатай тохиолдолд
a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
b. Орлого нотлох баримт

Цахим тайлан тайлангийн системээс автоматаар татах материал.

1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар 
5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Гадаадаын сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Бүрдүүлэх материал:

1. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Нэмэлтээр шаардлагатай тохиолдолд
a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
b. Орлого нотлох баримт

Цахим тайлан тайлангийн системээс автоматаар татах материал.

1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
3. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Суралцаж байх хугацаандаа хувь хүн өөрөө татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Цахим тайлан тайлангийн системээс автоматаар татах материал.

1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Бусад хөнгөлөлтүүд

Зуух, дулаалгын материалын хөнгөлөлт

Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Соёлын өвийн хөнгөлөлт

Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ.

Алслагдсан аймаг, сумын хөнгөлөлт

Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

Нэмээд…

  • донорын олговор;
  • даатгалын нөхөн төлбөр;
  • Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагналын орлогод хөнгөлөлт эдлүүлдэг.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх