АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ КОМПАНИ
Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Халдваргүйтгэл ариутгал хийх үйлчилгээ
Баяндэмбэрэл ХХК нь дараах чиглэлээр 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнд:
- Гадаа талбай /ил задгай хог хаягдал, бохир, бохирын хоолой, хогийн цэг, хогийн бункер, үерийн усны далангийн шуудуу, суваг, бохирлогдсон хөрс, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, малын хашаа, хороо, бууц/
- Дотор талбай /бүх үйлдвэрлэл, үйлчилгээ, олон нийтийн газрууд, зах худалдааны төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бар, ресторан, цайны газар, түргэн үйлчилгээний цэгүүд, агуулах, зоорь, албан байгууллага, айл гэр/
- Онц байдлын үед /шар усны үер, байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн халдваргүйжүүлэлт, хүн, малын гоц халдварт өвчний үед голомтын халдваргүйжүүлэлт/
ариутгал халдваргүйжүүлэлт
Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани
Баяндэмбэрэл ХХК компаний товч танилцуулга
18 жилийн туршлага
1999 оноос хойш тасралтгүй 18 жил мал эмнэлэг болон ариутгал халдваргүйтгэлийн үйлчилгээ эрхэлж байна.
Тоног төхөөрөмж
Ариутгалын зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашин, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, хэрэглэлтэй.
Сэтгэл ханамж
Харилцагч байгууллагуудаас сэтгэл ханамжийн судалгаа авхад “Онц сайн” дүнтэй.
Чанартай бодис
3 яамнаас зөвшөөрсөн, Мэргэжлийн хяналтын газраар баталгаажсан чанартай хор бодисоор үйлчилдэг.
Мэргэшсэн баг хамт олон
Олон жилийн туршлагатай мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бүхий баг бүрэлдэхүүн.
Хамтрагч байгууллага
200+ албан байгууллага, хувь компанитай хамтран ажилласан арвин их туршлага.
Хамтрагч байгууллага
Хийж Гүйцэтгэсэн Ариутгал Халдваргүйжүүлэлтийн ажил
Төмөр замын халдваргүйжүүлэлт, хамгаалалт


Хөрс, нийтийн талбай халдваргүйжүүлэлт, хамгаалалт


Үерийн усны далан халдваргүйжүүлэлт, хамгаалалт


Албан байгууллага, айл өрх халдваргүйжүүлэлт, хамгаалалт


Онц байдлын үеийн халдваргүйжүүлэлт, хамгаалалт


Стандарт Чанарын Шаардлага
Монгол Улсын стандарт “MNS 5161-3:2002, MNS 4968:2000, MNS 4990:2000, MNS 5161-1:2002”- ыг мөрдөн, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 11 сарын 01-ны өдрийн А/179 дүгээр тушаалын долоо дугаар хавсралтаар баталсан Ахуйн шавж, мэрэгч, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг баримталж, Ахуйн шавж, мэрэгч, халдваргүйтгэлийн үйлчилгээний технологийн зааврын дагуу 1999 оноос өнөөг хүртэл тасралтгүй ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа туршлагажсан баг хамт олон ажиллаж байна.
Ариутгал Халдваргүйтгэлийн Зорилго
- Эко технологид тулгуурлан агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах
- Монгол улсын иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх
- Барилга байгууламжийн насжилтыг уртасгах, эдэлгээг сайжруулах
- Бүх төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой

Нийтлэгч:

Баяндэмбэрэл ХХК Гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэчулуун
Цацраг химийн хорт бодисоос хамгаалах, хор судлаач, Химийн шинжлэх ухааны доктор, Дэд хурандаа
Нийтлэгч:

Ерөнхий захирал МУХААГЗ Д.Цэндбаатар
Баяндэмбэрэл ХХК үүсгэн байгууллагч, ерөнхий захирал, нийслэлийн мал эмнэлгүүдийн анхны Хөдөө аж ахуйн гавъяат зүтгэлтэн
Компаний Хаяг: Баянзүрх Дүүрэг, 13 дугаар хороо, 113-г байр Амгалан амаржих төвийн баруун хойно Баяндэмбэрэл ХХК