“Гэр бүлийн зураг авхуулах нь ЯАГААД ЧУХАЛ вэ?” – 5 зөвлөмж

Мартагдашгүй цаг мөчийг тань мөнхлөн үлдээе.

Таны гэр бүл гэдэг нь хорвоогийн санаа зовнилоо түр ч гэсэн мартаж болох аз жаргалаар бялхсан хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл юм.

Таны гэрийн ханад эсвэл зургийн цомогт гэр бүлийн зураг байгаа эсэхийг шалгаад үзээрэй.

Хэрэв байгаа бол хэзээ авхуулсан бэ? Тэрнээс хойш шинээр гэр бүлийн гишүүн нэмэгдсэн эсэх? Хэрэв гэр бүлийн зураг байхгүй бол яагаад авхуулж байгаагүйг бодоод үзээрэй!

Гэр бүлийн зураг нь гэрийн хана эсвэл байнга нүдэнд харагдах газар байх нь маш чухал бөгөөд гэр бүлийн харилцаанд эерэгээр нөлөөлдгийг судлаачид нотолжээ.

Жишээ нь: Гэр бүлийн зургаа ил нүдэнд харагдах газар байршуулснаар стресст өртөх магадлал багасдаг байна.

Гэр бүлийн зураг авхуулахын 5 сайн тал

Гэр бүл салалтыг багасгадаг:

Монгол улсын хувьд гэр бүл салалт жил ирэх тусам өсөж байна.

Монгол улсын статистикаас гэр бүлийн мэдээллийг харвал 2022 онд нийт 17,694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,515 гэр бүл цуцлуулжээ. Харин зөвхөн арван хоёрдугаар сарын хувьд 1,731 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 429 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ бүртгэсэн байна.

гэр бүлийн зураг

Гэр бүл цуцлалтыг хугацаагаар нь авч үзвэл 7 ба түүнээс дээш жил амьдарсан 1-4 хүүхэдтэй, хосууд ихэвчлэн салж байна.

Гэр бүлийн зураг авхуулан ил байрлуулснаар тухайн мөчийн аз жаргал, хөгжилтэй зүйлсийг байнга санагдуулж байдаг тул уур бухимдлыг бууруулах замаар гэр бүлийн харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Ганцаардлыг багасгадаг:

Хэрэв гэр бүлийн гишүүн эсвэл хань ижил тань ажил, амьдралын шалтгаанаар байнга хамт байж чаддаггүй бол та заримдаа ганцаарддаг байх.

гэр бүлийн зураг

Ганцаардал нь хүмүүсийг уйтгар гунигтай, сэтгэлээр унагаад зогсохгүй цусны даралт ихсэх, зүрхний өвчин, танин мэдэхүйн бууралт, таргалалт, дархлаа сулрах зэрэг бие махбодын эрүүл мэндийн асуудалд хүргэдэг.

Хуримын зураг эсвэл гэр бүлийн зургийг ил байлгах нь бие махбодын хол зайг даван туулахад тусалж, таныг ганцаардуулахгүй байх болно.

гэр бүлийн зураг

Di Focus studio

Мартагдашгүй цаг мөчийг тань мөнхлөн үлдээе

Хаяг:

13-р хороолол , Натурын зам, Lux House – 3, Di focus studio /Өдөр бүр 11:00-20:30 цагийн хооронд ажиллана 96661021/

Гэр бүлээ илүү ихээр хайрлах сэтгэл төрүүлдэг:

Гэр бүлийн гишүүнээ алдах нь тийм ч амар зүйл биш ч гэрт тань дэлгэн тавьсан гэр бүлийн зураг нь тэднийг дурсах сайхан арга юм. Хэдийгээр тэд тантай биечлэн хамт байх боломжгүй ч тэдний зураг эсвэл хамгийн нандин зүйлсийг өдөр бүр харах нь тэд тантай хамт байгаа гэдгийг сануулж байх болно.

гэр бүлийн зураг

Стрессийг багасгадаг:

Гэр бүлийн зураг авхуулахын хамгийн гайхалтай давуу талуудын нэг нь стрессийг бууруулахад тусалдаг. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд сэтгэлийн түгшүүртэй үедээ хайртай хүнийхээ зургийг харах нь стрессийн шинж тэмдгийг бууруулахад хайртай хүнээ нэг өрөөнд байлгахтай адил үр дүнтэй болохыг харуулж байна.

гэр бүлийн зураг

Ялангуяа ажил дээрээ хань ижил, үр хүүхдийнхээ эргэн тойронд өөрийн хүссэн жаазтай зургуудыг тавих нь стресст орсон эсвэл хэт их ачаалалтай байх үед тус болно.

Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг:

Гэр бүлийн гэрэл зураг нь сэтгэцийн эрүүл мэндэд тустайгаас гадна хүүхдийнхээ зургийг гэрийнхээ эргэн тойронд дэлгэх нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

гэр бүлийн зураг

Эдгээр зургууд нь таны хүүхдэд гэр бүлийн нэгэн хэсэг гэдгийг ойлгуулахаас гадна, өөрсдийнх нь хувьд хэчнээн чухал болохыг сануулдаг байна.

Хаяг:

13-р хороолол , Натурын зам, Lux House – 3, Di focus studio /Өдөр бүр 11:00-20:30 цагийн хооронд ажиллана 96661021/

Di Focus Studio – Фото зургийн студио

Мартагдашгүй цаг мөчийг тань мөнхлөн үлдээе

7 жилийн туршлагатай хамт олон таны нандин мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээх болно.

Бүх төрлийн гэрэл зураг /жаазтай, канвас, акриллан, хавтан/

  • Гэр бүлийн зураг, найзуудын зураг авалт
  • Жирэмсний зураг авалт
  • Хүүхдийн зураг авалт
  • Хуримын зураг авалт
  • Албан байгууллагын зураг авалт
  • Дурсгалын альбом хийнэ

Бидний бүтээлүүд “Гэр бүлийн зураг”

Холбоотой нийтлэлүүд: