Орон сууцны ариутгал, халдваргүйжүүлэлт /СӨХ/

Шэйр хийж түгээх

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Орон сууцны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх вэ?

Амралт зугаалгын улирал шувтарч цэцэрлэг, сургуулийн завгүй өдрүүд хаяанд ирлээ. Хичээлийн бэлтгэл ажилд хүн бүр шамдан орсон энэ цаг үед бидний орхигдуулж болохгүй нэгэн чухал сэдэв нь “Орон сууцны ариутгал” билээ.

Өнгөрсөн саруудад үерийн хэд хэдэн тохиолдлоос үүдэн гэдэсний халдварт өвчин Улаанбаатар хотод маш эрчимтэй тархаж байна. Үүнийг устгах арга нь мэдээж орчны ариутгал халдваргүйжүүлэлт юм.

Орон сууцны эргэн тойронд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийснээр аливаа халдварт өвчнийг тархахаас нь өмнө устгаж чадна.

Орон сууцны ариутгалыг дараах байдлаар хийнэ.

Нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж, цэвэрлэх:

Нийтийн эзэмшлийн талбай:

  • орц
  • хонгил,
  • гадна талбай,
  • автомашины зогсоол, В1 давхар
  • тоглоомын талбай,
  • явган болон автомашин зорчих хэсэг орно.

Эдгээр хэсгийг ариутгагч шингэн бүхий уусмалаар өдөр бүр угааж цэвэрлэх ба нэгдсэн ариутгалыг 7 хоногт 1 удаа хийх нь зүйтэй.

Нэгдсэн ариутгалыг хийх аргууд:

Цэвэрлэгээний бодисоор ариутгах:

Өдөр тутамдаа ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хэрэглээний бодисоор хийж болно.

Хэт ягаан туяагаар ариутгах:

Агаарт тархсан нүдэнд үл үзэгдэх нян бактерийг устгах боломжтой. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлт илүү үр дүнтэй болох болно.

Ариутгалын байгууллагатай хамтрах:

Бид өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг хангалттай хийдэг, бүрэн ариутгал хийж чаддаггүй. Учир нь СӨХ бүрд зориулалтын ариутгал халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж байдаггүй. Тиймээс тогтсон хуваарийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ авах нь маш үр дүнтэй арга юм.

Хортон, шавж устгал:

Нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр энэхүү ажил дуусахгүй. Хамгийн гол нь айл өрх бүрд шавж устгалыг тогтмол хийх хэрэгтэй байдаг. Энэ нь аливаа шавж, хорхойг тархахаас нь өмнө устгах сайн талуудтай.

Баяндэмбэрэл Ариутгал, Халдваргүйжүүлэлтийн компани 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд гадна талбайн халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх