БИДНИЙ ТУХАЙ – ECO GREEN PLANET LLC

“Эко Грийн Планэт” ХХК нь 2015 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын болон хөрсний үржил шимийг сайжруулах зориулалтаар ашиглах ургамал хамгааллын бодис, бордоог импортлох, борлуулах, ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүнийг хадгалах барилга, байгууламжийг ариутгах халдваргүйжүүлэх, малын тэжээл тариалах болон газар тариалангийн үйлдвэрлэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС, БОРДОО ИМПОРТЛОХ, БОРЛУУЛАХ
Бид ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэгч ХБНГУ, ОХУ болон БНХАУ-ын үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг бөгөөд үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногоонд зориулсан чанар, стандартын шаардлага хангасан гербицид, инсектцид болон фунгицидыг тариаланчдад нийлүүлж байна. Манай байгууллага тариаланчид та бухнээс ирүүлсэн санал, захиалгын дагуу Монгол Улсад ургамал хамгааллын зориулалтаар болон хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор ашиглах бодис, бордооны жагсаалтад орсон чанар стандартын шаардлага хангасан бусад бодис бордоог нийлүүлэх бүрэн боломжтой.
АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ
Үр тарианы агуулах, элеватор, силос болон хунсний ногооны зоорь агуулахыг дээрх орнуудад үйлдвэрлэсэн зориулалтын бодис, технологийг ашиглан хөдөлмөрийн аюулгуй ажиллагааг ханган чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
Манай байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2018 оноос эхлэн байгаль, цаг уурын онцлогт тохирсон арга, технологийг ашиглан ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсооход онцгойлон анхаарч малын тэжээл тариалах ажлыг эрхэлж байна. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй сүүлийн үеийн шилдэг техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Үржил шимтэй арвин ургац авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой: Facebook-ээр холбогдох
МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД








