Жоомны хор, 4 төрлийн шилдэг жоом устгагч

Шэйр хийж түгээх

Жоомны Хор тэдгээрийн төрлүүд

Жоомны өгөөш хор

Энэ хор нь ихэвчлэн бөөрөнхий хавтгай хуванцар дотор жоомны дуртай хоолыг байрлуулсан хэлбэрээр худалдаалагддаг. Энэ хорны найрлагад фипронил 0,05%, гидраметилнон 2% орсон учир жоомыг 7-14 хоногт бүр мөсөн устгадаг. энэ хорны үүрэг нь: жоом хордуулсан хоол идээд үүрэндээ очиж бусад жоомнууддаа тахал мэт хорыг тараадаг. Тэгснээр жоом үр үндсээрээ устдаг.

Шүршигч хор

Энэ шүршигч хор нь гадуур маш түгээмэл худалдаалагддаг бөгөөд гэрийн ойролцоох жижиг дэлгүүр гэх мэт хүссэн газраасаа худалдан авах боломжтой. Энэ хорны найрлагад цифлутрин хэмээх бодис орсон тул ганцхан жоом ч гэлтгүй өөр бусад олон төрлийн шавжийг устгах чадалтай. Шүршигч хорыг ашиглахдаа жоом ихэвчлэн харагддаг газруудаараа шүршиж хэрэглэдэг.

Шингэн баяжмал

Энэ хорыг ихэвчлэн ариутгалын компаниуд өргөнөөр хэрэглэдэг бөгөөд үүний найрлагад нь маш олон төрлийн химийн бодис орсон байдаг тул маш үр дүнтэй. Гэхдээ тааруулан хэрэглэхгүй бол хүний биед хортой тул тэжээвэр амьтан болон хүүхдэд хүрэхээс сэргийлэх нь зүйтэй. Мөн түүнчлэн энэ хор нь жоомноос үүссэн вирусийн халдвараас маш сайн хамгаалдаг. Мөн жоом үүсэхээс өмнө ашиглавал жоомноос урьдчилан сэргийлдэг.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Pesticide contains cypermethrin

Жоом маш ихээр үржиж дийлдэхээ больсон үед ашиглах хамгийн үр дүнтэй бөгөөд хамгийн хүчтэй хор юм. CY-Kick CS хэмээх цифлутрины уусмалыг зөвхөн гадаадаас худалдаж авах боломжтой. Хэрэв та гадаадад амьдардаг байсан ч олдоц маш муу тул та заавал online-аар захиалан авах боломжтой.

Энэ хор нь маш их хүчтэй хор учир жоом болон бусад бүх хортон шавжийг устгах чадвартай. Мэргэжлийн байгууллагад хандан тусгай хэрэглэл, өмсгөлтэй нарийн зааврын дагуу энэ хорыг ашиглах нь зохистой.

Хэрэв энэ хорыг ашиглахаар шийдсэн бол гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдээс хол байлгахыг анхаарна уу!

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:


Шэйр хийж түгээх