аяла

Уламжлалт баярын өмнө аялах нь…

Монголчууд бидэнд улирал бүрд, бүр жил бүр хүсэн хүлээдэг баярууд олон. Шинэ жил, Цагаан сар, Наурыз, Наадам гээд гэр бүлээрээ бэлдэж, уламжлал ёсоор тэмдэглэдэг баяр дэндүү их. Гэхдээ сүүлийн жилүүдэд баярын өмнө эсвэл дараагаар гадагшаа аялдаг хүмүүс их болжээ.

Зарим нь бүр далайд гарч амрах, шинэ орон, шинэ хот үзэхийг илүүд үзэх болсон. Би ч мөн өнгөрсөн жилийн Цагаан сарын өмнөхөн InCruises-ээр багаараа аялаад дурсамж бас туршлага хуримтлуулаад ирсэн.

Баярын өмнө яагаад аяладаг вэ гэхээр

Би өмнө нь “баярын өмнө хаашаа ч явахгүй, гэртээ л бэлдэх ёстой” гэж боддог байлаа. InCruises-тэй учирснаас хойш боломж л олдвол аялах дуртай болсон. Яагаад гэвэл баярын өмнөх бэлтгэлийг гэртээ хийж гэрээ цэвэрлээд цэвэрлээд дуусашгүй, бас дундаршгүй.

Магадгүй тэр тусам цэнэг дуусаж гараас юм гарахгүй байгаа мэт стресстэх тохиолдол маш их. Тиймээс зүгээр л юу ч бодолгүй аяллаа захиалаад чемоданаа бэлдээд аялалд гараад ирэхэд нөгөө дуусаж дундаршгүй баярын бэлтгэл маш амархан болчихдог юм билээ.

Гадагшаа аялсан хүмүүсийн ихэнх нь надтай адилхан шалтгаантай байдаг:

  • Баярын бэлтгэл ядаргаатай, ачаалалтай санагддаг
  • Өөртөө цаг гаргахыг хүсдэг
  • Өвлийн хүйтнээс, утаанаас түр зуур холдохыг хүсдэг
  • Гэр бүл, найз нөхдөөрөө шинэ дурсамж бүтээхийг хүсдэг
  • Аяллын хямдрал баярын өмнө, яг дараах үед хамгийн өндөр байдаг
  • Манай аяллын компаниар аялабал үнэ хамаагүй хямдардаг

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Аялаад ирсний дараа юу болдог гээч…

Баярын өмнөх стресс алга болсон

Жил бүр Цагаан сарын өмнө маш их ачаалал мэдэрдэг байсан. Цэвэрлэгээ, зочин хүлээх бэлтгэл, идээ шүүс, бэлэг цуглуулах гэх мэт… Харин өнгөрсөн жилийн цагаан сарын өмнө гадаадад, далайн усан онгоцон дээр оройн шоу үзэж, амарч байхад тэр их бэлтгэлээс анх удаа хол байлаа. Ирээд гэр бүлээрээ тайван бэлтгэлээ хийсэн. Стресс илт багасч, харин ч илүү талархалтайгаар баярын бэлтгэлээ хийж байлаа.

Тэгээд бүр Монголоосоо түр зуур холдоод эргэж ирээд Уламжлалт баяраа тэмдэглэхэд тухайн баярын утга учир, ёс заншил үнэт зүйл маань улам илүү мэдрэгдэж эх оронч, өв соёлоо хайрлах, хүндлэх мэдрэмж маань улам илүү нэмэгддэг юм билээ.

Хямдралтай аялал

Цагаан сарын өмнө ихэнх хүмүүс Монголдоо бэлддэг тул гадаадын чиглэлийн нислэгүүд хямд байдаг.
Манай аяллын үнэ ч практик дээр хамаагүй доогуур гардаг. Жишээ нь:

  • Дубай – Доха – Абу Даби
  • Турк – Грек – Итали
  • Япон – Солонгосын чиглэл

Эдгээрт би өөрийн бодож байсан зардлын тал хувиар л явсан. Үнэхээр гайхалтай.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Жич: Хамгийн чухал асуудал бол…!!!

Виз, нислэгээ багадаа 2–3 долоо хоногийн өмнө төлөвлөх хэрэгтэй. Аялал бол төлөвлөгөө байдаг шүү. Энэ нийтлэлийг уншаад шууд гэнэт яг одоо аялна гэж сандарч болохгүй. Харин яг одооноос аяллаа төлөвлөж ирэх баярын өмнө гадаадад, далайн эрэг дээр коктейл шимээд сууж байх хэрэгтэй. Яаж аяллаа төлөвлөж, хуримтлал үүсгэх зэрэг мэдээллийг дээрх дугаарт залгаарт асуугаарай.

Уламжлалт баярын өмнө аялах нь ямар ямар давуу талуудыг олгосон бэ гэвэл:

  • Баяраас холдсон биш, харин баярыг илүү үнэлж сурсан
  • Ажил, амьдрал хоёрын тэнцвэрийг зөв мэдэрсэн
  • Өөртөө эрч хүч бэлэглэсэн
  • Манай аяллын компани бол өвлийн улиралд хамгийн ухаалаг аяллын шийдэл

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Шэйр хийж түгээх