A black and white photo of three people kissing

2024 оны гэр бүлийн зураг авах трендүүд

Шэйр хийж түгээх

2024 оны гэр бүлийн зураг авхуулах трендүүд

Мартагдашгүй цаг мөчийг тань мөнхлөн үлдээе.

Таны гэр бүл гэдэг нь хорвоогийн санаа зовнилоо түр ч гэсэн мартаж болох аз жаргалаар бялхсан хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл юм.

Тэгвэл та өөрийн гэрийн ханад эсвэл зургийн цомогт гэр бүлийн зураг байгаа эсэхийг шалгаад үзээрэй.

Хэрэв байгаа бол хэзээ авхуулсан бэ? Дахиж авхуулах цаг болсон юм биш биз. Гэр бүлийн зургаа ил нүдэнд харагдах газар байршуулснаар олон төрлийн сайн үр дүнг авч болно. Хамгийн энгийн нь таны стресст өртөх магадлал багасдаг байна.

Тэгвэл үр хойчдоо үлдээх чухал зургаа сонирхолтой байдлаар авч сурцгаая.

Гэр бүлийн зураг авах тренд – Сонирхолтой зураг хэрхэн авхуулах вэ?

Тогло, бүжиглэ, хөгжилд

Та өөрийн гэр бүлийн зурагтаа жинхэнэ баяр баясгаланг буулгамаар байна уу? Тэгвэл зүгээр хөгжилдөн тоглолд. Бүр болохгүй бол дуу тавьж байгаад бүжиглэ. Таны гэр бүл юу хийх дуртай вэ? тэрийгээ л хийцгээ. Ингэснээр та дурсамж дүүрэн гоё зургийг бүтээхээс гадна гэр бүлийн гишүүдийн зан байдал ч зурагт нь мөнхлөгдөн үлдэх болно.

Mother Dancing with Her Daughters on the Street

Хийж болох санаанууд:

  • Ширээ тойрсон тоглоом тоглох (хөзөр, даалуу, тэрбумтан гэх мэт )
  • Хөөцөлдөж тоглох
  • Элсэн дээр тоглох
  • Бүжиглэх
  • Ном унших гэх мэт

Сонирхолтой хувцасла

Арван жилд нэг ижил формоо өмсчхөөд инээгээд зургаа авхуулах ч бас гоё шүү. Гэр бүлийнхэнтэйгээ бид яагаад тэгж болохгүй гэж. Нэг төрлийн хувцас юм уу нэг сэдвийн хувцсаа сонгоод ижилсээрэй. Дээл, цагаан цамц жинснээс гадна танд маш олон сонголт байгаа шүү. Дуртай киноны дүрээ бүтээхээс гадна, яагаад харийн амьтад, алдартай хүнийг дуурайж болохгүй гэж.

гэр бүлийн зураг

Di Focus studio

Мартагдашгүй цаг мөчийг тань мөнхлөн үлдээе

Хаяг:

13-р хороолол , Натурын зам, Lux House – 3, Di focus studio /Өдөр бүр 11:00-20:30 цагийн хооронд ажиллана 96661021/

Байгальд хөгжилдөцгөөе

Байгаль нь гэр бүлийн зургуудад гайхалтай арын дэвсгэр болж өгч чаддаг. Богд уулаар алхаж болно, Тэрэлжид морь унасан ч болно эсвэл зүгээр хүүхдийн паркад хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа зургаа авхуулсан ч болно.

гэр бүлийн зураг

Хамгийн гол нь ингэж авсан зургууд таны гэр бүлийн адал явдлыг эрэлхийлэгч занг тусгаж өгөх бөгөөд бүр хүндрүүлэх юм бол Монголын Алтай 5 Богддоо алхаж гараад гэр бүлийн зургаа амжилтын зурагтайгаа хослуулаарай.

Хар цагаан 2024 оны тренд

Хүмүүс өнгөт зургаас зайлсхийж хар цагаан зургийг 2024 онд илүүд үзэх болжээ. Хар цагаан зураг нь өнгөрсөнд очсон мэт сэтгэгдлийг төрүүлж, цаг хугацаагүй класик мэдрэмжийг бүрдүүлдэг. Хамгийн гол анхаарах ёстой зүйл бол өнгөө сайн тохируулаарай. Хар цагаан хувцас хар цагаан зураг дээр илүү тод өвөрмөц харагддаг шүү.

Сүүдрийг ашигла

Силуэт гэрэл зургийн арга нь энгийн гэр бүлийн зургийг урлагийн бүтээл болгон хувиргаж чаддаг. Нүүрний хувирал төрх ерөөсөө ч гарахгүй боловч бид өөрсдийн биеийн хэлэмжээрээ гэрийнхэнтэйгээ хэр дотноо илэрхийлж болно. Зурагчиндаа ийм төрлийн зураг авах саналаа хэлээд позоо бэлдээд очоорой та.

гэр бүлийн зураг
Хаяг:

13-р хороолол , Натурын зам, Lux House – 3, Di focus studio /Өдөр бүр 11:00-20:30 цагийн хооронд ажиллана 96661021/

Di Focus Studio – Фото зургийн студио

Мартагдашгүй цаг мөчийг тань мөнхлөн үлдээе

7 жилийн туршлагатай хамт олон таны нандин мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээх болно.

Бүх төрлийн гэрэл зураг /жаазтай, канвас, акриллан, хавтан/

  • Гэр бүлийн зураг, найзуудын зураг авалт
  • Жирэмсний зураг авалт
  • Хүүхдийн зураг авалт
  • Хуримын зураг авалт
  • Албан байгууллагын зураг авалт
  • Дурсгалын альбом хийнэ

Бидний бүтээлүүд “Гэр бүлийн зураг”

Холбоотой нийтлэлүүд:


Шэйр хийж түгээх