Жоом устгах шилдэг 5 арга

Шэйр хийж түгээх

Жоом устгах арга

Нэгэнт жоом танай гэрт ороод ирсэн бол түүнийг гэрээсээ хөөн гаргахад үнэхээр хэцүү. Мөн түүнчлэн жоом маш хурдан үрждэг шавж учир таныг нүд ирмэх зуур л хэдэн зуун мянга болон үржих болно. Түүгээр ч барахгүй танай гэр бүлийн гишүүдийг өвчлүүлэхэд хүргэнэ. Жоом нь өдрийн цагаар нээх их үзэгдэхгүй боловч шөнийн цагаар таны гэрийн эзэд мэт хана, тааз, шалаар чинь гүйлддэг. За тэгвэл энэ шавжаас бид хэрхэн хурдан салах вэ?

Гэрээ ариутгах

       Та гэртээ тогтмол эх цэвэрлэгээ хийж заншаарай. Жоом чийглэг бохир газар өндөглөдөг учир бохир гэр жоомны үржлийн тохиромжтой нөхцөл болдог. Цэвэрлэгээний дараа ариун цэврийн өрөө болон хоолны өрөөгөө хлораминтай усаар ариутгах хэрэгтэй. Учир нь жоом хлорамины үнэрээс  зугтдаг.

Гэрийн температурыг багасгах

      Жоом чийглэг халуун газарт маш дуртай байдаг. Харин эсрэгээрээ хүйтэн газраас зугтдаг. Тиймээс гэрийн температур маш чухал. Тиймээс та халаалтаа хаагаад хэдэн хоног аялаад ирэхэд таны шүдний өвчин болж байсан жоомнууд бүгд байхгүй болсон байх болно.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Хогноос ангижрах

     Хог болон хогийн сав бол жоомны хувьд диваажин л гэсэн үг. Тэд тэнд найрлаж, үржилд орж жинхэнэ дураараа дургих болно. Тиймээс та өдөр бүр хогоо гаргаж хаяж занших хэрэгтэй. Гэрт хоолны хог байхгүй тохиолдолд тэд тэнд амьдарч чадахгүй.

Жоомны хор ашиглах

    Дийлэнх жоомны хор нь 7-14 хонгийн дотор жоомыг устгадаг. Гэхдээ хүний биед хортой байдаг учир жоомны хор хэрэглэснээс хойш дор хаяж 2 хоног гэртээ байхгүй байсан нь дээр гэж зөвлөж байна. Гэхдээ хэрвээ хор ашиглахаар шийдсэн бол хэрэглэх зааврыг нь заавал уншаарай. Энд дарж жоомны хорны төрлүүдтэй танилцаарай.

Мэргэжлийн компанид хандах

    Мэргэжлийн ариутгалын компанид хандах нь хамгийн шилдэг арга. Учир нь та жоомноос салахын тулд гэрээ цэвэрлэх, ариутгах, өөрөө ч хордох аюултай хор худалдан авах гэх мэт асуудлууд үүснэ. Гэхдээ мэргэжлийн компанид хандвал мэргэжлийн хүмүүс таны асуудлыг нүд ирмэх зуур шийдвэрлэж өгөх болно.

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх