Санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Хамтдаа системтэй хөгжье.

санхүү дотоод журам

Санхүүгийн дотоод үйл ажиллагааг сайжруулах зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?

Та өөрийн компанийнхаа санхүүгийн гүйцэтгэлийг сайжруулж, ашиг орлогыг нэмэгдүүлж, тогтвортой ирээдүйг бүтээхийг хүсэж байна уу?

Тийм бол манай байгууллагаас санал болгож буй Санхүүгийн дотоод үйл ажиллагааг сайжруулах зөвлөх үйлчилгээ нь танай байгууллага, аж ахуй нэгжийг санхүүгийн өндөр түвшинд хүрэхэд шаардлагатай мэдлэг, стратеги, хэрэгслээр хангах болно.

Яагаад бидний үйлчилгээг сонгох ёстой вэ?

Компани бүр өөрсдийн өвөрмөц шалгууруудтай байдаг. Манай зөвлөхүүд таны байгууллагын ирээдүйн зорилго, алсын хараа, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан танай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн үнэлгээ хийж гарсан үр дүнгийн дагуу бид танай компанийн хэрэгцээг хангах тусгайлсан шийдлүүдийг боловсруулах болно.

Багийн гишүүд мэргэжлийн дагуу мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэшсэн дотоод аудитор зэрэг сургалтанд сууж өөрсдийгөө үргэлж хөгжүүлдэгээс гадна НББ-н ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, уялдуулах, системжүүлэх зэргээр бодлогын түвшний судлагаа, төлөвлөгөө боловсруулан бодитой үр дүн гаргаж байгаа чадварлаг баг хамт олон юм.

Бид үйлчлүүлэгчидтэйгээ байнгын түншлэлийг бий болгохыг эрмэлзэж, байнгын дэмжлэг, зааварчилгаа өгч, байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, өөрсдийн өгөх зөвлөмжүүдээ үргэлжлүүлэн үр дүнтэй байлгахыг хичээдэг. Таны санхүүгийн амжилт бол бидний гол зорилго юм.

Бид өөрсдийн санхүүгийн дотоод үйл ажиллагааг сайжруулах зөвлөх үйлчилгээгээ бүх үе шатанд оновчтой болгож, үр ашгийг нэмэгдүүлэх, таны үйл ажиллагаанд гарах саатлыг багасгах арга техникээр ажилладаг. Бид таны цаг хугацаа болон байгууллагын нөөцийг хүндлэх болно.

ЭРХЭМ ТҮНШ КОНСАЛТИНГ

Хамтдаа Системтэй хөгжье

  • Мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай үйлчилгээ.
  • Хариуцлагатай үйлчилгээ
  • Нээлттэй мэдээлэл /Онлайн санхүүгийн программ/
  • Тогтмол хяналт тавих боломж. /Онлайн санхүүгийн программ/
  • Хуулийн хүрээнд хамгийн боломжит төлөвлөгөө боловсруулж ажиллана
санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Санхүүгийн зөвлөх үйлчилгээнд хийгдэх ажлууд

  1. Тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг судлана.
  2. Тухайн байгууллагын үйл ажиллагаанд нийцсэн төлөвлөгөө гаргана.
  3. Санхүүгийн үйл ажиллагааны цикл гаргана.
  4. Албан тушаалтан бүрийн ажил үүргийн хуваарийг боловсруулж ажлын уялдааг бий болгоно.

Эрхэм түнш консалтинг компанийн танилцуулга

Нягтлан бодох бүртгэлийн салбарт олон жилийн туршлагатай баг хамт олон

Мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай үйлчилгээ


Байнга харилцах нээлттэй тогтолцоо

Бидний үйлчилгээ: