Хулгана устгах шалгарсан арга

Шэйр хийж түгээх

Хулгана устгах арга

Баяндэмбэрэл ХХК мэргэжлийн мэрэгч амьтан харх, хулгана устгах үйлчилгээг үзүүлж байна.

  • Хулгана
  • Харх
  • Мэрэгч

МЭРЭГЧГҮЙЖҮҮЛЭЛТ

Мэрэгчидтэй тэмцэх ажлыг мэрэгчдийн экологи болон биологи дээр нь үндэслэн тодорхой объект буюу хүн ам суурьшсан газрын байдлыг харгалзан тооцож, тодорхой арга зүйгээр ажлыг гүйцэтгэнэ. Мэрэгч устгалыг бүрэн хэмжээний, сонгомол ба голомтын устгал гэж ангилна.

Бүрэн хэмжээний мэрэгч устгал нь нэг удаагийн буюу системчилсэн устгал гэж хуваагдана. Нэг зэрэг/нэгэн удаагийн/ мэрэгч устгалыг жилд 1-2 удаа тодорхой хүн ам суурьшсан төв буюу хэсэг дээр хийж гүйцэтгэнэ. Тогтоосон хэсэгт хамгийн богино хугацаанд (7-12 хоног) мэрэгч устгал хийнэ. Нэг удаагийн мэрэгч устгалаар мэрэгчдийг тоог тиодорхой хугацаагаар ихээхэн бууруулж цөөрүүлнэ.

Түүвэр сонгомол мэрэгч устгалыг мах, загасны үйлдвэр, хөргөх цех, үр тарианы агуулах, хүнсний агуулах, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэгийн байгууллагууд, айл гэр,мал амьтны ферм зэрэг халдвар дамжин тархах талаасаа агуулга ач холбогдол өндөртэй объектууд дээр гүйцэтгэнэ.

Голомтот мэрэгч устгалыг халдвар тарах дамжихад мэрэгчид оролцож болох халдварт өвчин бүртгэгдсэн газруудад явуулах ба эцсийн халдваргүйжүүлэлтэд заагдсан хугацаанд явуулна.

МЭРЭГЧДЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

            Урьдчилан сэргийлэх ажилд төрөл бүрийн барилга байгууламжид, сэвэл тэдний ойролцоо мэрэгчид нэвтрэх суурьшихад хэцүү буюу бүрэн боломжгүй тийм нөхцлийн бий болгох, түүнчлэн мэрэгчид хүнсний бүтээгдэхүүн бусад зүйлст хүрч хохирол учруулхаас бүрэн сэргийлэх арга хэмжээг багтаана.

Энэ зорилгоор мэрэгчийн төрөл зүйл тус бүрт тусгай өвөрмөц хамгийн олон янз төрөл бүхий ажил явуулах ба үүний үр дүнд мэрэгч хооллох, үүрлэх, үржихэд таагүй нөхцөл бүрдүүлнэ. Тэмцлийн энэ зам нь мэрэгчид оршин амьдрахад таагүй нөхцөлтэй гадаад орчныг бий болгох буюу өөрчлөхөд чиглэнэ.

МЭРЭГЧДИЙГ УСТГАХ

Мэрэгчдийг устгах 4 төрлийн арга байна.

Биологийн арга:

Мэрэгчдээр хооллодог амьтан, шувууг ашиглах, хүмүүст аюулгүй, мэрэгчдэд эмгэг үүсгэдэг нянг өсгөвөрлөх зэрэг арга юм. Мэрэгч устгалд ашигладаг нянгийн өсгөврүүдийг хүнсний хордлогот халдвар үүсгэгчдийн тоонд оруулдаг. Хатаасан буюу шингэн бичил биетний өсгөврийг өгөөш хоол тэжээл  дотор хольдог. Мэрэгчид 7-21 дотор үхнэ.

Биет арга:

Энэ арга нь эртнээс хэрэглэгдэж ирсэн арга бөгөөд хүний эрүүл мэндэд хамгийн аюулгүй хор юм. Энэ арга нь мэрэгчдийг аливаа механик багаж хэрэгслийн тусламжтайгаар барихад оршино. Энэ арга нь хамгийн түгээмэл юм. Зарим тохиолдолд химийн аргуудтай хамт ашигладаг. Зөвхөн хүүхдийн байгууллага, мөн хүнсний байгууллагад хими, биологийн аргыг хэрэглэж болохгүй учир биет аргыг ашигладаг. Урхи, хавх тавихад хөдөлмөр цаг их шаарддаг, мөн тэдний араас байнга хяналт тавьж байх шаардлагатай.

Механик арга:

Механик арга нь төрөл бүрийн урхи, тор, хавх тавих хэрэглэх замаар мэрэгчийг устгах арга юм. Барих арга хэрэгсэл нь нэг буюу олон удаагийн үйлчлэлтэй байна. Нэг удаагийн үйлчлэлтэй хавх тор урхи нь алах ба амьдаар барих гэсэн 2 төрөл байх ба харин олон удаагийн үйлчлэлтэй хэрэгсэл нь нилээд хэдэн төрлийн мэрэгчдэд өгөөш урхи тавидаг олон удаагийн үйлчлэлтэй байна.

Химийн арга:

Мэрэгчдийг устгах химийн арга нь төрөл бүрийн хортой химийн бодисыг ашигладаг хамгийн үр дүнтэй бөгөөд өргөнөөр хэрэглэгддэг арга юм. Мэрэгчдийг устгахын тулд ашигладаг химийн бэлдмэлүүдийг “ратицид-хулгана хөнөөгч” ба “родентицид-мэрэгч хөнөөх” гэсэн нэгдсэн нэр томъёоны доор нэгтгэдэг. Хорыг мэрэгчдийн хамгийн дуртай хоол тэжээлийн бодист (өгөөш) шингээдэг, мэрэгчдийн хамгийн их явдаг зам(хогын сав), ус, үүр, гарцыг утах цацах зэрэг арга хэрэглэнэ. Зарим тохиолдолд хий төлөвтэй хорыг мэрэгчдийн үүр , нүхийг хийгээр утах замаар хэрэглэнэ. Зөв хэрэглэвэл мэрэгч устгалын энэ арга нь өндөр үр дүнтэй, удаан үйлчилнэ.

Гэрийн хулгана

Төв суурин газарт гэрийн хулгана, бор харх, хар харх зэрэг хортон мэрэгчид тархсан. Үүнээс манай оронд хамгийн түгээмэл тархалттай нь гэрийн хулгана юм.

Гэрийн хулганы биеийн урт 70-108 мм, сүүлнийх нь урт 42-102 мм орчим. Нуруун тал нь бор саарал, хэвлий тал нь биеийн хажуугаас эхлээд аажим шилжсэн цайвар өнгөтэй. Шөмбөгөр хошуутай, дэлдэн чихтэй. Үнэрлэх, сонсох эрхтэн сайн хөгжилтэй. Нүдний харааны хөгжил нь төдий л сайн биш

шавьж устгал

Үржил, бойжилт

Гэрийн хулгана үржлийн хувьд маш эрчимтэй. Хээлтэй хугацаа 20-21 хоног. Бие гүйцээд 30-40 хоноод бэлэг боловсорч үржилд орох чадвартай болно. Нэг удаад 6-8 зулзага төрүүлдэг. Энэ эрчмээр хэвийн үржвэл 1 хосоос жилд 3000 хүртэл тооны хулгана бий болох бололцоотой.

Хор хөнөөл

Мэрэгч амьтны хүний ахуй амьдралд учруулах хор холбогдлыг хоёр хуваадаг.

Нэгдүгээрт: Гэрийн хулгана өөрийн ялгадасаар ахуй орчныг бохирдуулдаг. Төрөл бүрийн халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна зарим халдварт өвчнийг шууд дамжуулагч болдог.

Хоёрдугаарт: Хүний ахуй амьдрал, улс орны эдийн засагт асар их хохирол учруулдаг. Гэрийн хулгана хүнсний бүтээгдэхүүнийг идэж хороох, хордуулахаас гадна барилга байшин, бараа материалын сав, баглаа боодлыг гэмтээн үргүй зардал их гаргана.

Хулгана Устгах, урьдчилан сэргийлэх

Орчин үед мэрэгч устгах, урьдчилан сэргийлэхцогц арга хэмжээнд дараах 4 зүйлийг авч үздэг:

• Хүнсний бүтээгдэхүүнийг үлдэгдэл хаягдалгүй байлгах

• Мэрэгч үүрлэн үржих, ноохой засах боломжийг бүрдүүлэхгүй байх

• Тухайн орчинд мэрэгч нэвтрэн орох боломжгүй байлгах

• Мэрэгч устгалын арга хэмжээний гол зорилго мэрэгч амьтны биологи хөгжлийн эргэлтийг таслан зогсооход чиглэгдэнэ.

Мэргэжлийн хортон шавьж устгалын газар цаг алдалгүй яаралтай хандаж арга хэмжээ аваарай.

жоом устгалын газар

Төстэй үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх