Амьтнаас хүнд халдварладаг өвчин
Нохой, муур гээд амьтнаас хүнд халдварладаг өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Мал эмнэлэгт хандаарай
“Баяндэмбэрэл жижиг амьтны эмнэлэг” нь гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг эмнэлэг юм. Үүнд:
Муур, Нохой Амьтнаас хүнд халдварладаг өвчнүүд
- Галзуу
- Бруцеллёз
- Бэтэг
- Лептоспироз
- Гох хорхойтох өвчин
- Хожгор үлд
- Криптоспиридиз
- Ку чичрэг
- Лейшманиоз
- Нохой, муурын туузан хорхойтох өвчин
- Строгилиодиаз
- Токсокариоз
- Трихинеллёз
- Гэдэсний халдвар
- Гэдсний халдварт өвчнүүд
Халдвар дамжих зам:
- Амьсгалын замаар дамжин халдварлах
- Халдварын вирус, нян, үүсгэгч, шимэгч зэрэг нь гэмтсэн арьс салстаар дамжин халдварлах
- Хамуу, хачиг, бөөс, бүүрэг, шимэгч, биед нэвтэрч, хазах улмаар халдвар дамжуулах
- Ахуйн хавьтал (шүлс, ялгадас, нүд, хамар, амны салст, ялгадасаар бохирлогдсон хөрс, ус,эд зүйлстэй харьцах)
- Халдварын үүсгэгч, шимэгч зэрэг нь хүнсний бүтээгдэхүүнтэй хамт бохирлогдсон гараар дамжин хоол боловсруулах замаар халдварлах.
Хүнд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг:
- Халдвар, хордлогын ерөнхий болон хэсэг газрын шинж тэмдэг илрэх.
- Цочмог, өндөр халуурах, чичрүүдэс хүрэх.
- Бөөлжих, суулгах.
- Цочромтгой болох, ус, дуу, гэрэл, чимээнээс айх.
- Арьс салст, амны хөндийд идээт болон цусархаг тууралт гарах, яр шарх үүсэх.
- Арьс өөхөн эдийн завсар гадны биет, хөдөлгөөн илрэх.
- Харшлах, ханиах, найтаах.
- Бие болон хошногоны амсар загатнах
- Бусад эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болон.
Урьдчилан сэргийлэх арга зам:
Нохойнд:
- Нохойг жил бүр малын эмчид хандаж биеийн ерөнхий үзлэг хийлгэн, 5 өвчний болон галзуугийн эсрэг вакцин тариулах.
- Нохой хоол идэхгүй, ноймоорлын байдал илэрвэл малын эмчид үзүүлэх.
- Эдгэрэхгүй өвчин туссан (жш: галзуу өвчин) бол устгах, халдваргүйжүүлэх шаардлагатай.
Хүнд:
- Нохойнд хазуулах, шүлсдүүлэх, долоолгохоос зайлсхийх.
- Нохойны идүүр, хэвтэр, байр, ялгадас зэрэгт хүрсэн бол гараа сайтар савандаж угаах.
- Нохойд хазуулсан бол эмчийн зааврын дагуу галзуугийн эсрэг вакцин, ийлдсийн бүрэн тунг тариулах шаардлагатай.
- Галзуу өвчний эсрэг эмчилгээ нь зөвхөн вакцин, иилдэс юм.
- Нохойгоо уяатай байлгах.