Бүүрэг устгах газар

Шэйр хийж түгээх

бүүрэг устгах

Бүүрэг устгах газар

Баяндэмбэрэл ХХК нь Монголын ууган мал эмнэлэг, ариутгалын компани юм. Бүх төрлийн шавж, бүүрэг, жоом устгах үйлчилгээ үзүүлнэ.

  • Жоом
  • Бясаа
  • Бүүрэг

Бүүрэг гэж юу вэ?

Дэлхийд 1000 гаруй зүйл бүртгэгдсэн түгээмэл тархалттай хортон шавьж юм. Үүнээс ахуйн нөхцөлд гол төлөв Хүний бүүрэг буюу нохой бөөс, муурын, нохойны, шувууны бүүрэг зэрэг бүүргүүд тохиолдоно. Манай орны төв суурин газарт муур, нохойны бүүрэг тархалттай байдаг.

Гадаад шинж:

Бие гүйцсэн бүүрэг хоёр хажуугаасаа хавчигдсан хэлбэртэй, 0,5-5 мм урт, далавчгүй жижиг шавьж юм. Энгийн хос нүдтэй, зарим нь нүдгүй. Хатгаж сорох амны эрхтэнтэй. Толгой цээжний хажуугаар эгнэж байрласан шүдлэгүүдтэй.

Хөл нь 5 үетэй, үзүүртэй хумстай. Үсэрч хөдөлхөд зохилдож хөлний булчин сайн хөгжсөн. Хойд хос хөл нь урд ба дунд хөлөөсөө илэрхий урт бөгөөд хүчирхэг хөгжилтэй. Түүгээрээ тулгуур хийж үсэрнэ. Бие гүйцсэн бүүрэг зөвхөн бүлээн цуст амьтанд шимэгчлэн цусаар хооллоно.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Үржил, бойжилт

Бүүрэг нь өндөг, авгалдай, хүүхэлдэйн шатыг дамжин бие гүйцдэг бүрэн хувиралтай шавьж юм. Өндгөө ахуйн хуурай хог хаягдал, шалны ан завсар, гэрийн тэжээмэл амьтны үүр ноохой, шувууны үүр зэрэг газарт гаргана. Өндөг нь 0,5 мм урт, зуувандуу хэлбэртэй, цагаан өнгөтэй. Эмэгчин бүүрэг цусаар хооллосны дараа 4-8 өндөг төрүүлэх бөгөөд амьдралынхаа туршид 800-1000 ширхэг өндөг төрүүлнэ.

Өндөгнөөс 1,5 мм урт , өт хэлбэрийн хөлгүй авгалдай гаргадаг. Авгалдай нь амьтны гаралтай хог хаягдлын шингэн үлдэгдэл, бие гүйцсэн бүүргийн сорсон цусны боловсроогүй үлдэгдлээр хооллоно. Авгалдайнаас хүүхэлдэйн шатанд шилжээд гадуураа бүрхүүлтэй болно. Хүүхэлдэйн шатанд хооллохгүй бөгөөд гадаад орчны тааламжгүй нөхцлийг урт хугацаанд даван туулж чадна. Өндөгнөөс бие гүйцэх хугацаа хэвийн нөхцөлд 4 долоо хоногт явагдана.

Хор хөнөөл:

Бүүрэг нь бүлээн цуст амьтны цус сорж амьдардаг тул тахал, шар чичрэг, халдварт эсэргэнэ, хижиг зэрэг халдварт өвчин үүсгэгчийг тараахаас гадна зарим шимэгч хорхойн завсрын эзэн болдог.

Урьдчилан сэргийлэх арга:

• Байр сууцны ариун цэврийг чанд сахиж, гэрийн тэжээмэл амьтдын үүр, хэвтрийг тухай бүр цэвэрлэж, хог хаягдлыг тогтмол зайлуулах

• Гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлэгийн үзлэг, шинжилгээ, туулганд тогтмол хамруулах

• Нийтийн эзэмшлийн байр, сууцны хонгил, дээврийн хөндийд золбин муур, нохой, тагтаа бусад амьтад үүр, ноохой засаж, үржих боломжгүй цэвэрхэн байлгах

• Сууцны хана, шаланд гарсан зай завсрыг битүүлэх

Хэрэв танд мэргэжлийн үйлчилгээ хэрэгтэй бол цаг алдалгүй хортон шавьж устгалын газар яаралтай хандаж арга хэмжээ авахыг зөвлөж байна.

ахуйн шавж устгал үйлчилгээ

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх