Гар угаах дараалал

Гараа зөв угаах энгийн 5 дараалал

Шэйр хийж түгээх

Та бүхэнд гараа угаахын ач холбогдол болон гараа зөв угаах дарааллыг хүргэж байна.

Маш олон судалгаа, туршлагын үр дүнд шинжлэх ухаан гараар халдвар дамжиж тархах боломжтой гэдгийг нээхийн зэрэгцээ үр дүнтэй халдваргүйжүүлэх технологийг сайжруулж ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл 200 жилийн өмнө хүн төрөлхтөн гараар халдвар дамжиж бас тархаж буйг мэдэхгүй учраас халдварт эмгэгээр ихээхэн өвчилж улмаар нас бардаг байв.

Анх 1846 онд Венийн нэгдсэн эмнэлгийн Унгар эмч Семмелвейс нь халдвар нэгээс нөгөөд гараар дамжин халдварлаж буйг тогтоожээ. 

Та бид нарын гар өдөр бүр олон төрлийн гадаргуутай шүргэлцэж, гадаргуу дээр орших түмэн янзын бактери, вирус, бохирдлыг гартаа нааж өөртөө болон бусдад халдвар үүсгэгчийг дамжуулах боломжтой байдаг.

Эмнэлгийн ажилчид төдийгүй ард иргэдийн гараар дараах бактери, вирус дамжин халдварлах боломжтой байдаг. Тухайлбал, staphylococcus aureus, streptococcus pyogenes (Group A), enterococcus, klebsiella, enterobacter, pseudomonas, candida, rotavirus, adenovirus, hepatitis A virus, norovirus гэх мэт.

Тухайлбал, гарны 1 см2 арьсанд ойролцоогоор 100-1,000,000 бактери вирус агуулдагдаж, хумсны хирэнд 39,000-460,000 бактери, вирус оршиж байдаг. Гараа тогтмол зөв угаах нь таныг халдварт өвчнөөс бүрэн хамгаална.

1. Эхлээд гараа усаар сайтар норгоно
2. Гартаа саванг тохирох хэмжээгээр авна
4. Саванг арилтал усаар сайтар зайлна
5. Гараа хаттал арчих эсвэл гар хатаагч ашиглана

Санал болгох нийтлэл:

Д витамины талаарх бүх мэдээллийг нэг дороос

Цистит гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?


Шэйр хийж түгээх