ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АШИГЛАЛТ

Тантай холбоотой мэдээллүүдийг бид зөвхөн доорх зорилгоор ашиглана.

  • Таны авахыг хүссэн захиалга, үйлчилгээ болон мэдээллийг хүргэх
  • Онлайн захиалгыг хүргэх
  • Бүтээгдэхүүнийг хүргэж өгөх
  • Хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх
  • Шинэ бараа, үйлчилгээг санал болгох
  • Борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх

ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД АШИГЛУУЛАХ НӨХЦӨЛ 

Rio.mn нь дор дурьдсанаас бусад нөхцөлд таны тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй.

  • Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор банкуудад дамжуулах
  • Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дамжуулах

Луйврын ГүйлгээЛуйврын гүйлгээ гэдэг нь бусдын зээлийн, цалингийн, харилцах картыг ашиглан худалдан авалт хийх, бусдын картын нууц дугаарыг хууль бусаар олшруулан авч худалдан авалт хийх, алдагдсан, хаягдсан картыг ашиглан худалдан авалт хийх зэргээр тухайн карт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн бүх төрлийн гүйлгээг хэлнэ. 

Гуравдагч байгууллагуудад дамжуулсан таны тухай мэдээлэл зөвхөн өгөгдсөн зорилгын дагуу ашиглагдах бөгөөд тэд манай Мэдээллийн Нууцлалын нөхцлийг дагах үүрэг хүлээнэ.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

2016 оноос эхлэн Google компани бүх вэбсайтуудад мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага тавьсан. Үүнийг ханган ажиллуулж буй вэбсайтыг хараад л мэдэх боломжтой. Вэбсайтын нэрний өмнө цоожны зурагтай байвал таны вэбсайтад үлдээж буй мэдээлэл нууцлалтай тооц цифрээр бүртгэгддэг гэсэн үг юм.

Харин вэбсайтны линкний өмнөх зураг гурвалжин тэмдэгтэй “Not secure” гэж бичсэн байвал өөрийн хувийн мэдээллээ тухайн сайтад бүртгүүлэхэд аюултай гэсэн үг юм. Ийм сайт хакердуулах маш том эрсдэлтэй тул өөрийн хувийн мэдээллийг өгөхгүй байвал сайн.

Https:kidstoy.mn сайт нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах системтэй /цоожны зурагтай/ учраас өөрийн хувийн мэдээллээ алдана гэж бүү санаа зовоорой.