shuniin manjuur

Хятадын хамгийн гоё 5 хот

Шэйр хийж түгээх

Хятадын хамгийн гоё 5 хот

1. Шанхай хот

Нэг хятад хоёр систем хэмээх хятадын засгийн газрын бодлогод хамаарах энэ хотын талаар хэлэх зүйл байна. Энэхүү гайхалтай хот нь эсрэг тэсрэгээрээ дүүрэн байдаг нь хоолонд ч нөлөөлдөг. Энэ нь ямар ч орлоготой хүмүүс амьдрахад тохиромжтой.

Шанхайд ирэхэд өөр соёл иргэншилд орчихсон юм шиг мэдрэмж төрдөг, энд маш үзэсгэлэнтэй, олон сонирхолтой газрууд байдаг. Энд Ази Европийн соёл холилдсон уу гэлтэй барилга байгууламж, архитектурын өвөрмөц шийдэлүүд зонхилдог.

Шанхай бол Нью Йорктой амархан андуурч болох хот юм. Үнэхээр ижил төстэй байдал нь асар их юм! Хамгийн гол нь XX-р зууны төгсгөлд энд барилгын ажил эхэлсэн – Вайтан далан дээр олон арван барилга баригдсан бөгөөд түүний барилгын ажлыг Америк, Европчууд гүйцэтгэсэн.

2. Бээжин хот

tian an men
【TA·NA·BA·TA】天安门·七夕

Хятад улсын нийслэл Бээжин хот бол улсынхаа улс төр, боловсролын төв ба ямар нэгэн нэгж мужид харьяалагддаггүй шууд улсын доор байдаг 4 хотын нэг юм. Хотын нэр нь “Умард нийслэл” гэсэн утгатай. Бээжин хот нь 16,801.25 мк2 газар нутагтай, 22 сая орчим хүн амтай. Оршин суугчдаараа улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т бичигддэг.

Хуурай уур амьсгалтай газар бөгөөд хаврын улиралд салхи шуурга ихтэй, намар сэрүүхэн, өвөлдөө жихүүн хүйтэн харин зуны улирал удаан үргэлжлэх бөгөөд маш халуун байдаг.  Хамгийн хүйтэн 1 сарын дундаж температур -20°C байдаг бол 7, 8 дугаар саруудад хамгийн халуун ба 40°C хүрдэг байна.

3. Лхас хот

Албан ёсоор бол БНХАУ-н Төвөдийн өөртөө засах орон, Лхас хот. Хималайн уулсын дунд далайн төвшнөөс 3642м өндөрт байрлах хот. Буддын шашны томоохон төвүүдийн нэг гэгдэх оюун санааны амар амаглангын орон гэлтэй.

Түвдийн өөртөө засах районы төв Лхас хотод Түвдчүүд төвлөрөн суудаг. Лхас хотыг “Ариун дархан тэнгэрийн сахиусын нутаг” гэдэг. МЭ 633 онд Түвд үндэстний баатар Сонсан гамбо Тубо вант улсын нийслэлийг энд шилжүүлэн авчирсан бөгөөд Бурхан Буддагийн ордон, их бага зуу хийдийг байгуулжээ.

4. Хонг Конг

Хонконг бол Хятад улсын онцгой захиргаат орон юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь засгийн газраас тусдаа тогтсон байна. Хятад-Их Британийн хамтарсан тунхаг ёсоор харьяалах улс нь Британи байж байгаад 1990 онд Хятад болж солигдсон ч эдийн засаг, засаг захиргааны бүтэц хэвээр үргэлжлэхээр заасан байна.

Хятад улсын «Нэг улс, хоёр тогтолцоо» зарчмын хүрээнд Хонконгийн суурь хууль нь муж, орны түвшнийх байна.

Хонг конг нь БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт байрлах өндөр хөгжил, соёл иргэншил бүхий томоохон хот юм. Азидаа төдийгүй дэлхийд худалдааны томоохон төвүүд Хонгконгт байршдаг учир олон улсын санхүүгийн төв гэж үзэх нь ч олонтаа.

Тэнгэр баганадсан алдартай томоохон барилгууд, содон амт бүхий хоолны урлагийг сонирхсон дэлхийн олон олон жуулчдын тоо жилээс жилд улам бүр л нэмэгдэж байна. Хонгконгт дэлхийн алдартай хувцас, эдлэлийн брендүүдийн маш олон жижиг худалдааны төвүүд байрладаг тул “Худалдааны диваажин” хэмээн жуулчид нэрийдэх нь ч бий.

5 . Манжуур хот

shuniin manjuur
Манжуур хот нь БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн баруун хойд хэсэгт Хөлөнбуйрын тал нутагт оршино. Тус аймаг нь хойд талаараа ОХУ-тай 54 км хиллэдэг. Түүхийн цаг хугацаанд энэ хот буй газарт хүннү, дунху, кидан, сяньби, монгол гэх мэт янз бүрийн үндэстэн овог аймаг амьдарч байжээ.

Манж Чин гүрний үед Аргун голоор тусгаарлагдаж Орос Хятадын хилийн зааг дахь суурин газар болжээ. 1901 онд Орос – Хятадын хэлэлцээрийн дагуу төмөр зам барьснаар Сибирь, Алс дорнодыг холбосон Манжуур хэмээх өртөө газар байгуулагдаж үндэс суурь нь тавигджээ

Манжуурыг олон хөлийн газар буюу аялал жуулчлалд тулгуурласан хилийн худалдааны томоохон боомт хот болно гэж хэн ч төсөөлөөгүй юм. Эдүгээ 320 мянган хүн амтай, Орос – Хятадын төмөр замын гарц болсон боомт хот болжээ. 2000 онд 610 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2006 онд 2.7 сая жуулчин, 2014 онд 5 сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас олох орлого нь 300 сая ам доллар давсан байна.

Жуулчдын 53% нь Манжуур хотод 700 – 1100 юаны орлого үлдээдэг ажээ. Манжуур хот нь ийнхүү хурдтай өсөлтөөрөө сүүлийн 10 жилийн дотор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот”, “Бүх Хятадын үлгэр жишээ хот” шагналуудыг хүртжээ.

Ёл Аялал – Таныг Мөрөөдлийн аялалд урьж байна

Нийтлэл:


Шэйр хийж түгээх