Хэвлийн эхо шинжилгээ: Юу үздэг, бэлдэх журам, явц
Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэж юу вэ?
Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэдэг нь Хэт авиан шинжилгээнд 2,5-16 МГц хүртэлх өндөр давтамжийг ашигладаг дууны долгионыг хүний биеэр нэвтрүүлэн янз бүрийн нягттай эдийн зааг, гадаргуу дээрээс буцаж ойсон дууны долгионыг тусгай бүртгэгчээр хүлээн авч, хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаархи мэдээлэл авах шинжилгээний арга юм.

Дууны долгион аливаа эдээс буцаж ойх буюу цуурайтах физикийн үзэгдэл дээр тулгуурласан учир бид “ЭХО” буюу “Цуурай” гэж нэрлэдэг.
Хэт авиан шинжилгээ нь хийхэд энгийн, хурдан, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй, шинжлүүлэгчид зовуурьгүй, бүх насныханд хэрэглэгддэг оношилгооны шилдэг арга юм. Энэ аргаар зүрх судас, хэвлийн хөндийн эрхтнүүд, хөх, бамбай булчирхай болон эмэгтэйчүүдийн эмгэгийг оношилно
НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ
ГУИС-ийн дэргэдэх эмнэлэг нь иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг дэмжих зорилгоор нээлтийн урамшууллаа зарлаж байна
- Бүх эмчийн үзлэг /тус бүр/ — 20,000₮
- Эхо оношилгоо /тус бүр/ — 20,000₮
Хямдрал үргэлжлэх хугацаа: 2026.06.05 – 2026.06.26

Хэвлийн эхо гэж юу вэ?
Хэвлийн эхо буюу хэвлийн хэт авиан шинжилгээ нь 6 хүртэлх МГц өндөр давтамжтай дууны долгионыг дамжуулах гүдгэр дамжуулагчийг /датчик/ ашиглан хэвлийн цуллаг эрхтнүүдийг шалгадаг шинжилгээ юм. Эмчийн гарт байх датчик нь дууны долгионыг хэвлийн арьсанд түрхсэн өтгөрүүлсэн усан орчноор /гель/ дамжуулан хэвлийн гүн рүү нэвтрүүлж, эд эрхтнээс буцаж ойсон долгионыг аппаратны дэлгэц дээр дүрс болгон хувиргадаг.
Энэ шинжилгээ нь:
- Дотрын өвчнийг өвчнийг оношлоход хамгийн түгээмэл хэрэглэгддэг нярайгаас эхлээд бүх насны хүмүүсийг шинжилдэг анхдагч оношлогооны хэрэгслүүдийн нэг.
- Эмч зүрхний цохилт, судасны цусны урсгал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн зэргийг шууд харж үнэлэх боломжтой.
Хэвлийн ямар эрхтэн харагддаг вэ?
| Эрхтэн | Юуг хардаг вэ? |
| Элэг (Liver) | Хэмжээ, бүтэц, өөхлөлт, цирроз, хавдар, цусны судасны байдал |
| Цөсний хүүдий (Gallbladder) | Цөсний хүүдийн хэмжээ, хэлбэр, ханын зузаан, цөсний байдал, цөсний чулуу, үрэвсэл ургацаг |
| Цөсний суваг (Bile ducts) | Өргөсөл, бөглөрөл (чулуу, хавдрын улмаас) |
| Нойр булчирхай (Pancreas) | Хэлбэр, хэмжээ, бүтэц үрэвсэл (панкреатит), хавдар, уйланхай |
| Дэлүү (Spleen) | Хэмжээ (томрол), бүтэц, гэмтэл |
| Бөөр (Kidneys) | Байрлал, хэлбэр, хэмжээ, үрэвсэл, усжилт (гидронефроз), чулуу, уйланхай, хавдар |
| Давсаг (Bladder) | Хэлбэр, хана, дотоод эзэлхүүн, шээсний байдал, чулуу, уйланхай, ургацаг хавдар |
| Хэвлийн судас | Хэвлийн гол судасны хэмжээ, салаа, цүлхэн, ханын байдал |
| Хэвлийн хөндий | сул шингэн (асцит), цус хуралт, хий |
Мөн эмэгтэйд нөхөн үржихүйн эрхтэн, эрэгтэйд түрүүбулчирхайн шинжилгээ хийх боломжтой

Эмч хэзээ хэвлийн эхо хийлгэхийг зөвлөдөг вэ?
Хэвлийн эхо шинжилгээ нь дараах шинж тэмдэг, нөхцөлд анхдагч оношлогооны арга болж хэрэглэгддэг:
- Хэвлийгээр өвдөх,— тайлбарлах боломжгүй, удаан үргэлжилсэн, эсвэл хүчтэй өвдөлттэй үед.
- Шалтгаангүй жин буурах эсвэл хоолны дуршил буурах, бөөлжих
- Шарлалт (нүд, арьс шар өнгөтэй болсон) — элэг эсвэл цөсний асуудлыг илрүүлэхэд.
- Цөсний хүүдийн чулууны сэжиг — баруун хавирганы доор өвдөх, өөх тостой хоолны дараа эвгүй мэдрэмж төрөх үед.
- Бүсэлхий нуруугаар өвдөх, шээсэнд цус гарах, шээс хаагдах — бөөр эсвэл шээсний замын чулууг илрүүлэхэд.
- Хэвлий гэдэс дүүрэх, чинэрэх — элэг, дэлүү томрох, чөлөөт шингэн илрүүлэхэд.
- Эх барих үзлэгийн хяналт — Жирэмсэн эхийн ургийн өсөлт хөгжилтийг мэдэх
- Хэвлийн гол судасны эмгэг (60-аас дээш настай хүмүүс, тамхи татдаг түүхтэй эрэгтэйчүүдэд) — амь насанд аюултай цүлхэн (аневризм) илрүүлэхэд.
Хэвлийн эхо шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
- Яаралтайгаас бусад тохиолдолд Өлөн ирэх — үзүүлэх хүртлээ 6-8 цаг юм идэхгүй байх. Учир нь цөсний хүүдийг агшаагүй байхад харах. Юм идсэний дараа цөсний хүүдий хоосорч агшдаг тул харагдахгүй болдог, мөн хоол боловсруулалт явагдахад гэдэс хийгээр дүүрдэг тул нойр булчирхайг гүйцэд харах боломжгүй болдог
- Дан ус ууж болно.
- Биеийн жингийн илүүдэлтэй болон гэдэс дүүрдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хий үүсгэх хоол унд /сүү, цагаан идээ, өндөг, хийжүүлсэн ундаа/ -ыг хэрэглэхгүй байх.
- Тогтмол уудаг эмээ үргэлжлүүлж болно — (жишээ нь, даралт, чихрийн шижинтэй холбоотой) эмүүдийг зөвхөн усаар даруулж ууна.
- Чихрийн шижинтэй бол — өлөн байх хугацаа нь цусны сахарт нөлөөлж болзошгүй тул эмчтэйгээ урьдчилан зөвлөлдөж, үзүүлэх цагаа сонгох, идэх зүйлээ бэлдэж ирэх
- Хэвлийн доод хэсгийн эхо хийлгэх бол (давсаг, эмэгтэйчүүдийн эрхтэн, түрүү булчирхай) — шинжилгээний өмнөх 1 цагт давсаг хангалттай шээстэй байх
- Шинжилгээ хийлгэхэд саадгүй хувцас өмсөх — хэвлийг гаргахад тохиромжтой, дээгүүр өргөгдөж болох сул чөлөөтэй хувцас сонгох.
НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ
ГУИС-ийн дэргэдэх эмнэлэг нь иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг дэмжих зорилгоор нээлтийн урамшууллаа зарлаж байна
- Бүх эмчийн үзлэг /тус бүр/ — 20,000₮
- Эхо оношилгоо /тус бүр/ — 20,000₮
Хямдрал үргэлжлэх хугацаа: 2026.06.05 – 2026.06.26

Шинжилгээний явц
1. Бэлтгэл. (2 минут)Та шинжилгээний орон дээр дээш харан хэвтэж хувцсаа сайн сөхөн хэвлийгээ ил гаргана. Хэвлийн арьсан дээр эмч гель түрхэнэ. Энэ нь дууны долгионыг арьсаар сайн дамжуулж дотор эрхтний дурсийг гаргахад тусална
3. Шинжилгээ (15-20 минут). Эмч датчик гэх төхөөрөмжийг хэвлийн арьс дээгүүр гүйлгэж, эрхтэн бүрийг хэдэн өнцгөөс судалдаг. Заримдаа эмч таныг гүн амьсгал авахыг эсвэл хажуу тийш эргэхийг хүснэ — энэ нь зарим эрхтнийг (элэг доод тал, дэлүү) сайн харахад тусална. Эмч эрхтэн бүрийн хэмжээ, бүтэц, цусан хангамжийг үнэлж, тодорхой эмгэг илэрвэл дүрс зургий нь хадгалж тэмдэглэнэ.
4. Шинжилгээний дараа гелийг арчиж хувцаслана, хэвийн идэж, ажиллаж болно.
5. Дүгнэлт (5 минут). Тэр даруй эмч дүгнэлт бичин эмгэг өөрчлөлтийн зургийг, хавсаргаж өгнө
6. Нийт хугацаа — 20-30 минут.
Зарим тохиолдолд эхо шинжилгээ дангаараа хангалтгүй байж болно. Ийм үед эмч нэмэлтээр КТ, MRT, эндоскопи эсвэл цусны лабораторийн шинжилгээ хийхийг зөвлөж болно.

Ховор боловч хэт таргалсан (БЖИ > 40) эсвэл хэвлийд их хэмжээний хий хуримтлагдсан өвчтөнд эхо нарийн зураг авахад хүндрэлтэй байдаг.
Ийм тохиолдолд эмч КТ эсвэл MRI санал болгож болно.
Хэзээ эмчид нэн даруй хандах вэ?
Хэрэв дараах шинж тэмдгүүд илэрвэл хүлээхгүйгээр дотрын эмч эсвэл яаралтай тусламжид яаралтай хандах хэрэгтэй:
- Хүчтэй, гэнэтийн хэвлийн өвдөлт — ялангуяа баруун дээд хэсэгт (цөсний), баруун доод хэсэгт (мухар олгойн), эсвэл нэг талын бүсэлхийн өвдөлт.
- Шарлалт (нүд, арьс шар өнгөтэй болсон) + бор өнгийн шээс + цайвар баас — элэг эсвэл цөсний цочмог асуудал байж болзошгүй.
- Шээсэнд цус илрэх, шээх үед хүчтэй өвдөлт + халуурах — шээсний замын халдвар эсвэл бөөрний чулуу байж магадгүй.
- Тайлбаргүй жин буурах + хэвлийн өвдөлт + ажиллах чадвар буурах — хорт хавдрын шинжилгээ шаардлагатай байж болно.
- Бөөлжих + хэвлий гэдэс хатуу болох + халуурах — хэвлийн дотоод үрэвсэл (перитонит) байж болзошгүй.
- Цус алдах (баас хар эсвэл цустай) — ходоод, гэдэсний цус алдалт байж магадгүй.
Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн 103 дугаарт залгах эсвэл хамгийн ойрын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандаарай.
Түгээмэл асуултууд
Хэвлийн эхо хийлгэхэд өвдөлт мэдрэх үү?
Үгүй ээ. Эмч зөвхөн усан гель түрхэж, датчикийг арьсан дээр гүйлгэдэг. Зарим тохиолдолд эмч хэвлийн тодорхой хэсгийг бага зэрэг дарж шалгахад түр зуурын даралт мэдрэгдэж болох ч өвдөлт үүсгэдэггүй.
Жирэмсэн эх хэвлийн эхо хийлгэж болох уу?
Тийм ээ, бүрэн аюулгүй. Эхо нь цацраг туяагүй учир үр хөврөл, урагт хор хөнөөл учруулдаггүй. Жирэмсний хяналтаас гадна, жирэмсэн эх цөсний чулуу, бөөрний чулуу зэрэг эмгэг сэжиглэгдсэн тохиолдолд эхо аюулгүй сонголт юм.
Эхо-ноос гадна КТ эсвэл СРТ /MRI/ хийлгэх шаардлагатай юу?
Заримдаа тийм. Эхо нь анхдагч оношлогооны арга боловч нарийн дэлгэрэнгүй зураг (жишээ нь хавдар, нойр булчирхайн үрэвсэл) шаардлагатай үед эмч КТ эсвэл СРТ /MRI/ нэмж санал болгож болно.
Өлөн удаан байхад даралт буурдаг нөхцөл байдалд яах вэ?
Шинжилгээний өдөр үзүүлэх цагаа эрт цаг авч тохироорой. Чихрийн шижинтэй эсвэл өлөн удаан байж чаддаггүй хүн бол эмчтэйгээ урьдчилан зөвлөлдөж, үзүүлэх цагаа тохироорой. Улаанбаатарт байрлах Глобал удирдагч их сургуулийн дэргэдэх Эмнэлэг (ГУИС)-т хэвлийн эхо болон бусад бүх төрлийн хэт авиан оношилгоог хийж байна.








