Урьдчилан сэргийлэх үзлэг, сэргийлж болох өвчний жагсаалтууд

| |
Шэйр хийж түгээх

Урьдчилан сэргийлэх үзлэг

Урьдчилан сэргийлэх үзлэг нь өвчний шинж тэмдэг ил мэдэгдэхээс өмнө ямарваа өвчнийг эрт үе шатанд илрүүлэхэд маш том дэмжлэг болдог. Цаг алдалгүй өвчилөл хүндрэхээс өмнө эмчилгээ хийлгэх нь таныг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд туслах болно.

Эрт илрүүлэг буюу урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж хэвшвэл дараах нийтлэг өвчлөлүүдээс сэргийлэх, эртлэн арга хэмжээ авах боломжтой.

урьдчилан сэргийлэх үзлэг

Зүрхний өвчин:

Тогтмол үзлэг хийснээр зүрхний өвчинтэй холбоотой цусны даралт ихсэх, холестерин ихсэх, таргалалт зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг хянах боломжтой.

Чихрийн шижин:

Цусан дахь сахрын хэмжээ хянах боломж үүснэ. Мөн гэр бүлээс улбаатай чихрийн шижинг илрүүлэхэд тусалдаг. Эрт оношилж чадвал хоолны дэглэм, амьдралын хэв маягаа эрт өөрчлөн эмчлэгдэх боломжтой.

Хорт хавдар:

Хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хорт  гэх мэт тогтмол үзлэгээр олон төрлийн хавдрыг эрт мэдэж, эмчлүүлэх боломжтой.

Ясны сийрэгжилт:

Ясны нягтын шинжилгээгээр ясны сийрэгжилт, хугаралыг урьдчилан мэдэх боломжтой. Ялангуяа цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд болон өндөр настнууд урьдчилан сэргийлэх үзлэг заавал хийлгээрэж хэвшээрэй.

Халдварт өвчин:

Халдварт өвчний урьдчилсан үзлэгээр томуу, гепатит, ХПВ (хүний хөхөнцөр вирус) ДОХ гэх мэт олон төрөл зүйлийн халдварт өвчнийг эрт үед нь оношилж, арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ..

Бөөрний өвчин:

Үзлэгийн үеэр цусны даралт болон бөөрний үйл ажиллагааг хянах ба бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд тусална.

Амьсгалын замын өвчин:

Астма, уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD) зэрэг амьсгалын замын өвчнийг эрт илрүүлснээр уушгины үйл ажиллагааг хэвийн, эрүүл байлгахад тань туслана

Шүдний эрүүл мэнд:

Шүд цоорох, буйлны өвчин, амны хөндийн халдвар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тогтмол шүдний үзлэгт хамрагдах шаардлагатай.

Нүдний эрүүл мэнд:

Нүдний үзлэг нь алсын хараа, глауком болон бусад нүдний эмгэгийг илрүүлэх боломжтой бөгөөд үүнийг эрт үе шатанд эмчлэх эсвэл зохицуулах боломжтой.

Витамины дутагдал:

Хүний биед байх ёстой витамины хэмжээ хэт буурах эсвэл хэт ихэсвэл дагаад биеийн дархлаа өөрчлөгдөж байдаг. Тийм учраас 6 сардаа нэг удаа биеэнд ямар витамин дутагдаж байгааг олж мэдэж байгаарай.

Генетикийн эмгэгийг илрүүлэх шинжилгээ:

Зарим генетикийн эмгэгийг урьдчилсан үзлэгээр илрүүлж болдог. Ялангуяа сүүлийн үед спортоор хичээллэгч хүмүүс нэмэлт тэжээл, уураг, стима хэрэглэх болсонтой холбоотой Генетикийн өөрчлөлтүүд ихээр гарах болсон.

Дүгнэлт:

Урьдчилан сэргийлэх үзлэг нь нас, хүйс, биеийн өвчний түүхээс хамаарч өөр өөр байж болно. Гол нь эмнэлэгийн урьдчилсан сэргийлэх үйлчилгээнд хамрагдаж байх нь аливаа өвчин эмгэгээс сэргийлэхэд туслана.

Нэмээд өвчнийг бага үед нь илрүүлнэ. Цаашид олон жил эрүүл саруул биетэй байхад туслах чухал ойлголт юм..


Шэйр хийж түгээх