Мексик хоолны газар

Амттай хоолтой газар

Шэйр хийж түгээх

.

Амттай хоолтой газар

Хүн бүхэнд өөрийн гэсэн сэтгэлд хүрсэн амт,хоол, түүнийгээ амтархан идэх газар гэж байдаг шүү дээ.Тийм болохоор та бүхэнд миний бие өөрийн зүгээс дараах амттай хоолтой газар буюу шилдэг 10-ыг танилцуулж байна.

Хэрэв та Европ, Ази хоолноос уйдаад өөр төрлийн содон, сайхан амтыг мэдэрмээр санагдаж байна уу ? Тэгвэл та хамгаас хайртай гэр бүлтэйгээ, хайртай дотнын хүмүүстэйгээ намуухан, тансаг,тохилог орчинд Мексикийн хамгийн алдартай хоолны бүхэл бүтэн амт симфонийг амтлахыг хүсвэл  La Sirius Mexican Rest&Lounge-д хүрэлцэн ирээрэй.

Рестораны хувьд хоолны орцонд орох загас, махан бүтээгдэхүүнээ өдөр бүр шинээр захиалан авч
шилдэг мастер тогоочийн амтат гарын хоолыг мэдрүүлдгээрээ онцлогтой.

Тус ресторан нь нэг дөр 80-120 хүн хүлээн авах хүчин чадалтай ба өндөр тааз, цэлгэр саруулхан танхим, тусдаа тамхины өрөө, хувцас солих өрөөтэй, LED дэлгэц, хөгжим гэрэлтүүлэг гээд “Хүлээн Авалтын Цогц” шийдэлтэй, гаднаа 30-50 машины ил зогсоолтой тул та зөвхөн өөртөө л анхаар! Бид таны зочдод анхааръя.

ХАЯГ: Зүүн 4 зам “COPPER PLAZA” 2 давхарт, Утас: 90908807, 90110118

2. МОНЕТ ресторан
Monet ресторан нь үйлчлүүлэгчдэдээ Франц болон Европ хоол санал болгодог. Рестораны онцлох цэсийн хувьд, галууны шарсан элэг, антиоксидант бүтээгдэхүүний орцтой салат, загас зэрэг дээд зэрэглэлийн зууш, хоол санал болгож байгаа юм. Тус зоогийн газар зургаа болон найман курс хоолны “Taster Menu”-г үйлчлүүлэгчдэдээ санал болгодог байна. Нийт 60-70 хүний суудалтай “Monet” ресторанд босоо хүлээн авалт хийвэл 150 хүн хүлээн авах хүчин чадалтай болдог ажээ.
Хаяг: Central Tower, 17 давхарт

3. TERRAZZA ресторан
Terrazza рестораны хувьд Газрын дундад тэнгисийн орнуудын хоолыг үйлчлүүлэгч нартаа санал болгодог. Харилцагчдадаа хоол, үйлчилгээгээрээ танигдаад 5 жил болж байгаа төдийгүй өвөрмөц орчин бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой.

Зайсанд байрлах хамгийн амттай итали хоолны ресторан бөгөөд зуны цагт гадаах терраст тухлан сууж, Зайсан толгойн байгалийн сайхныг харангаа амтат паста, дээд зэргийн итали вино зооглоорой.
Хаяг: Zaisan Square, 8 давхарт

4. ROCK SALT ресторан&лоунж
Rock Salt Restaurant & Lounge нь маш өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай гэдгээрээ үйлчлүүлэгчдийн анхаарлыг ихээр татдаг. Тухайлбал, рестораны зарим ханыг “Rock Salt” буюу давсан чулуугаар хийсэн бөгөөд энэ нь агаар цэвэршүүлдэг ажээ. Мөн рестораны гал тогооны шийдлийг үйлчлүүлэгч нарт шууд харагдахаар хийж өгсөн байна.

Тэгвэл рестораныг бусдаас хамгийн онцгой болгож буй зүйл нь мастер тогооч нарын гар хийцээр бүтсэн хоол, зууш, амттанууд юм. “Rock Salt”-ийн хувьд Малайз улсын нийслэл Куала Лумпурт монгол үндэсний хоолоор түлхүү үйлчилдэг салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

5. ЛАВА ресторан
ICC Tower-ын хамгийн дээд 2 давхарт байрлах Лава Клуб , Ресторан, Лоунж шалнаасаа тааз хүртлээ шилэн учир та Сүхбаатарын талбайг дээрээс мэдрэх, хөл хөдөлгөөн амьдрал буцалсан их хотоо 360 өнцгөөр бүхэлд нь тольдон харах боломжийг олгож байна.

New York, Hong Kong, London зэрэг томоохон хотуудад мэдэрч болох тансаг зоог, үдшийн цэнгээнт хөтөлбөрийг багтаасан цогц, тансаг зэрэглэлийн үйлчилгээг их хотынхноо төвд авчирчээ. Европ ахлах тогоочийн бэлтгэсэн амт чанартай хоол, мэргэжлийн бүжигчдийн самба үзүүлбэр , амьд хөгжим, дотоодын болон ОУ-ын шилдэг DJ нарын сэтыг сонсож тухлан саатаарай. Нийт 230 хүн хүлээн авах боломжтой.

Энэхүү зоогийн газар нь галт уулын чулуун таваг дээр шарсан дээд зэргийн үхэр, гахайн махан стейк, чимхлүүр нарийн ажиллагаатай Ази, Европ хосолмол зууш, 100 орчим төрлийн дарсыг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.
Хаяг: СБД, Жамьяангүний гудамж, ICC tower

6. CHOIJIN TEMPLE ресторан

Чөмөгтэй хоолыг өөрийн нэрийн хуудас болгосон “Choijin Temple” ресторан чөмгөөр бэлдсэн рисотто, шөл, зууш зэрэг олон нэр төрлийн хоолоор үйлчилдэг. Турк, Итали, Грек, Испани зэрэг улсын хоолыг Монгол хөрсөнд нутагшуулан олон танигдсан “Choijin Temple” ресторан жил бүрийн 5, 11 дүгээр саруудад хоолны цэсээ шинэчилдэг байна.
Хаяг: Гэрлэх ёслолын ордны хойно, Хувьсгалт намын байрны зүүн талд Центрум төвийн (цэнхэр шилэн) 1 давхарт.

7. ХАЗАРА энэтхэг ресторан
Монголд байгуулагдсан хамгийн анхны Энэтхэгийн үнэт өв уламжлалыг хадгалсан ресторан!
Гадаад, дотоодын хэрэглэгчдийнхээ дунд хэдийн танигдсан, шилдгийн шилдэг рестораны өргөмжлөлийг удаа дараалан хүртэж байсан.

Монголын анхны Энэтхэг үндэстний “Хазара” ресторанд морилон ирж: Тав тухтай, тохилог дулаан, өвөрмөц Энэтхэг орчинд Энэтхэгийн чанартай бүтээгдэхүүнээр, өндөр мэргэжлийн Энэтхэг тогооч нарын гараа гарган бэлтгэсэн, гайхалтай сайхан амттай Каари, Кибаб, Басмати будаа, Наан, Ласси болон олон төрлийн шорлогийг зооглохыг урьж байна.
Хаяг: Энхтайваны өргөн чөлөө-16, БЗД, Бөхийн өргөөний баруун талд

8. СӨҮЛ ресторан
Монголын анхны дээд зэрэглэлийн солонгос хоолны ресторан, клуб!
1996 онд байгуулагдсан Сөүл рестораны манай томоохон ресторануудын нэг билээ. Тав тухтай, сонгодог архитектурын шийдэлтэй интерьер бүхий орчинд дээд зэрэглэлийн үйлчилгээ, амтат хоол зооглоё гэвэл та Сөүл рестораныг зориорой.

Гадаад дотоодын нэр хүндтэй үйлчлүүлэгчид хүлээн авсан арвин туршлага бүхий Сөүл ресторанд жинхэнэ дээд зэрэглэлийн үйлчилгээг санал болгож байна. 250-300 хүний багтаамжтай
Хаяг: ЧД, 6-р хороо, 44-26

9. FELICITA ресторан
Дэлхийн алдарт итали ресторан “Felicita” нь Номадсын сүлжээ рестораны 1 болж Монголд анх удаа нээгдсэн билээ. Манай ресторан нь итали үндэсний төрөл бүрийн паста, зууш, кофе болон амт чанар сайтай жинхэнэ итали вино зэрэг төрөл бүрийн хоол ундаагаар дээд зэргийн тансаг, тав тухтай орчинд үйлчилж байна.
Хаяг: СБД, 6-р хороо, 24-р байр

10. ЛУНА БЛАНКА ресторан
Луна бланка ресторан нь 100% веган хоолоор үйлчилдэг ресторан
Хаяг: Барилгачдын талбайн урд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн баруун урд хашаан дотроо цагаан суваргатай ИХУХТ буюу буддист төвийн 1 давхар

Холбоотой мэдээлэл


Шэйр хийж түгээх