Ажлын байрны халдвар тархах 3 гол обьект

Шэйр хийж түгээх

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Ажилчид ихэнх цагаа оффис дээрээ өнгөрүүлдэг тул ажлын байрны халдвар ариутгал, цэвэрлэгээ тэдний эрүүл мэндийн хувьд маш чухал байдаг. Эрүүл мэндийн вэбсайт WebMD-ийн мэдээлснээр, 10 сая гаруй бактери энгийн оффисын ширээн дээр үрждэг бөгөөд энэ нь энгийн жорлонгийн суултуур дээр 400 дахин их бактериуд байдаг гэсэн үг юм!

Ажлын байрны халдвар тархах 3 гол обьект

Хэдийгээр Covid-19 тахал намжсан ч Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон бөгөөд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 173,463 өрхийн 133,194 нүхэн жорлон тоологдсон. Гараар дамжих халдварыг ярихын тулд зайлшгүй хөрсний бохирдлын талаар дурдах хэрэгтэй болж байна.

Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.

Сүүлийн жилүүдэд хүн амын халдварт өвчний тархалт огцом нэмэгдэх болсон. Мэдээж энэ бол хөрс, ус, агаарын бохирдолтой салшгүй холбоотой гэдгийг бүгд мэдэж байгаа ч төдийлөн анхаарч үздэггүй.

Энэ бүх халдварын эх үүсвэр нүхэн жорлон, хогийн цэг дээрх нян бактериуд үерийн усаар дамжин нийслэлийн өнцөг булан бүрд тархдаг. Ингээд нөгөө халдварууд хөрсөөр дамжин агаарт тархаж бидний эргэн тойронд эргэлдэн орчин тойрныг бохирдуулдаг. Бидний нүдэнд харагдахгүй учир бид хэрхэн бидэнд хэрхэн халдварлаж, бид цааш тарааж байгааг мэдэхгүй.

Ирц бүртгэлийн хурууны хээ уншигч төхөөрөмж

Бид сургууль, ажилдаа хувийн унаа, нийтийн унаа, дугуй, скүүтэр, алхах гэх мэт маш олон арга замаар ирж, очдог. Тэгвэл бид энэ бүх тээврийн хэрэгслээс халдвар аван цааш тараадаг байна. Жишээ нь би өглөө бүр ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд ирц бүртгэлийн системд ирсэн цагаа бүртгүүлдэг.

Ихэнх байгууллага ирц бүртгэхдээ мөн л адил хурууны хээ уншигч төхөөрөмж ашигладаг. Энэ нь халдвар дамжих хамгийн эхний алхмуудын нэг юм. Хүн өөрөө ч мэдэлгүй бусдад халдвар тараадаг байна. Ингээд ирцээ бүртгүүлээд гадуур хувцас, цүнхээ шургуулгадаа хийж компьютероо асаагаад гэрээсээ авчирсан хоолоо амрах өрөөний хөргөгчид хийдэг.

Дараа нь ариун цэврийн өрөө орж гараа угааж үсээ янзлаад аяга цай найруулаад ажлын ширээндээ суудаг. Энэхэн хооронд л би ирц бүртгэлийн машин, ширээний эргэн тойрон, амралтын өрөө гэх газруудад халдвар тарааснаа ч мэдэлгүй шургуулгаасаа өчигдрийн үлдээсэн жигнэмгийг идэж байлаа. Ингээд бодоход бидний эргэн тойронд хэчнээн сая нян оршин байгааг мэдэх аргагүй.

Дундын хэрэглээний принтер, хувилагч төхөөрөмж

За тэгээд нөгөө халдвартай гараараа цайгаа уун, жигнэмгээ идэж дуусаад ажлаа эхлэн шаардлагатай бичиг баримтаа хэвлэх, хувилах хэрэгтэй болно. Мэдээж хүн тус бүрд хэвлэгч, хувилагч байхгүй учир дундын хэрэглээний төхөөрөмжийг ашиглаж товчлуур дээр нь хэдэнтэй дарж баримтаа хэвлэж, хувилж аваад ширээндээ суулаа.

Миний араас борлуулалтын хэлтсийн ажилтан мөн л адил хэвлэх, хувилах үйлдлийг давтаж байв. За ингээд би гэдэг хүн дараагийн хүндээ халдвар тараах нь тэр. Борлуулалтын ажилтан маань халдвар авсан гараараа бичиг баримтаа барин ажилтан нэг болгонд танилцуулж гарын үсэг зурууллаа.

ajliin-bairnii-haldvar

Амралт, хоолны өрөө

Өдрийн цайны цаг болж би гэдэг хүн гараа угааж аваад амралтын өрөөний хөргөгчөөс хоолоо аван печьнд хийж халаагаад чухам цэвэрхэн гартай хүн, өглөөхөн халдвартай гараараа хоолны сав, хөргөгчийн хаалгаа барьснаа ч мэдэхгүй хоолоо идэхээр суулаа. Миний араас бусад ажилчид хоолоо халааж байлаа. За ингээд би дахиад л өөрөө ч мэдэлгүй бусдад халдвар тарааж тэднийг эрсдэлд оруулсан байв.

За цайны цаг дуусаж ганц аяга кофе уун буцан ажилдаа орно. Нэг л мэдэхэд тарах цаг болсон учир хам хум компьютероо унтрааж, явах цагаа хуруу уншигчдаа бүртгүүлээд, нийтийн тээвэрт суун түгжрэл дунд утсаа маажсаар гэртээ харина.

Дээрхээс харахад бид санаандгүйгээр л халдвар тараадаг болж таарч байна. Мэдээж энэ бүх нян, вирус үхлийн аюултай биш ч бага багаар бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байдаг.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Баяндэмбэрэл Ариутгал, Халдваргүйжүүлэлтийн компани 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд гадна талбайн халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Халдварыг хэрхэн устгах вэ?

Одоо харин нян, вирусийг хэрхэн устгах талаар ярилцъя.

  1. Хувь хүний ариун цэвэр
    Хүн бүр бохир зүйлд хүрсний дараа гараа ариутгах, угаах зэргээр өөрийгөө болон нян, вирусийг цааш түгээхээс сэргийлж чадна. Бид Covid-19 тахлын үед гар ариутгагч гель, салфетка зэргийг маш ихээр хэрэглэдэг байсан шиг та одоо ч тэдгээрийг хэрэглээрэй.
  2. Оффисын өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх
    Өдөр тутамд оффисын цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийснээр зарим нян, вирусийг устгаж болдог. Устгахдаа хлорамин, цайруулагч, ариутгагч бодисыг зааврын дагуу найруулан ашиглаарай.
  3. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн багт хандах
    Оффист цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийснээр зарим нян, вирусийг устгаж чадах хэдий ч бүгдийг нь устгаж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүрэн устгахын тулд зориулалтын төхөөрөмж, ариутгалын бодис шаардлагатай. Мэргэжлийн баг хамт олноор ариутгалыг үйлчилгээг улиралд нэг удаа хийлгэснээр оффисын ариун цэврийн чанар хангалттай сайжирна.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх