Гутал сонгох арга

Гутал сонгох арга: Танд хэрэгтэй 3 зөвлөмж

Шэйр хийж түгээх

Бид нийтлэл бүрээрээ танд хэрэгтэй мэдээллийг дамжуулдаг билээ ” Гутал сонгох арга: Танд хэрэгтэй 5 зөвлөмж”-ийг бэлтгэн хүргэж байна.

Moda di Lusso/Bagatt

Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн 5 давхарт

storepay
pocket

Хөлийн тухай зарим баримтууд:

  • Хүний баруун зүүн хөлийн урт, өргөн өөр өөр байдаг.
  • Хөлд ирэх ачааллаас болж хөлийн хэмжээ бага зэрэг томордог.
  • Өглөө өмсөхөд таарч байсан гутал удаан ажилласны дараа хөлийг барьж эхэлдэг.
  • Хүн дунджаар өдөрт 8000-15000 алхдаг.
  • Хүний хөлд нийт 26 яс, 33 холбоос, 107 шөрмөс, 19 булчин байдаг.
  • Төрсний дараа эмэгтэй хүний хөл хагас размераар томордог.
  • Хүний хөлд 250,000 хөлсний булчирхай байдаг.
  • Хөлийн уланд 8,000 орчим мэдрэлийн цэг байдаг.
  • Өдрийн төгсгөлд хүний хөл хамгийн том хэмжээндээ хүрсэн байдаг.

Гутал сонгох арга 1: Хөлийнхөө хэмжээг тогтоох

Тэгш гадаргуу дээр цаас тавьж гишгээд өсгийнийхөө ард балаар шалтай перпендукляр болгон зурна. Дараа нь хөлийн хамгийн урт хуруугаа мөн зурна. Ингээд хоёр зураасаа тэгш хэмтэй шулуун татаж шугамаар хэмжинэ.

Тухайлахад таны хөлийн тавхайн хэмжээ 22.3 см бол та 35 размерын гутал өмсөнө гэсэн үг юм.

Дэлгэрэнгүйг зурагт үзүүлсэн хүснэгтээс харна уу.

гутал сонгох арга

Гутал сонгох арга 2: Хөлийн хэмжээ ба тохирох гутлын хэмжээ

гутал сонгох арга

Буруу гутал сонгосноос болж ямар үр дагавар гардаг вэ?

Аливаа гутлын загвар, чанар, өнгө үзэмжээс илүүтэйгээр хөлд эвтэйхэн байх нь маш чухал. Шинэ гутал өмсөөд явахад сайхан харагддаг ч гэсэн хэсэг алхвал хөл өвтгөж, ядарч эхэлдэг билээ.

Moda Di Lusso/Italy/

Хаяг: 13-р хороолол, Натурын зам “LUX HOUSE 3” байрны 1 давхарт

storepay
pocket

Та хөлд эвгүй гутал сонговол дараах сөрөг үр дагавар гардгийг мэдэх үү?

Үүнд: Насанд хүрсэн хүмүүсийн 75-80 хувь нь гутлаас хамааралтай хөлийн асуудалтай байдаг.

  • Чийг татдаг гутал мөөгөнцөр үүсгэн хөлийн арьсыг гэмтээж, загатнуулна, шивэртэнэ.
  • Урд хэсгээрээ бариу бол хөлийн хурууны ясанд өөрчлөлт орж эхэлдэг.
  • Хумс шигдэж ургана.
  • Холгодог гутал цэврүү үүсэж, эвэршүүлнэ.

Бид хөлд эвтэйхэн гутлыг намхан ултай, спорт гутал, кет гэж төсөөлдөг.

Гутал сонгох арга 3: Зөвлөмжүүд

Гутал сонгох арга нь хэд хэдэн төрөл байдаг, үүнийг доор дурдлаа.

Гутлын хошуу болон өсгийний дээд хэсэг хэлбэрээ барьж байгаа эсэхийг шалгана. Гутлыг өмсөж, тайлахад өсгий хавиар нугалрах ёсгүй, хатуу байна. Зөөлөн байвал явдалд тань хэцүү байх болно. Гутал сонгохдоо хөлийн өргөний хэмжээнээс томдсоныг сонгоно.

Сонсоход инээдтэй байх л даа, гэхдээ ихэнх хүмүүсийн хөлийн хэмжээ адилгүй байдаг буюу нэг нь нөгөөгөөсөө том байдаг ажээ. Тийм учраас хэд хэдэн размерын гутал өмсөж үзээд хоёр хөлийн аль алинд нь эвтэйхэн байгааг сонгоно.

Шинэ гутал сонгохдоо бат бөх байдлыг заавал харгалзана. Хэрвээ өндөр өсгийтэй туфли авах гэж байгаа бол өсгий дээр заавал дарж үзээрэй. Чанга дарахад зарим нэг туфлийн өсгий хойш “суудаг”. Ийм туфли авахгүй байхыг санал болгож байна.

Мөн ул нь зөөлөн эсэхэд анхаарал хандуулна уу. Хоёр гараараа гутлаа бариад өлмий хэсгийг нь нугалж үз. Хэрвээ нугарахгүй бол таны уланд ачаалал илүү ирнэ гэсэн үг бөгөөд алхаанд муугаар нөлөөлөх, хөл амархан ядрах ажээ.

Бариу гутлаас зайлсхий. Бага зэрэг өмсөөд сунана гэж найдах хэрэггүй, бариу гутал өмссөнөөр таны цусны эргэлт муудаж булчин зэрэгт муугаар нөлөөлнө. Суналаа гэхэд гутал хэлбэрээ алдана.

Оройн цагаар гутал өмсөж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл орой хүний хөл хөөсөн байдаг бөгөөд жирийн хэмжээнээсээ том болсон байна. Тэгэхээр өглөө нь таарч байсан гутал орой нь барина гэсэн үг юм. Гараа хийж байгаад гутлаа үзээрэй.

Гутлын дотор тал зөөлөн, дотор оёдол нь хөлийг холгохгүй байх ёстой. Гутлыг өмсөж тайлахад хөлийг өвтгөхгүй тийм гутал сонгохыг зөвлөж байна.

Гутал өмсөж үзэхдээ энэ тэрүүгээр алхаж үзээрэй. Хивс, хивсэнцрээр алхаж үзэх биш хатуу шалан дээгүүр алхана. Ямар ч гутал өмсөөд хивсээр алхахад хөлд эвтэйхэн байдаг юм шүү.

Таны хөлийн хэмжээ өөрчлөгдөж байдгийг анхаарна уу, тийм учраас 2 жил тутам хөлийнхөө хэмжээг авч байх хэрэгтэй. Ялангуяа та интернэтээр гутал сонгож байгаа бол энэ дүрмийг заавал баримтална.

Улаанбаатар хотын хамгийн загварлаг гуталтай дэлгүүрүүд:

1. Moda Di Lusso – 13р хороолол, Натурын зам “Lux House 3” байрны 1 давхарт /☎️77228292/
2. Balidoner – Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт /☎️88962426, 99884276/
3. Voile Blanche – Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт /☎️99301444, 99884276/

Санал болгох нийтлэлүүд:


Шэйр хийж түгээх