ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗААВАРЧИЛГАА

Шэйр хийж түгээх

ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗААВАРЧИЛГАА

ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗААВАРЧИЛГАА

1. Нийтлэг зүйл

1.1 Тус компанид шинээр ажилд орж байгаа ажилтан нь бичиг баримтын бүрдэлтээ компанийн Хүний нөөцийн албанд бүртгүүлж танилцах хуудас авах бөгөөд уг хуудсанд бичигдсэн дарааллаар холбогдох албан тушаалын хүмүүстэй танилцана.


1.2 Аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгааг хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженерээс, ажлын байрны анхан шатны зааварчилгааг ажиллах тухайн нэгж, хэсгийн ахлагчаас авч харьяалах албаны даргатай хөдөлмөрийн гэрээ хийж уг албан тушаалд ажиллах тушаал гарсны дараа ажиллахыг зөвшөөрнө.


1.3 Шинээр ажилд орж байгаа ажилтныг туршилтын хугацаанд мэргэжлийн бус ажилд тухайн нэгж хэсгийн үндсэн ажилтан дагалдуулан сургана.Туслах ажилтнаар мэргэжил, ур чадварын хувьд бие даан хийх боломжгүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.


1.4 Ажилтан нь аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ хэсгийн ахлагч буюу ажлыг хариуцан удирдаж байгаа ИТА-ы өгсөн ажлын наряд, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллавал зохино.


1.5 Ажил хариуцан удирдаж байгаа албан тушаалтан буюу ИТА-ууд нь ажил эхлэхийн өмнө өөрийн удирдлаганд ажилладаг ажилтанд ажлын наряд, хийх ажлын онцлогт нь тохируулан ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг заавал өгч энэ тухай тусгай бүртгэлийн журнал хөтлөх үүрэгтэй.


1.6 Ажилтан нь ажил эхлэхийн өмнө ажил удирдаж байгаа ИТА-аас ажлын наряд аюулгүй ажиллагааны зааварчилгааг авсны дараа ажлын хувцас, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон ажлын багаж хэрэгслээр хангагдаж тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг заавал шалгана.


1.7 Танд олгодсон ажлын хувцас, хамгаалах болон ажлын багаж хэрэгслийг тогтоосон норм хугацаанд ариг гамтай зориулалтаар нь зөв хэрэглэж хариуцсан тоног төхөөрөмж, машин механизмын бүрэн бүтэн байдлыг хариуцаж та өөрийгөө болон бусдыг аюул осол, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж байх үүрэгтэй.


1.8 Ажилтан нь тухайн ажлыг аюулгүй, хэвийн гүйцэтгэх боломж нөхцөл, бэлтгэлийг урьдчилан бүрэн хангагдсаны дараа уг ажлыг эхлүүлж байх.


1.9 Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг урьдчилан хангаагүй аливаа ажил тийм ч чухал биш болохыг тогтмол санаж ажиллах хэрэгтэй.


1.10 Ажил эхлэхийн өмнө болон ажлын дундуур биеийн эрүүл мэндийн байдал таагүй ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй үед хариуцсан хэсгийн ахлагч хамт ажилладаг хүмүүстээ мэдэгдэж чөлөө авч эмчид хандах


1.11 Ажлын цагаар ажлын байранд тоглох, унтах, бусдын ажилд саад болох,согтууруулах ундаа хэрэглэх, шалтгаангүйгээр ажлын байраа орхиж явах өөр хэсэг цехээр сэлгүүцэх,нарядын бус ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно.


1.12 Ажил дууссаны дараа багаж хэрэгслээ зориулалтын газар хадгалж ажлын байрны цахилгаан хэрэгслийг тэжээлээс бүрэн салган аюулгүй болсон эсэхийг шалгана.

2. Ажлын байрны аюулгүй байдал

2.1 Ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажлын байр, албан тушаалын үндсэн үүргээс өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд шинээр ажиллах ажлын байрны зааварчилгааг тухайн хэсэг нэгжийн ахлагч буюу ажлыг удирдаж байгаа ИТА заавал өгөх үүрэгтэй.


2.2 Өөрийн үүрэгт ажлаас бусад ажлыг зайлшгүй хийх шаардлага гарвал танд ажлын наряд, даалгавар өгч байгаа ИТА-аас аюулгүй ажиллагааны зааварчилгаа заавал авсан байх.


2.3 Ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтан үндсэн үүрэгт ажлаас өөр ажил үүргийг бие даан хийж гүйцэтгэхийг хатуу хориглоно.


2.4 Ажил эхлэхийн өмнө нэгж хэсгийн ахлагчаас ажлын даалгавар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурсны дараа уг ажлын байранд ажиллахад шаардлагатай хувцас хамгаалах хэрэгсэл багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийж ажлын бэлтгэлийг бүрэн хангасан байвал зохино.


2.5 Ажлын байрны аюулгүй байдал,эмх цэгцийг шалгаж, хог шороог цэвэрлэж, явах зам гарцуудад саад болох материал, сэлбэг хэрэгслийг зайлуулж , шатаар өгсөж, буух үед тээглэх болон хальтарч унахаас болгоомжилж бариулаас барьж анхаарал болгоомжтой явах.


2.6 Аливаа ажлыг гүйцэтгэхдээ ашиглалт, технологийн болон аюулгүй ажиллагааны дүрэм зааварыг мөрдлөг болгон үйлдлийг тодорхой эрэмбэ дараалалаар хийж гүйцэтгэнэ.


2.7 Ажлын буруу арга барил хэрэглэх нь танд өөрт чинь болон бусдад эрсдэл учруулах аюултай гэдгийг байнга санаж ажилла.


2.8 Ажил гүйцэтгэх явцдаа өөрөө анхаарал болгоомжтой байхаас гадна, өрөөл бусдын анхаарлыг сарниулах элдэв авиа дуу гаргах, өндрөөс юм унагааж шидэх, ноцолдож үймүүлэх үйлдэл гаргаж болохгүй.


2.9 Ажиллаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжинд цэвэрлэгээ үйлчилгээ засварын ажил хийж гүйцэтгэхийг хориглоно.


2.10 Тоног төхөөрөмжийг ажилуулахын өмнө дуут ба гэрлэн дохиог заавал хэрэглэнэ. Жишээ нь: Ачаа өргөх механизм, бутлуур, автомашин,конвейерууд, уулын хүнд механизмууд гэх мэт.

3. Ажлын гутал хувцас, хамгаалах хэрэгсэл

3.1 Ажлын тусгай хувцас, гутал болон хамгаалах хэрэгслийг ажлын үед зориулалтаар нь ариг гамтай зөв хэрэглэж хэвших нь тэдгээрийг тогтоосон норм хугацаанд нь хүргэж ашиглах боломжтой болно.


3.2 Нормоор тогтоогдсон ажлын тусгай хувцас, гуталтай ажиллах. Хувцасны зах ханцуйг бүрэн товчилж, унжиж санжсан, урагдаагүй байхаас гадна аль болох биед тохирсон байх ёстой.


3.3 Үйлдвэрийн байр талбай дахь ажлын байруудад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох дуулга малгайг бүх ажилтнууд, дуу чимээ ихтэй, тоостой, химийн бодис хэрэглэдэг ажлын байруудад чихэвч, чихний бөглөө, нүдний шил, амны хаалт, маск, хошуувчийг тус тус ажлын байрны нөхцөл, онцлогт тохируулан тогтоосон нормоор хэрэглэх шаардлагатай Үүнд:

Хувийн хамгаалах хэрэгсэл худалдаалагч – Чанартайг хэрэглэж бүтээмжтэй ажиллая! Утас 77114848


3.3.1 Толгойн хэсгийг хамгаалахад- толгойноос унагахгүйн тулд эрүүн доогуур оосорлох зориулалтын эрүүвчтэй дуулга буюу каска малгайг хэрэглэнэ.


3.3.2 Амьсгалын эрхтнийг хамгаалахад-амны даавуун хаалт, клапантай маск, хошуувч, тоос шүүгч баг, хорт утааны баг зэрэг хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэнэ.


3.3.3 Харааны эрхтнийг хамгаалахад бууралттай болон тунгалаг нүдний шил, гагнуурын шил болон нүүрний хамгаалалт зэргийг тус тус зориулалтын дагуу хэрэглэнэ.


3.3.4 Сонсголын эрхтнийг хэт өндөр дуу шуугианаас хамгаалахад чихэвч болон чихний бөглөө, дуулга зэргийг ажлын байрны онцлогт тохируулан хэрэглэнэ.


3.3.5 Гар хамгаалахад-төрөл бүрийн зориулалттай дараах нь нэр төрлийн бээлийг хэрэглэнэ. Даавуун, брезентэн, ноосон, резинэн, илгэн,асбестан, лидрин г.м.


3.3.6 Цахилгаан гүйдэлд цохиулахаас хамгаалж резинэн бээлий, гутал, тусгаарлагч бариултай багаж, хавчуур хэрэглэнэ.


3.3.7 Угаах төхөөрөмж дээр ажиллагсад резинэн бээлий, хормогч,усны гутал өмсөнө.


3.3.8 Хамгаалалтын бүс-Өндөрт ажил гүйцэтгэхэд унахаас хамгаалах зориулалтын тавиур,тавцан байхгүй бол хамгаалалтын бүс хэрэглэхээс гадна худаг болон емкость чанн зэрэг багтаамжит саван дотор хамгаалалтын мөрөвчтэй бүс, аврах олс, аврах цагираг зэргийг тусгай нарьяданд заасны дагуу хэрэглэнэ.


3.3.9 Цахилгаан гүйдлээс тусгаарлах хэрэгсэл, хамгаалалтын бүс, аврах олс, аврах цагираг, зөөврийн модон шат зэргийг хэрэглэхийн өмнө тэдгээрт үзлэг хийж ашиглаж болох эсэхийг тогтооно.


4. Өндөрт ажиллах үеийн аюулгүйн арга хэмжээ

4.1 Өндөрт гүйцэтгэх ажилд: шат, тавцан, тавиур, талбай болон бусад туслах тоноглолтой газраас 1,5 м ба түүнээс дээш өндөрт хийх ажил хамаарна.


4.2 Өндөрт хийгдэх ажлуудыг зөөврийн модон шат буюу найдвартай байрлуулсан тавцан дээрээс гүйцэтгэнэ.


4.3 1,5-5 м хүртэл өндөрт шат хашлагатай талбай дээр ажил гүйцэтгэх үед түшүүлдэг зөөврийн шат ба хамгаалах бүсний түгжээг хаана бэхлэхийг ээлжийн мастер зааж өгөх ёстой.


4.4 Шатны дээд үзүүр нь найдвартай тулж байхаар байрлуулж, уруудахдаа гартаа багаж хэрэгсэл, юм барьж болохгүй. Багаж хэрэгсэлийг олс татлагаар буюу цүнхэнд хийж мөрөндөө үүрэн өгсөж уруудна.


4.5 1,5 м-ээс дээш өндөрт байрлалтай хоолойны хаалт тоноглолуудад засвар үйлчилгээ хийхдээ зориулалтын талбай ашиглана.


4.6 Шатан дээрээс багаж хэрэгсэл, материал бусад зүйлсийг хаяхыг хориглох ба зайлшгүй шаардлага гарвал доорхи газрыг харж хүн байвал анхааруулан холдуулна.


4.7 Өндөрт өгсөхдөө зориулалтын шатаар өгсөж, уруудахаас гадна зориулалтын бус элдэв төмөр хийцээр дамжин гарахыг хориглоно.

5.Хориглох зүйлс


5.1 Багажийг зөвхөн зориулалтын дагуу хэрэглэхээс гадна иш, үзүүр, цохилуур зэрэг нь хэвийн, цав хугаралтгүй байх.


5.2 Цохилтын ажилд хэрэглэх багажны ( алх, лантуу ) иш найдвартай бэхлэгдсэн эсэхийг урьдчилан сайн шалгах.


5.3 Эрэг шурганы түлхүүрийн амны талуудын хавтгай нь илэгдэлгүй, ан цав сэвгүй байхаас гадна эрэгний толгойн хэмжээнд тохирсон байна.


5.4 Түлхүүрийг зориулалтын бус иш хэрэглэх өөр түлхүүр залгах замаар уртасгаж болохгүй. Шаардлагатай тохиолдолд урьдчилан бэлтгэсэн зориулалтын уртасгасан ишийг хэрэглэж болно.


5.5 Цахилгаан багажаар (өрөм таслагч, точил, өнгөлөгч, харуул, хөрөө, зүлгэгч гэх мэт ) ажил гүйцэтгэхэд ажлын наряд өгөгч нь уг багажаар урьд нь ажил гүйцэтгэж байсан дадлага туршлагатай хүнийг томилж ажиллуулах бөгөөд аюулгүй ажиллах зааварчилгааг тодорхой өгөх.


5.6 Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд цахилгааны болон бусад эвдрэл гэмтэл гарсан үед ажлаа түр зогсоож холбогдах мэргэжлийн хүнээр засуулах.


5.7 Цахилгаан багажны утаснаас барих, багажны эргэлдэгч зүсэгч зүйлд хүрэх, эргэлдэгч багаж бүрэн зогсохоос өмнө үртэс зоргодсыг гараар зайлуулахыг хатуу хориглоно.


5.8 Цахилгаан багажыг ашиглах үед эд анги бэлдэц материалыг заавал хөдөлгөөнгүй бэхлэх шаардлагатай бөгөөд бэхлэх боломжгүй том овор хэмжээтэй эд анги, бэлдэц материалын хөдөлгөөн нь тэнхлэгээс гажихгүй байх ёстой


6. Ачааг зөөх

6.1 Ачааг гараар өргөж зөөх ажлыг тогтоосон норм хэмжэээний дагуу гүйцэтгэж байх.Үүнд:18-аас дээш насны эмэгтэй хүн 20 кг-аас ихгүй, хоёул өргөхөд 50кг-с дээшгүй, эрэгтэй хүн ганцаар 36 кг-аас ихгүй, хоёулаа 80 кг-аас ихгүй байх.


6.2 80 кг-аас хүнд ачааг энгийн өргөх хэрэгсэл ( өргүүр, өнхрүүл, тэргэнцэр гэх мэт )- ээр, 500 кг-аас хүнд ачааг өргөх механизм (таль, кран, кранбалк, лебедка )-аар өргөж зөөвөрлөх ёстой.


6.3 Ачааг олон хүн гараар дамжилж өргөж буулгахдаа ажил ахалж байгаа хүний буюу эсвэл түүний томилсон хүний дохиогоор нэгэн зэрэг хүчээ нэгтгэх байдлаар ( жишээ нь: нэг, хоёр, гурав гэсэн команд ) гүйцэтгэнэ.


6.4 Урт овортой ачааг ( труба хоолой, гуалин буюу шонгийн мод г.м ) зөөхдөө бүх ачигч нар зөвхөн нэг талын гарт сугавчлах, мөрлөх байдлаар гүйцэтгэнэ.


6.5 Баллонтой хийг (хүчилтөрөгч,ацетелин,азот зэрэг) зөөвөрлөхдөө тусгай дамнуурга буюу тэргэнцэр хэрэглэх


6.6 Үйлдвэрт ажиллаж байгаа нийт ажиллагсад галын аюулаас урьдчилан сэргийлж ажлын болон ахуйн байр сууцандаа галын аюулгүй ажиллагааны дүрэм зааваруудыг чанд мөрдөх.


6.7 Болзошгүй галын аюулын үед гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүдийг зөв ашиглах мэдлэг чадварыг эзэмшсэн байх.


6.8 Гал унтраагуур буюу галын хорыг ажиллуулах зарчим, хэрэглэх заавар,хадгалалтын горимыг хүн бүр мэддэг байх.


6.9 Осол гэмтэлд өртсөн хүнд эмнэлэгийн өмнөх анхан шатны тусламжийг үзүүлэх мэдлэг чадварыг хүн бүр эзэмшсэн байх

 .Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх