БАЯНДЭМБЭРЭЛ АРИУТГАЛ ХХК
Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани
Үйл Ажиллагааны Чиглэл
Ариутгал халдваргүйтгэл

- (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх болон голомтын халдваргүйтгэл
- Нийслэлийн хэмжээнд мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бүх газар, мах ногооны зоорь, агуулах, хүнсний захуудын халдваргүйтгэл
- Бохирлогдсон нийтийн эзэмшлийн зам талбай, нүхэн жорлон, гахай, нохой, шувууны байр, малын хашаа хороо, мал амьтны сэг зэм устгалын халдваргүйтгэл
- Мал амьтны халдварт болон гоц халдварт өвчний үед уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу ариутгал халдваргүйтгэл хийх
Ахуйн шавж, мэрэгч устгал

Бүх төрлийн шавжгүйтгэл (бусад үе хөлтөн-Нисдэг болон мөлхдөг шавьж болон мэрэгч амьтдыг утсгах үйлчилгээ. Үүнд:
- Жоом
- Бясаа
- Харх
- Хулгана
- Цагаан эрвээхий
- Шоргоолж
- Ялаа
- Бүүрэг
Мал Эмнэлэг

Гэрийн тэжээвэр амьтдад эмийн болон эмийн бус эмчилгээ, мэс заслын эмчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулан ажиллаж байна.
- Нохой
- Муур
- Бусад Гэрийн тэжээвэр амьтан
Утас: 80785656, 94805656
Явуулын Лаборатори

Явуулын лаборатори нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний сорил, дээжийг газар дээр нь авч чанарын шаардлагатай хангасан эсэхийг тодорхойлох зорилготой.
Түгээмэл шинжилгээ өгөх ёстой бүтээгдэхүүний жагсаалтад сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн заавал хамрагдана. Шинжилгээ өгөх ёстой байгууллагууд
- Мах, Сүүн бүтээгдэхүүн борлуулагч, худалдагч
- Хоолны газар, Ресторан
- Хоол, хүнсний бүтээгдэхүүн шинжилгээнд хамрагдах ёстой бусад байгууллага
Баяндэмбэрэл ХХК компаний товч танилцуулга
Харилцагч байгууллага
Стандарт Чанарын Шаардлага
Монгол Улсын стандарт “MNS 5161-3:2002, MNS 4968:2000, MNS 4990:2000, MNS 5161-1:2002”- ыг мөрдөн, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 11 сарын 01-ны өдрийн А/179 дүгээр тушаалын долоо дугаар хавсралтаар баталсан Ахуйн шавж, мэрэгч, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг баримталж, Ахуйн шавж, мэрэгч, халдваргүйтгэлийн үйлчилгээний технологийн зааврын дагуу 1999 оноос өнөөг хүртэл тасралтгүй ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа туршлагажсан баг хамт олон ажиллаж байна.
Нийтлэгч:

Баяндэмбэрэл ХХК Гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэчулуун
Цацраг химийн хорт бодисоос хамгаалах, хор судлаач, Химийн шинжлэх ухааны доктор, Дэд хурандаа
Нийтлэгч:

Ерөнхий захирал МУХААГЗ Д.Цэндбаатар
Баяндэмбэрэл ХХК үүсгэн байгууллагч, ерөнхий захирал, нийслэлийн мал эмнэлгүүдийн анхны Хөдөө аж ахуйн гавъяат зүтгэлтэн
Компаний Хаяг: Баянзүрх Дүүрэг, 13 дугаар хороо, 113-г байр Амгалан амаржих төвийн баруун хойно Баяндэмбэрэл ХХК
Утас: 80785656, 94805656 [email protected]