Аялалд гарахад визний асуудлаа эрт шийдэх нь яагаад чухал вэ?

Аялалд гарахад визний асуудлаа эрт шийдэх нь яагаад чухал вэ?

|
Шэйр хийж түгээх

Хэрвээ аялал төлөвлөж байгаа бол, тэр тусмаа визтэй улс орноор аялана гэж бодож байгаа бол цагийг нь тулгаж хэрхэвч болохгүй. Тэгэхээр яагаад Визний асуудлаа эрт шийдэх ёстой тухай тайлбарлая.

1. Визний цаг товлоход урт дараалалтай байдаг

Виз мэдүүлэх процесс нь олон улс оронд хүлээх хугацаатай. Хэрэв та аяллынхаа өмнөхөн виз мэдүүлэхээр оролдвол хугацаа тулж, нислэгээ эсвэл зочид буудлын захиалгаа цуцлах эрсдэлтэй. Тиймээс виз мэдүүлгийн цагийг яаралтай төлөвлөх нь чухал.

2. Виз гаргах хугацаа улс орны онцлогоос шалтгаалдаг

Улс орнуудын Виз гаралт янз бүр байдаг. Мөн Визгүй шууд зорчих ч улс орнууд бий. Гэхдээ Визтэй орны аялал илүү гоё байдгийг нэмж хэлмээр байна. Тэгэхээр улс орнуудын визний гаргалт хэд хоногоос хэдэн сар хүртэл үргэлжлэх тохиолдол бий. Жишээлбэл:
АНУ, Канад: Виз гаргалт дунджаар 3-6 долоо хоног.
Европын Шенгений орнууд: 15-30 хоног.
Зарим Азийн орнууд: 7-14 хоног гэх мэт байдаг. Тэгэхээр та хаашаа, аль улс орон руу аялах гэж байна. Тухайн улсынхаа визний мэдүүлгийг эрт хөөцөлдөх хэрэгтэй.

3. Бүрдүүлэх бичиг баримт хангалттай байх ёстой

Виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бэлдэх нь цаг хугацаа шаарддаг. Үүнд:

  • Паспортын хүчинтэй хугацаа (ихэвчлэн 6 сараас дээш).
  • Санхүүгийн баталгаа.
  • Аяллын төлөвлөгөө
  • Аяллын даатгал гэх мэт

Хэрэв визний хүсэлт татгалзсан тохиолдолд дахин мэдүүлэхэд хугацаа шаарддаг. Визний асуудлаа эрт шийдэж чадвал нэмэлт цаг гарч, алдаагаа засах боломжтой.

Cruise TOUR

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

4. Виз мэдүүлэхэд анхаарах чухал зөвлөгөө:

Төлөвлөгөөгөө эрт гаргаарай. Аялал эхлэхээс 2-3 сарын өмнө визний процессоо эхлүүлж, шаардлагатай мэдээллүүдээ бүрдүүлээрэй.

Шалгууруудыг сайн унш. Тухайн улс орон бүр өөр өөрийн шаардлага, онцлогтой байдаг учраас тэр талаар нь сайн уншиж судлах хэрэгтэй. Тухайн улсын элчин сайдын яам болон холбогдох газруудаас мэдээлэл сайн цуглуулаарай. Мөн элчингээс хариу иртэл утас, имэйл хаягаа зөв бичсэн эсэхээ сайн шалгаарай.

5. Мэргэжлийн байгууллагад хандаарай

Хэрэв танд виз мэдүүлэхэд хүндрэлтэй санагдаж байвал зуучлалын байгууллагаас тусламж ав.

6. Бэлэн мөнгөний баталгаа (Financial Proof)

Зарим улс орнууд виз мэдүүлэгчээс санхүүгийн чадамжийн баталгаа шаардана. Үүнд:

  • Виз мэдүүлэх үед дансны хуулга хангалттай мөнгөн дүнтэй байх хэрэгтэй.
  • Сүүлийн 6 сарын дансны хуулга.
  • Цалингийн тодорхойлолт эсвэл бизнесийн орлогын баталгаа гэх зэрэг орлого нотлох бичиг баримтууд хэрэгтэй.

Тэгэхээр аялахад хийх үйл явцын дараалал нь:

  1. InCruises компанидаа бүртгүүлж, гишүүнчлэл үүсгэнэ
  2. Аялалаа захилна
  3. Аялалын дагуу визний асуудлаа хөөцөлдөж шаардлагатай бичиг баримт, материалыг бэлдэнэ.
  4. Виз бэлэн болсны дараа хувийн бэлтгэлээ хангана
  5. Очих газрынхаа түүх дурсгалт болон заавал очих ёстой газруудынх нь тухай сайн уншиж судлаарай. Мэдлэггүй аялах нь үнэхээр дэмий мөнгө зарцуулж аялж байгаагаас өөрцгүй байдаг юм шүү

Cruise TOUR

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Бидэнтэй холбоо барих:

Залгах: 99380737 Залгах: 88759095

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО


Шэйр хийж түгээх