Орон сууцны ариутгалыг хэрхэн хийх вэ?

|
Шэйр хийж түгээх

Та шинэ орон сууцанд орох, эсвэл өөр орон сууц руу нүүж орох гэж байгаа бол танд бидний бэлдсэн “Орон сууцны ариутгалыг хэрхэн хийх вэ?” нийтлэл зайлшгүй хэрэг болох болно. Хэрэв та шинэ орон сууцанд нүүж орох гэж байгаа бол цэвэрлэгээ ариутгалыг энгийнээр хийхэд болно.

Харин өмнө нь хүн амьдарч байсан орон сууц руу нүүх гэж байгаа бол цэвэрлэгээ, ариутгалыг маш сайн хийх хэрэгтэй. Таныг ямар ямар амьтан хүлээж байгаа талаар товчхон дурдвал жоом, бясаа, чийгийн хорхой, шоргоолж, зөгийн үүр, аалзны сүрэг тэр ч бүү хэл хулгана, харх угтан авахыг үгүйсгэхгүй. Хэдийгээр бүх орон сууцанд эдгээр амьтад байхгүй ч та бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Таныг хүлээж буй гэнэтийн зочидтой хэрхэн тэмцэх, устгах талаар нийтлэлээ үргэлжлүүлцгээе.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Орон сууцны ариутгалыг хэрхэн хийх вэ?

Хэрэгслээ цуглуул:

Танд эхний элжинд цэвэрлэгээний бодис, ариутгагч бүтээгдэхүүн, бээлий, маск, цэвэрлэгээний даавуу, хувин, шүршигч сав гэх мэт зүйлс хэрэг болно. Эдгээр зүйлсээ өөрт тохиромжтой байдлаар бэлдээрэй.

oron-suutsnii-ariutgal

Орон зайг агааржуулах:

Цэвэрлэгээ, ариутгал хийх явцад цэвэр агаарын урсгал гэр дотор чөлөөтэй эргэлдэж байх хэрэгтэй. Тиймээс өрөөний хаалга, цонх зэргийг нээгээрэй.

Гадаргууг цэвэрлэх:

Эхлээд бүх том хог хаягдлыг цэвэрлэж, талбайн бүх хогыг шүүрдэж авна. Гадаргуугийн тоосыг арчиж, ширээний тавцан, ширээ болон бусад хавтгай гадаргууг зориулалтын цэвэрлэгч эсвэл ус, зөөлөн угаалгын бодис бүхий уусмалаар арчина. Ингэх явцдаа та ямар нэгэн амьтан, шавж байгаа эсэхийг сайтар ажиглаарай.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Баяндэмбэрэл Ариутгал, Халдваргүйжүүлэлтийн компани 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд гадна талбайн халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Байнга ашиглагддаг гадаргуу дээр анхаарлаа төвлөрүүл:

Хаалганы бариул, гэрлийн унтраалга, усны цорго, бариул зэрэг байнга хүрдэг гадаргуу дээр онцгой анхаарал хандуул. Нян, вирусийг устгахад зориулагдсан ариутгагч салфетка эсвэл шүршигчийг ашиглаж болно.

Угаалгын өрөөг цэвэрлэх:

Ариун цэврийн өрөө, угаалтуур, шүршүүр болон угаалгын өрөөний бусад хэрэгслийг цэвэрлэж, халдваргүйжүүлэхийн тулд угаалгын нунтаг эсвэл усыг цайруулагч шингэнтэй хольж хэрэглээрэй. Бактери, хөгц мөөгөнцөр, мөн хорхой шавж нь чийгтэй орчинд өсөж үрждэг тул чийг ихтэй газруудад анхаарлаа хандуулаарай. Энд мөн амьтан, шавж тэдгээрийн ялгадас, үлдэгдэл байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Харанхуй буланд тохойг гэрэл тусган шалгаад урьдчилан сэргийлэх байдлаар ариутгагч бодис цацаад хэсэг хугацааны дараа дахин шалгаарай.

oron-suutsnii-ariutgal

Цонхны тавцан, шал угаах:

Эдгээр хатуу гадаргуу дээрх хог, шороо тоосыг шүүрдэж авсны дараа эргэн тойрныг сайн шалгаад бүх төрлийн гадаргуу цэвэрлэгчээр арчиж цэвэрлээрэй. Ингэхдээ паарны ховил, труба зэргийг даган шалгахаа мартуузай.

Цэвэрлэгээний материалыг хаях:

Ерөнхий цэвэрлэгээ дууссан бол ашигласан бээлий, маск, цэвэрлэгээний материалыг зохих ёсоор хая. Гараа дор хаяж 20 секундийн турш савантай усаар сайтар угаагаарай.

Хэрэв цэвэрлэгээний явцад шавж, хорхой илэрсэн бол шинж тэмдэг, хаанаас олдсон зэрэг нарийн мэдээллийг тэмдэглэж аван, зурагт буулган мэргэжлийн баг, хамт олонд хандан ариутгал, устгалыг даруй хийлгэх хэрэгтэй. Шавж, хорхой бүр өөр өөрсдийн онцлогтой тул тэр бүхэнд тохирсон устгах стандарт, устгалыг бодис хэрэг болно.

oron-suutsnii-ariutgal

Хэдийгээр та өөрөө бие даан ариутгал, устгалыг хийж болох ч бүрэн устгаж чадахгүй бөгөөд хэсэг хугацааны дараа дахин шавж, хорхой гарч ирэх магадлалтай. Мөн танайхаас хорхой, шавж илэрсэн тохиолдолд харьяалагдах СӨХ-д мэдэгдэн тухайн орон сууцанд нийтийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх хэрэгтэй. Ингэснээр урилгагүй зочдоос бүр мөсөн салах боломжтой.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх