Архины хордлого

АРХИНЫ ХОРДЛОГЫН ШИНЖ ТЭМДЭГ БА ЭМЧИЛГЭЭ

|

Архины хордлого нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хордлого юм. Архины хордлого нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, олон сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Архины хордлогын шинж тэмдгийг бид эхэн үед шарталтаар төсөөлдөг. Энэ нь эхний шатны биед үзэгдэх шинж тэмдэг юм.

📌Үүнийг тодруулбал:

  • Толгой өвдөх – Архины задралаас болж толгой хүчтэй өвдөх
  • Дотор муухайрах, бөөлжих – Хоол боловсруулах системийн доголдол
  • Ам хатах, цангах – Шингэн алдалттай холбоотой
  • Ядрах, сульдах – Архины задралын улмаас бие сулрах
  • Олон удаа шээх – Архи нь бие дэх шингэснийг шээсээр хөөдөг.
  • Сэтгэл санааны хэлбэлзэл – Тайван бус болох, уурлах, гутралд орох

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

⚠️Эдгээр шинж тэмдэг бол ердөө эхний шатны хордлого юм. Харин хүнд хэлбэрийн архины хордлого нь

  • Амьсгал удаашрах, жигд бус болох – Амьсгалын төвийг дарангуйлах
  • Зүрхний цохилт удаашрах эсвэл хурдсах – Зүрхний хэмнэл алдагдах
  • Биеийн температур буурах (хэт хөрөх) – Биеийн дулаан алдах
  • Ухаан алдах, комд орох – Тархины үйл ажиллагаа алдагдах
  • Таталт өгөх – Тархины мэдрэлийн системийн хямрал
  • Арьс цайх эсвэл хөхрөх – Цусны эргэлт удаашрах, хүчилтөрөгчийн дутагдал
  • Бөөлжсөөр амьсгал боогдох – Бөөлжсөө залгих, амьсгал боогдож ухаан алдах эрсдэлтэй

⚠️Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаж Архины хордлого тайлах эмчилгээ хийлгэж биеийг нэн даруй тэнхрүүлэх хэрэгтэй.

Архины хордлогыг эмчлэхдээ хордлогын хүнд, хөнгөнөөс хамаарч гэрийн нөхцөлд эсвэл эмнэлгийн нөхцөлд арчилгаа хийнэ.

Гэрийн нөхцөлд архины хордлогыг хэрхэн гадагшлуулах вэ?

  • Шингэн уух: Ус, шөл, уулгаж шингэн алдалтаас сэргийлэх
  • Амин дэм уух: Витамин B, C агуулсан уусмал уух (архи биеэс амин дэмийг алдагдуулдаг)
  • Амраах: Тайван орчинд амрааж, хүчтэй гэрэл, дуу чимээ багасгах
  • Бөөлжих үед: Хажуу талаар нь хэвтүүлж бөөлжсөөр амьсгал боогдохоос сэргийлэх
  • Халуун хөнжил: Биеийн температурыг хэвийн байлгахын тулд халуун хөнжилд боох

Дээрх анхан шатны арга хэмжээ үр дүн өгөхгүй бол яаралтай эмнэлэгт ирж архины хордлогыг тайлах хэрэгтэй.

Архины хордлогоос урьдчилан сэргийлэх арга

  • Хоол идсэний дараа уух– Хоосон ходоод дээр уувал архины шингэлт түргэн явагддаг
  • Ус буюу шингэн сайн уух- Архины хамт ус ууж, шингэн алдалтаас сэргийлэх
  • Аажуухан уух- Богино хугацаанд их хэмжээгээр уухаас зайлсхийх
  • Өндөр хэмийн архинаас зайлсхийх- Хэт өндөр хэмтэй архи (виски, архи, текила) хордлого үүсгэх магадлал өндөртэй
  • Архи, согтууруулах ундаа хольж уухгүй байх- Олон төрлийн архи холих нь хордлого үүсгэх магадлалыг ихэсгэдэг
  • Жолоо барихгүй байх- Архи уусны дараа жолоо барих нь амь насанд аюултай

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Шэйр хийж түгээх