Үсний эмчилгээ

Үсний эмчилгээ

|
Үсний эмчилгээ

Үсээ хайрлаж чаддаг эмэгтэй өөрийгөө хайрлаж чаддаг гэдэгтэй та санал нийлэх үү?

✨ Үсний эмчилгээ гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ?

Үс бол хүний гадаад төрхийг тодорхойлогч хамгийн чухал хэсгүүдийн нэг. Гэсэн хэдий ч нарны хэт туяа, халуун сэнс, химийн бодис, буруу арчилгаа зэрэг олон хүчин зүйлсийн улмаас үс хуурайшиж, хугарч, амархан унадаг болох нь элбэг. Ийм үед мэргэжлийн үсний эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.

🧴 Үсний эмчилгээний гол зорилго:

  • Уналтыг бууруулах, ургалтыг дэмжих
  • Үсний бүтцийг сэргээх
  • Үсний уг болон хуйхыг тэжээх
  • Хуурайшилт, салаалалт, хугарлыг багасгах
  • Үсийг зөөлөн, гялалзсан болгох
Үсний эмчилгээ

GanGan Beauty Salon LLC

Энгийнээс GanGan-руу ганц алхам…

Манай үйлчилгээнүүд нь мэргэжлийн баг, чанартай бүтээгдэхүүн, тав тухтай орчноор дамжуулан танд сэтгэл ханамж, үр дүнг нэг дор мэдрүүлэх болно.

Өөрийгөө хайрладаг, гоо сайхандаа анхаардаг бүсгүй танд зориулж бид өдөр бүр сайхныг бүтээгээд л байж байна.

🧖‍♀️ Үсний эмчилгээ ямар төрлүүдтэй вэ?

  1. Гүн тэжээлийн маск
    Кератин, протеин, арган, коллаген агуулсан маскууд нь гэмтсэн үсийг нөхөн сэргээдэг.
  2. Кератин эмчилгээ
    Үсний гадаргууг тэгшилж, гялалзсан болгож, хэврэгшлийг багасгана.
  3. Плазма эсвэл мезо эмчилгээ
    Хуйханд шууд хэрэгцээт витаминуудыг нийлүүлснээр үсний угийг хүчирхэгжүүлнэ.
  4. Хуйхны гүн цэвэрлэгээ
    Хуйханд хуримтлагдсан бохирдол, үхэжсэн эсийг арилгаж, үсний ургалтыг дэмжинэ.
  5. Өдөр тутмын эмчилгээний багц
    Тос, серум, спрей зэрэг бүтээгдэхүүнүүдийг гэртээ ашиглах замаар үсийг арчилж болно.

Үр дүн хэр хурдан мэдрэгддэг вэ?

Анхны эмчилгээний дараа л үс илүү зөөлөн, торгомсог болж байгааг мэдрэх боломжтой. Гэвч гэмтэл ихтэй үсийг бүрэн сэргээхийн тулд 3-5 удаагийн тогтмол эмчилгээ хэрэгтэй.

Үсний эмчилгээ

⚠️ Эмчилгээ хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Гэрийн нөхцөлд хийдэг маскууд үр дүнтэй ч, салонд хийдэг гүн эмчилгээ нь илүү үр дүнтэй.

Үс тань яг ямар төрлийн гэмтэлтэй байгаа, ямар арчилгаа хэрэгтэйг мэргэжлийн хүнээр оношлуулах нь хамгийн чухал.

Хэт олон төрлийн бүтээгдэхүүн хольж хэрэглэх нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Шэйр хийж түгээх