аяллын клуб уу?

Аяллын клуб ба аяллын агентлагийн ялгаа

Аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, улам олон хүн гадаад, дотоод аяллыг сонирхож байна. Гэхдээ хүмүүсийн хамгийн их будилдаг нэг зүйл бол аяллын клуб ба аяллын агентлаг хоёрын ялгаа юм. Гадаад аялал захиалахдаа аль нь илүү ашигтай вэ? Урт хугацаанд мөнгөө хэмнэхийг хүсвэл аль сонголт нь зөв бэ? гэх мэтээр маш их эргэлздэг.

Аяллын агентлаг гэж юу вэ?


Аяллын агентлаг нь аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд дараах үйлчилгээ үзүүлдэг.

  • Онгоцны тийз захиалах
  • Зочид буудал захиалах
  • Багц аялал санал болгох
  • Визний зөвлөгөө өгөх
  • Аяллын даатгал хийх
  • Аяллын маршрут боловсруулах

Аяллын агентлагийн онцлог

  • Нэг удаагийн худалдан авалт – Та аялал захиалаад төлбөрөө төлнө, тэгээд үйлчилгээ дуусна.
  • Комисс дээр суурилсан орлого – Агентлаг зочид буудал, агаарын тээврийн компаниас комисс авдаг.
  • Үнэ харьцангуй тогтвортой – Та тухайн үеийн зах зээлийн үнээр аяллаа авна.
  • Гишүүнчлэл шаардлагагүй – Урт хугацааны гэрээ байхгүй.

Аялалд эрсдэл гарахвий гэж боддог хүмүүст маш тохиромжтой. Гэхдээ аливаа бүх зүйлд давуу болон сул тал гэж бий. Тэгэхээр түргэн, хялбар, хүссэн үедээ аялал захиална, хувь хүний захиалгат маршрут боломжтой. Харин давтамжтай, олон аялбал хэмнэлт бага, урт хугацаанд үнэ өсөх эрсдэлтэй, лояалти урамшуулал нь хязгаарлагдмал байдаг.

Аяллын клуб гэж юу вэ?

Аяллын клуб нь гишүүнчлэл дээр суурилсан загвартай, аяллыг урт хугацаанд хямд үнээр авах боломж олгодог систем юм. Жишээ нь, дэлхийн аяллын клубын жишээнд InCruises орно.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Аяллын клубын онцлог

  • Гишүүнчлэлтэй – Сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлнө.
  • Урт хугацааны хэмнэлт – Хуримтлал үүсгэн аяллын эрх авна.
  • Хөнгөлөлттэй аялал – Клубын гишүүд зах зээлийн үнээс доогуур үнээр аялдаг.
  • Нийгэмлэгийн соёл – Гишүүд хоорондоо туршлага хуваалцдаг.

Үнэхээр ганцхан оронд очиж үзээд болоо биш, дэлхийг тойрон аялах мөрөөдөлтэй бол InCruises клубын гишүүн болбол тун тохиромжтой. Урт хугацаандаа зардал хэмнэнэ. Круиз, тансаг аялалд илүү ашигтай, гишүүдийн тусгай санал, урамшуулал авдаг болохоор үнэхээр гоё.

Хэнд аяллын агентлаг тохирох вэ?

Жилд 1 удаа аялдаг, санаандгүй аялал захиалдаг, гишүүнчлэл сонирхдоггүй, шууд захиалга хийхийг хүсдэг хүмүүст аяллын агентлаг тохиромжтой.

Хэнд аяллын клуб тохирох вэ?

Жил бүр аялдаг, Круиз аялал сонирхдог, урт хугацаанд санхүүгээ хэмнэхийг хүсдэг, аяллыг lifestyle болгож хардаг хүмүүст үнэхээр сонирхолтой болон мөрөөдлөө биелүүлсэн алхам байх болно.

Санхүүгийн талаас нь харвал

Аяллын агентлаг нь “одоо төлөөд одоо ашиглах” загвартай. Харин аяллын клуб нь “одоо төлөөд дараа нь илүү ашиглах” загвартай. Жишээ нь:

  • Агентлагаар 5,000$-ийн аялал авбал тэр дороо төлнө.
  • Клубт 12 сар хуримтлуулаад 5,000$-ийн аяллыг хөнгөлөлттэй авах боломжтой.

Иймд аяллын давтамж өндөр бол клуб илүү ашигтай.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Сэтгэлзүйн ялгаа

Аяллын агентлаг = Үйлчилгээ
Аяллын клуб = Нийгэмлэг + Санхүүгийн стратеги. Клуб нь хүмүүсийг илүү олон аялалд урамшуулж, төлөвлөлт болон хуримтлалыг зуршил болгодог. Эрсдлийн хувьд агентлаг дампуурвал захиалсан аялалд нөлөөлнө. Клубын хувьд гишүүнчлэлийн нөхцөл, дүрэм чухал. Иймд аль ч тохиолдолд гэрээ, нөхцлийг сайн унших шаардлагатай.

Аяллын талаарх ирээдүй хаашаа явж байгаа вэ?

Дэлхий даяар subscription economy буюу гишүүнчлэлийн эдийн засаг эрчимтэй өсч байна. Netflix, Amazon Prime шиг аяллын салбарт ч клубын загвар хүчтэй орж ирж байна. Круиз аяллын зах зээл өсөхийн хэрээр аяллын клубын систем илүү түгээмэл болж байна.

Хэрэв та жилд 1 удаа аялдаг бол агентлаг хангалттай.
Хэрэв та аяллыг амьдралын хэв маяг болгохыг хүсвэл клуб илүү тохиромжтой. Эцэст нь хэлэхэд, зөв сонголт нь таны аяллын давтамж, төсөв, урт хугацааны зорилгоос хамаарна.

Шэйр хийж түгээх