ebalance

Ebalance гэж юу вэ? Хэрхэн нэвтрэх вэ?

Шэйр хийж түгээх

Ebalance гэдэг нь иргэн, хуулийн этгээд, аж ахуй нэгжүүдийн татвар,санхүүгийн тайлан тооцоог нэгтгэн бүртгэх, хадгалах “Цахим Санхүүгийн Тайлангын Систем” юм.

Монгол улсын татварын алба нь нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, онцгой албан татвар болон бусад татвараас бүрдсэн томоохон мэдээллийн сантай засгийн газрын хэрэгжүүлэгч агент юм.

Ebalance гэж юу вэ?

Татварын тогтолцоог зохистой байдлаар цогцлоох буюу татварын орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэх үйл явцыг аж ахуйн нэгж, байгууллага, эцсийн хэрэглэгч, цаашлаад татварын эрх бүхий байгууллага гэхчлэн бүхий л оролцогч талуудад хялбар байхаар шийдэж өгөхөд цахим татварыг хэрэгжүүлэх гол систем юм.

Татвар төлөгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр татвар төлөгчид татварын тухай холбогдох хуулиудыг зөрчих, татвараа төлөхгүй байх, татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах зэрэг зохисгүй үйлдлүүд ажиглагдсаар байгаа тул манай улсын хувьд татварын тогтолцоог илүү боловсронгуй болгох үүднээс цахим тогтолцоонд шилжээд байгаа билээ.

2019 онд “Татварын ерөнхий хууль” нь 14 бүлэг 86 зүйлтэй болон шинэчлэгдэн батлагдсан байна. Мөн тус онд “Татварын удирдлагын нэгдсэн систем”-д шилжсэн бөгөөд ийнхүү цахим системтэй болсноор “Нэгдсэн мэдээллийн бааз”-тай болж, мэдээлэл солилцооны хурд нэмэгдэж, татвар төлөгч иргэн болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний хурд нэмэгдсэн аж.

ebalance

Мөн тус оны 03 дугаар сарын 01-ээс “Цахим төлбөрийн систем”-д шилжсэнээр татвар төлөхөд илүү хурдан, илүү хялбар болсон билээ. Цахим татварын системийн шинэчилсэн хувилбарын зорилго нь татварын албанаас авах бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах, татвар төлөгчдөд ойлгомжтой, хялбар, түргэн шуурхай хүргэхэд оршино.

Ebalance ашиглах заавар

Үндсэн зорилго нь санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн хяналт, програм хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах замаар санхүүгийн үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, санхүүгийн албаны мэдээллийн нэгдсэн дата санг бий болгохтой холбогдсон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.

Цахим санхүүгийн тайлангийн системийн шинэчилсэн хувилбар нь үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын мэдээллийг ХУР системээс лавлаж, нэвтрэлтийн нэгдсэн системд хэрэглэгчдийг нэгтгэснээр тайлан илгээх үйл ажиллагааг хялбаршуулна.

Эрхэм Түнш Консалтинг ХХК

Хамтдаа Системтэй хөгжье

Татварын цахим платформуудын танилцуулга /Цахим татварын хэрэгжилт – ebalance/

● Цахим санхүүгийн тайлангын систем /www.ebalance.mof.gov.mn/ иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, тооцоог бүртгэх, хянах, хүлээн авах цахим систем.

● Ebarimt аппликейшн /www.ebarimt.mn/ Худалдан авалтын баримтаа бүртгүүлж, тодорхой хувийн татварыг буцаан олгох зориулалт бүхий аппликейшн юм.

Уг сайтаар дамжуулан татвар төөгчөөр бүртгүүлэх, тайлангаа илгээх, татвараа төлөх, тайлангаа хянах зэрэг үйлдлүүдийг цахимаар хийх боломжтой гэдгээрээ давуу талтай аж.

● Иргэдэд үйлчлэх /www.itax.mta.mn/ Иргэдийн татварын албатай харилцах суваг нь энэхүү сайт юм. Татвар төлөгчөөр бүртгүүлэх, төрийн байгууллагаас авах үйлчилгээний төлбөр төлөх зэрэг энгийн үйлчилгээг хялбараар авах боломжийг олгодог давуу талтай.

● Цахим төлбөрийн QR barimt Хамгийн сүүлд шинээр гарсан орчин үеийн цахим татварын үйлчилгээ. Цаасан баримт хэвлэх боломжгүй худалдааны үйлчилгээний төвүүдэд зориулсан ухаалаг, хялбар шийдэлтэй уг үйлчилгээ нь цаасан биш цахим төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд санал болгож буйгаар онцлогтой аж.

Монгол улсын хамгийн олон хандалттай, хамгийн олон хэрэглэгчтэй аппликейшнүүдийн нэг. Хэрэглэхэд хялбар бөгөөд уг аппликейшнээр дамжуулан төрийн үйлчилгээ, ногдол ашиг болон халамжийн үйлчилгээ авах боломжтой гэдгээрээ онцлогтой.

● Цахим татварын нэгдсэн систем /www.etax.mta.mn/ Татвар төлөгч болон татварын алба хоорондын харилцааны гол систем ба давхардсан тоогоор 300,000 орчим хуулийн этгээд, 1,900,000 гаруй иргэд уг платформыг ашиглаж байна.

ebalance

Цахим дижитал санхүүгийн шилжилт ба үе шатууд

Цахим зуун буюу дижитал эрин үе гарсантай холбоотой дэлхийн олон улс орон цахим татварын тогтолцоог бүрэлдүүлж байгаа билээ. Ийнхүү татварын тогтолцоогоо шинэчилж буй улс орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр татварын дижиталчлал нь аль түвшинд явагдаж     байгааг олон улсад ижил төстэй загварын тусламжтай үнэлэх болсон байна.

Гэсэн хэдий ч энэ нь харьцангуй ойлголт бөгөөд дэлхийн бүх улс орнууд яг адил шалгуураар татварын дижиталчлалаа үнэлдэггүй билээ. Тэрхүү загварын хүрээнд татварын дижиталчлалыг 5 үе шатанд хамааруулан авч үздэг.

1-р үе Цахим хадгалат (E- file) Татварын тайланг хадгалахдаа стандартчилагдсан цахим хэлбэрийг ашиглах (заавал шаардагдах эсвэл сонголтот байх), орлогын бусад мэдээллүүдийг ч мөн (жишээ нь цалин хөлсний болон санхүүгийн) цахим хэлбэрээр гаргаж, жил бүр тулган нягтлагддаг.

2-р үе Цахим нягтлан бодох бүртгэл (E- accounting) Нягтлан бодох бүртгэлийн болон бусад эх    сурвалжууд (жишээ нь нэхэмжлэх, туршилтын баланс) тодорхой цахим форматаар илгээгддэг.

3-р үе Цахим тулгалт (E- match) Нягтлан бодох бүртгэлийн болон бусад нэмэлт өгөгдлийг оруулах бөгөөд засгийн газар нэмэлт өгөгдөлд (банкны тайлан) татварын төрөл, татвар төлөгч ба харьяаллын дагуу тодорхой цаг хугацаанд өгөгдлийг харьцуулж тулган баталгаажуулдаг.

4-р үе Цахим аудит (E-audit) II үед илгээгдсэн өгөгдлүүд засгийн газрын нэгжүүдэд хүргэгдэн шалгагдах бөгөөд татвар төлөгчдөд хариулт өгөх хязгаарлагдмал хугацаа бүхий (аудиторын шаардсан нэмэлт материалуудыг бүрдүүлэх, алдааг тайланд залруулах хугацаа) цахим аудитын дүгнэлтүүд хүргэгдэх болно.

5-р үе Цахим үнэлэлт (E-assess) Засгийн газрын нэгжүүд илгээгдсэн датаг ашиглан олон янзын татварын маягт бөглөх шаардлагагүйгээр татварын үнэлэлт хийх боломжтой болдог.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх