2024 оны онцлох 6 “Даашинз загвар”
Бид нийтлэл бүрээрээ танд хэрэгтэй мэдээллийг дамжуулдаг билээ. Харин энэ удаа” 2024 оны онцлох 6 “Даашинз загвар”-ыг бэлтгэн хүргэж байна.
Moda di Lusso/Bagatt
Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн 5 давхарт
Бэлхүүсний шугам доор
Бүсэлхий хэсэг нь таны бэлхүүс хэсэгт биш, гуяны хэсэгт байрласан даашинзууд энэ жилийн онцлох загваруудын нэг болно. Энэхүү хэсэгт тодорхой хэмжээс байхгүй бөгөөд ташаа, гуя зэрэг хаана ч байрлаж болно.
Шингэн алт мэт
2024 оны Нью-Йоркийн загварын долоо хоногийн шилдэг загварын чиг хандлагын нэг болсон NYFW загвар өмсөгчид алтан металл хийцтэй хувцас өмссөн байна.
Металл хэзээ ч ийм тансаг харагдаж байгаагүйг загварын акулууд тодотгож байгаа бөгөөд хамгийн зориштой, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн сонголтод төгс нийцнэ хэмээжээ.
Хүйтэн өнгө
2024 оны загварын тайзнаа хамгийн ихээр алхсан загвар бол хүйтэн өнгө буюу ноен өнгөтэй даашинзууд байлаа. Яахын аргагүй энэхүү өнгө нь таныг үдэшлэгий хатан болгох нь ээ. Энэхүү өнгийг гялтганасан материалтай хослуулан СООL LOOK бүрдүүлээрэй.
Moda Di Lusso/Italy/
Хаяг: 13-р хороолол, Натурын зам “LUX HOUSE 3” байрны 1 давхарт
Нимбэгэн шар
Энэ жил нибмэгийг санагдуулам цайвар шаргал өнгө ТРЕНД болох бөгөөд энэхүү загварууд нь ямар ч эсгүүртэй байж болно гэж стилистүүд та бүхэнд зөвлөж байна.
Торон даашинз
Торон даашинз энэ жил ТРЕНД хэвээр үлдэх нь ээ. Та өөрт байгаа торон даашинзныхаа дотуур тансаг хамбан эсвэл торгон материалтай дотуур хувцас өмсөн загварчилж болно. Мөн элдэв янзын гоёл чимэглэлээр тансаг LOOK бүрдүүлж болно.
Богино пиджак
Тасархай биз дээ! Бид бүхний энэ зун өнгө өнгөөр нь ээлжлэн өмссөн богино BLAZER ирэх онд ч мөн адил тренд хэвээр үлдэх нь байна. Хэрэв та үдэшлэгт явахаар бэлдэж байгаа бол богино пиджак + гялалзсан өмд эсвэл банзал өмсөөрэй. Ингээд л та хамгийн загварлаг бүсгүй болно.