Цээнийн баглаа, 2019 он

1,500,000.00

  • Нэр: Цээнийн баглаа
  • Зураач: Нацагдоржийн МӨНХЗАЯА
  • Он: 2019 он
  • Материал: Зотон, тос
  • Хэмжээ: 70х40см
Qpay, Social Pay, Банкны Картаар төлөх боломжтой
  • Visa Card
  • MasterCard
  • PayPal
Барааны дугаар: uran-zurag-tseeniin-baglaa Ангилал:

Дэлгэрэнгүй мэдээлэл

Зураачийн тухай: Нацагдоржийн МӨНХЗАЯА (1979 он, Улаанбаатар хот) нь зураач, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй.

  • Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурч Н. Ганчимэг багшийн удирдлага дор (1987-1990),
  • Эрдэнэт хотын 5-р арван жилийн сургууль Л. Ганболд багшийн уран зургийн урланд (1990-1996 ),
  • ДУДэС-ийн Л. Ганболд багшийн уран зургийн урланд (1997-1999), Урлах Эрдмийн дээд сургуулийн Хувцасны дизайн зохион бүтээлтийн ангийг Э.Энхчимэг багшийн урланд суралцаж (2006-2008) тус тус суралцаж бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Мөн 2012 онд СУИС-д Г. Лхагвасүрэн багшийн магистрийн урланд суралцсан.Энэ хугацаанд Мөнхзаяа нь Энграм сургалтын төвд сургалт зохицуулагч
  • (2003-2004), МҮОНТВ-ийн Хүүхэлдэйн киноны “Соно” студид туслах зураачаар
  • (2005-2006), БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөх хотод өөрийн урланг нээж, уран зургийн дугуйлан (2009-2012),
  • “Про-Арт” ХХК-д гүйцэтгэх захирал ( 2012- 2019), одоогоор Оросын Шинжлэх ухаан Соёлын төвтэй хамтран Zazama’s studio уран зургийн дугуйланг нээн ажиллуулж байгаа ба 2019 оноос хойш чөлөөт уран бүтээлчээр уран бүтээлээ хийж байна.

Үзэсгэлэн:

  • “Уралдаан” бүтээлээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд (2013),
  • “Отгонтэнгэр” болон “Цээнэ” бүтээлүүдээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд (2014),
  • “Jazz man” бүтээлээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн (2016),
  • “Их хаан” болон “Цэцэгс” бүтээлүүдээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн (2018),
  • Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадамд “Хилэн” “Шүүлт” “Эх” бүтээлүүдээр хамтарсан үзэсгэлэн,
  • Төв аймгийн Заамар суманд Уран зургийн галерей байгуулах төсөл хөтөлбөрт “Цайдам нуур” бүтээлээр хамтарсан үзэсгэлэн (2018),
  • Цайдам нуур” болон “Цээнэ” бүтээлүүдээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн (2019),
  • “Өмнийн сайхан говь 2019″ төсөл хөтөлбөрт ” Улаанцав” болон ” Ёлын ам” бүтээлээр хамтарсан үзэсгэлэн (2019),
  • ӨМӨЗО-ны Алашаа аймагт зохион байгуулагдсан “Алтан тоорой – 2019” олон улсын үзэсгэлэн (2019)
  • “Өв соёл 2020” төсөл хөтөлбөрт “Улаан хад” бүтээлээр хамтарсан үзэсгэлэн (2020),
  • “Монгол арт роүд 2021” төсөлд “Зоргол хайрхан” бүтээлээр тус тус оролцож байсан өсөж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Цээнийн баглаа, 2019 он”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн