загварын чиг хандлага

Загварын чиг хандлага: 5 голлох загвар

Шэйр хийж түгээх

Энэхүү удаагийн нийтлэлээрээ ” 2024 оны загварын чиг хандлага, голлох 5 загвар”-ын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Moda di Lusso/Bagatt

Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн 5 давхарт

storepay
pocket

Загварын чиг хандлага: 1. Нэхмэл хувцас

Та халуун өдрүүдэд нэхмэл хувцас өмсөх нь загварлаг харагдана гэхэд итгэж чадахгүй байна уу? Таны сэтгэлийг амраах таатай мэдээ бидэнд байна. Энэхүү нэхмэл хувцаснууд нь зузаан харин харин торон хэв маягтай байх ба нимгэн хийцтэй байх нь ээ.

Нимгэн нэхмэл цамцыг мөн адил нэхмэл банзалтай хослуулан өмссөнөөр та хамгийн загварлаг бүсгүй болж чадах нь байна.

загварын чиг хандлага

Загварын чиг хандлага: 2. 90 он

Staud, Chanel зэрэг брэндүүд 1999 оны бөмбөлөг макси банзлыг 2024 оны загварын чиг хандлага болгохоор шийдсэн бололтой. Энэхүү банзал нь хүйс хэсэг ил харагдахуйц байх бөгөөд ханцуйгүй хэр нь хоолойтой vest-тээ төгс зохицно гэж загварын акулууд үзэж байна.

Таны хувцасны шүүгээнд 90 оныг санагдуулах хувцаснууд байгаа бол бушуухан гаргаж ирэх ондоо бэлдээрэй.

Мөн нарийн мөртэй, дөрвөлжин энгэртэй мини даашинз ч мөн адил эргэн ирэх нь ээ.

загварын чиг хандлага

Загварын чиг хандлага: 3. Усан цэнхэр өнгө

Өнгөний хувьд усан цэнхэр өнгөнд тавтай морил гэж хэлэх цаг иржээ. 2023 оны онцлох өнгө ассан улаан өнгө байсан бол ирэх жил бага зэрэг тайван өнгө тренд болох нь ээ. 2024 онд усан цэнхэр өнгийн хувцас өмссөн хүн загварын бурхан мэт харагдах нь байна шүү!

Та ямар ч загвартай байсан хамаагүй усан цэнхэр өнгийн хувцсыг бусад трендүүдтэй хослуулан өмсөж үзээрэй гэж зөвлөх байна.

загварын чиг хандлага

Moda Di Lusso/Italy/

Хаяг: 13-р хороолол, Натурын зам “LUX HOUSE 3” байрны 1 давхарт

storepay
pocket

Загварын чиг хандлага: 4. Сүйт бүсгүйн даашинз

Whatttt? гэж өөрөө өөрөөсөө асууж байна уу? Тийм ээ 2024 онд сүйт бүсгүйн даашинз тренд болох нь ээ. Гэхдээ урт биш богино хормойтой байх бөгөөд өнгөний хувьд цасан цагаан биш үл ялиг шаргал туяатай байх нь илүү загварлагд тооцогдож байна.

Энэхүү богино даашинз дээр урт торон гивлүүр зүүн илүү загварлаг болгож болох нь байна.

загварын чиг хандлага

Загварын чиг хандлага: 5. Богино өмд

Хамгийн сүүлийн тренд үнэхээр гайхшируулж байна шүү. Загварын акулууд богино өмдийг COMEBACK хийлгэхээр шийдсэн бололтой. Бидний өдөр тутамдаа спорт зааланд өмсдөг богино өмд 2024 онд загварын билэг тэмдэг болж байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү өмдний хувьд загварын асар олон сонголт/канттай, цулгуй, торон, цайралттай/ таныг хүлээж байна.

загварын чиг хандлага

Улаанбаатар хотын хамгийн загварлаг дэлгүүрүүд:

1. Moda Di Lusso – 13р хороолол, Натурын зам “Lux House 3” байрны 1 давхарт /☎️77228292/
2. Balidoner – Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт /☎️88962426, 99884276/
3. Voile Blanche – Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт /☎️99301444, 99884276/

Санал болгох нийтлэлүүд:


Шэйр хийж түгээх