Жоом хүн хаздаг уу?

Шэйр хийж түгээх

Жоом хүн хаздаг уу?

Шумуул, бясаа гэх мэт хүний цусаар хооллодог хортон шавжтай харьцуулахад жоом нь
хүний цусаар хооллодоггүй шавж юм. Гэхдээ бид үүнийг сонсоод тайвширч болохгүй. Учир
нь жоом хүн хаздаггүй боловч үүнээс илүү хор нөлөөг бидэнд үзүүлдэг.


Эрдэмтдийн судалгаагаар жоом нь 30 гаруй төрлийн нян, 7 төрлийн өвчин үүсгэгч
шимэгчийн өндөг биедээ тээдэг нь нотлогджээ. Жоомтой холбоотой зарим өвчинд: цусан
суулга, хижиг, полиомиелит, холер, хансений өвчин орно. Жоомнууд биедээ жижиг
хагарал үстэй байдаг нь янз бүрийн бичил биетнийг тээж үржихэд тохиромжтой орчныг
бүрдүүлдэг.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Жоом нь бохир орчинд үрждэг шавж учир баас болон хоол хүнс, ахуйн
хэрэглээний зүйлс дээгүүр гүйж тоо томшгүй олон вирус, шимэгч хорхой, эмгэг
төрүүлэгчдийг тараадаг.

Эрдэмтэд жоомыг “тээвэрлэгч машин”гэж нэрлэдэг. Энэ нь жоом
бол замдаа таарсан бүх зүйлийг бохирдуулж янз бүрийн шимэгчдийг тээвэрлэж вирус
тээгч гэсэн үг юм. Жоомноос халдаж болох өвчнүүдээс дурдвал:


Цусан суулга


Цусан суулга нь гол төлөв бүдүүн гэдсэнд нөлөөлөх бөгөөд хэвлийгээр өвдөх, гүйлгэх
зэргээр байнгын гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Мөн тухайн хүний дархлалын системээс
хамаарч цусан суулгын шинж тэмдэг хүнд эсвэл хөнгөнөөр илэрдэг.


Холер


Холер бол голчлон жоомонд байдаг “vibrio cholerae”хэмээх нянгийн төрөл юм. Холер
нь ихэвчлэн нарийн гэдэсний байнгын үрэвслийг үүсгэдэг. Энэ өвчний шинж тэмдэг нь
цусан суулгатай адил хэвлийгээр өвдөх, гүйлгэх гэх мэтээр илэрдэг ч зарим хүмүүст огт
шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол ч байдаг.


Хансений өвчин


Хансений өвчин нь хүний арьсанд цочрол үүсгэж гоо зүйг асар их гэмтээдэг. Зарим
тохиолдолд мэдрэлийг ч гэмтээх аюултай.


Хижиг


Энэ өвчний эх үүсэл нь хүний ууж буй ус болон хоол хүнсэнд жоом, бичил шавж орсон
тохиолдолд дамжин халдварладаг. Энэ өвчний шинж тэмдэг нь: өндөр халуурах, суулгах,
бие сулрах гэх мэтээр илэрдэг.

Полиомиелит


Энэ өвчин нь ихэвчлэн 3наснаас доош насны хүүхдүүдэд голчлон нөлөөлдөг. Халдвар
авсан хүүхдүүдэд халуурч, ядарч сулдах, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд
вирус мэдрэлийн системд нэвтрэх үед саажилт үүсдэг.


Бусад нийтлэг өвчин


Дийлэнх хүмүүс жоом хүүхдүүдэд “астма”, харшил үүсгэдэг гэдгийг мэддэггүй нь
харамсалтай. Жоомны баас болон бусад хог хаягдал нь маш жижиг тул агаарт тоос мэт
амархан хөвж хүүхдүүд амьсгалах үед хамраар орж гуурсан хоолойд наалддаг. Тиймээс
бидний мэддэг “астма”гэж нэрлэдэг харшлын урвал үүсдэг.

жоом устгалын газар

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх