Эрүүл ахуйн зөвлөх” үйлчилгээ

Эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээ гэдэг нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэхэд туслах, эрсдэлээс сэргийлэх, эрүүл орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, заавар, сургалт болон хяналт, үнэлгээ өгөх үйл ажиллагаа юм.

эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээ
Эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээнд ямар ямар үйлчилгээ хамаарах вэ?
хяналтын тооллого

Эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний зорилго:

эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээ

Үйлчилгээ тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулья

Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах зөвлөх үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, нийцлийг үнэлж байууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгах, бууруулах, цаашид дахин гаргахгүй байх чиглэлээр мэргэжлийн баг зөвлөмж, арга зүйгээр хангаж, хамгийн багадаа 6 сарын турш хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. 
Удирдлагын манлайлал дутмаг байх, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар ажилтнууд хариуцсан ажлаа шаардлагын дагуу бүрэн хэрэгжүүлэхгүй байх нь зөвлөх үйлчилгээний үр гарахгүй байх магадлалтай байдаг.
Үйлчилгээний зорилго
Үйлдвэр, үйлчилгээний газруудын эрүүл ахуйн нөхцөл байдлыг үнэлэх, дотоод болон гадаад хяналтын шаардлагад нийцэж буй эсэхийг тогтоох
Байгууллагын эрүүл ахуйн орчныг стандарт, хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн сайжруулах
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийг бууруулах
Ажилтан, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах
Үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, тасралтгүй сайжруулалт хийх суурь тогтоох
Үйлчилгээний хүрээнд хийгдэх гол ажлууд:
Одоогийн эрүүл ахуйн нөхцөл байдлын үнэлгээ, эрсдэлийн шалтгаан нөхцөлийг тогтоох
Хянах хуудсаар шалгаж, нөхцөл байдал, холбогдлох хууль тогтоомж, стандартын нийцлийг үнэлж тогтоох
Хянах хуудсаар шалгаж, бодит нөхцөлийг үнэлсэн дүнд үндэслэн эрсдэлийн шалтгаан нөхцөлийг тогтоох 
Эрсдэлийн шалтгаан нөхцөлийг арилгах арга замын зөвлөгөө
Үнэлгээний дүнгээр хянах хуудсын асуулт бүрээр сайжруулах зөвлөгөө өгөх
Зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх
GHP, GMP нэвтрүүлэх, хэвшүүлэх зөвлөгөө, бичиг баримт боловсруулах
Ажлын байрны процесс үйл ажиллагааны сургалтыг тухайн газрын онцлогоос шалтгаалан сард 1 удаа хийх
Зөвлөмжийн хэрэгжилтэд тавих хяналт
Явцын хяналт хийх
Сургалт хийх/ажлын байрны, танхимаар, цахимаар
Ахицын үнэлгээ хийх
Байнгын сайжруулалтын зөвлөмж өгөх
Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах зөвлөх үйлчилгээг авах хэрэгцээ, шаардлага, ач холбогдол, давуу тал юу вэ?
Хэрэгцээ, шаардлага юу вэ?
Хууль, дүрэм, стандартын өөрчлөлтөд нийцүүлэх шаардлага: Хууль эрх зүйн орчин байнга шинэчлэгддэг тул байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагаагаа шинэ шаардлагад нийцүүлэн байнга сайжруулах хэрэгтэй.
Эрсдэлийг бууруулах хэрэгцээ: Эрүүл ахуйн чиглэлийн холбогдох стандартын шаардлагыг хангаагүйгээс үүдэн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эрсдэл үүсдэг тул мэргэжлийн үнэлгээ, зөвлөмж зайлшгүй шаардлагатай.
Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах: Хэрэглэгчийн итгэл, зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээ нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой.
Бизнесийн үр ашиг, үйл ажиллагааны тогтвортой байдал: Эрүүл ахуйн хяналтын тогтолцоог сайжруулснаар үйл ажиллагаа зогсолтгүй, үр ашигтай явагдах боломжтой.
Нийгмийн хариуцлага, нэр хүнд: Эрүүл ахуйн шаардлага хангасан нь байгууллагын нийгмийн хариуцлагыг илтгэнэ.
Ямар ач холбогдолтой вэ?
Хууль эрх зүйн эрсдэлийг бууруулах: Хууль зөрчихөөс сэргийлж, торгууль, арга хэмжээ авах эрсдэлийг бууруулна.
Үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах: Хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйн стандартын хэрэгжилт нь бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулна.
Зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх: Стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчдийн итгэлийг бий болгодог.
Үйл ажиллагааны үр ашиг, тогтвортой байдлыг хангах: Эрүүл ахуйн хяналтын системийг сайжруулснаар алдаа, зардлыг бууруулж, үйлдвэрлэл тасалдах эрсдэлийг багасгана.
Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах: Эрүүл ахуйн шаардлагыг хангах нь ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, ажиллах таатай орчин бүрдүүлнэ.
Давуу тал нь юу байх вэ?
Мэргэжлийн үнэлгээ, зөвлөмжөөр хангагдах: Мэргэжлийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ, зөвлөмж нь алдаа, дутагдлыг илрүүлэх, засахад дөхөмтэй.
Стандарт, хууль тогтоомжийн шинэчлэлтэд хурдан дасан зохицох боломж: Шинэ шаардлага, стандартыг хэрэгжүүлэхэд тусална.
Тохиромжтой сайжруулалтын төлөвлөгөө боловсруулах: Үнэлгээний үр дүнгээр үндэслэн бодит, үр дүнтэй сайжруулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Өндөр үр дүнтэй, хурдан сайжруулалт хийх: Зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар асуудлыг хурдан илрүүлж, үр дүнтэй шийдвэр гаргах
Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах: Эрүүл ахуйн тогтвортой байдлыг хангах дотоод механизм бий болгох
Хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх: Эрүүл ахуйн шаардлага хангасан нь зах зээлд өрсөлдөх давуу тал болно
Зардал хэмнэх: Эрсдэлийг бууруулж, алдаанаас үүдэлтэй зардлыг бууруулна.

Дараах нэмэлт үйлчилгээг үзүүлдэгээрээ манай үйлчилгээний бусдаас давуу талтай болохыг илэрхийлж байгаа юм. Үүнд:
Дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд байгууллагын дотоод хяналтын багийг бэлтгэх сургалт зохион байгуулах, дотоод хяналт хийх арга зүйг эзэмшүүлэх
Цогц сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтыг практик дадлагатай хослуулах, ажилтан бүрт тохирсон ажлын байрны сургалт хийх
Цогц зөвлөмжийг хүргэх хүрээнд зөвлөх үйлчилгээний хугацаанд болон урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж өгөх
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны хүрээнд ажилтан, хэрэглэгчийн санал, сэтгэл ханамжийг судалж сайжруулалтын чиглэл тогтоох
Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах зөвлөх үйлчилгээг ямар аж ахуйн нэгж, байгууллага авах нь илүү тохиромжтой вэ?
Хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүд, ялангуяа өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид
Хүнсний худалдаа, үйлчилгээний газрууд:
Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид
Хүнсний агуулах, түгээх үйлчилгээ эрхэлдэг газрууд
Боловсролын(сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг, асрамжийн газар, хүүхдийн зуслан) болон эрүүл мэндийн байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд

Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах зөвлөх үйлчилгээ нь байгууллагын үйл ажиллагаанд орж болзошгүй эрсдэл, алдаа, зөрчил, хууль тогтоомжийн биелэлтийг хянах, урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод хяналтын тогтолцоог системтэйгээр үнэлэх, сайжруулах, шинэчлэх чиглэлээр мэргэжлийн туслалцаа, сургалт, арга зүйн зөвлөгөө үзүүлж, хамгийн багадаа 3 сарын турш хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.


Үйлчилгээний зорилго:
Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах зөвлөх үйлчилгээний гол зорилго нь байгууллагын эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд оршино.
Үйлчилгээний хүрээнд хийгдэх гол ажлууд:
Одоогийн дотоод хяналтын тогтолцоонд үнэлгээ хийх
Эрсдэлийн үнэлгээ
Хяналтын цэгүүдийн бодит байдал, хэрэгжилтийн үнэлгээ
Хуулийн нийцлийн шалгалт
Дотоод хяналтын журам, аргачлалыг боловсруулах /шинэчлэх/
Үйл ажиллагааны урсгалын дагуу хяналтын хуудас, шалгах хуудас боловсруулах
Хариуцлагын хуваарилалт, хяналтын давтамж тодорхойлох
Дотоод хяналтын багийг чадавхжуулах сургалт
Дотоод хяналтын нэгжийн бүтэц, зохион байгуулалт, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
Хяналт хийх, тайлагнах арга зүйд сургах
Дотоод хяналтын хөтөлбөр боловсруулах
Төлөвлөгөөт хяналт, гэнэтийн шалгалт, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргахад дэмжлэг үзүүлэх
Баримтжуулалт, тайлагналын систем нэвтрүүлэх
Цахим бүртгэл, тайлагналын систем нэвтрүүлэх
Зөвлөмж, арга зүйн туслалцаа үзүүлэх
Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хяналтын тогтолцоог сайжруулах талаар мэргэжлийн зөвлөмж, сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх
Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах зөвлөх үйлчилгээг авах хэрэгцээ, шаардлага, ач холбогдол, давуу тал ву вэ?
Хэрэгцээ, шаардлага юу вэ?
Эрсдэл өндөртэй салбарууд (хүнс, эрүүл мэнд, боловсрол гэх мэт) өөрийн байгууллагын дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай
Хуулийн шаардлагыг биелүүлэх
Байгууллагын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай байлгах
Гадаад, дотоод аудит, хөндлөнгийн шалгалтад бэлтгэх
Тогтвортой, итгэлтэй менежментийн тогтолцоог бүрдүүлэх
Ямар ач холбогдолтой вэ?
Зөрчил, алдааг урьдчилан илрүүлж бууруулна
Хариуцлага, сахилга бат сайжирна
Шийдвэр гаргалт оновчтой болно
Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ
Ажилтнуудын оролцоо, хяналтын соёл төлөвшинө
Аудит, хөндлөнгийн байгууллагын шалгалтад сайн дүнтэй байхад тусална
Давуу тал нь юу байх вэ?
Мэргэжлийн багаар дүн шинжилгээ хийлгэх боломжтой
Олон улсын стандартууд (ISO, HACCP, GMP гэх мэт)-д нийцсэн дотоод хяналтын системтэй болно
Автоматжуулсан хяналтын систем /цахим бүртгэл, тайлагнал/ нэвтрүүлэх боломжтой
Байгууллагын нэр хүнд, хэрэглэгчийн итгэл нэмэгдэнэ
Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах зөвлөх үйлчилгээг ямар аж ахуйн нэгж, байгууллага авах нь илүү тохиромжтой вэ?
Хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүд, ялангуяа өндөр эрсэлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид
Хүнсний худалдаа, үйлчилгээний газрууд:
Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид
Хүнсний агуулах, түгээх үйлчилгээ эрхэлдэг газрууд
Боловсролын(сургууль, цэцэрлэг, дотуур байр, өдөр өнжүүлэх бүлэг, асрамжийн газар, хүүхдийн зуслан) болон эрүүл мэндийн байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд
Импорт, экспортын үйл ажиллагаа эрхлэгчид гэх мэт

Сургалт, мэдлэг олгох үйлчилгээ нь байгууллагын ажилчдын чадавх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, стандарт, хууль, журам, техник, арга зүйг зөв хэрэгжүүлэх мэдлэгээр хангах зорилгоор зөвлөх багийн зүгээс төлөвлөгөө, сургалтын модуль, хөтөлбөрийн дагуу зохион байгуулах үйлчилгээ юм.
Үйлчилгээний зорилго:
Шинэ мэдлэг, мэдээлэл олгох
Ур чадварыг хөгжүүлэх, дадлагажуулах
Ажлын чанар, гүйцэтгэлийг сайжруулах
Хууль, стандартын мэдлэгийг дээшлүүлэх
Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн соёл төлөвшүүлэх
Зөрчил дутагдлыг бууруулах
Байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Үйлчилгээний хүрээнд хийгдэх ажлууд:
Чадавхжуулах сургалт 
Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээний газрын бүх шатны ажилтнуудад зохион байгуулах:
Удирдлагын чадавх сайжруулах
Дотоод хяналт, хяналтын багийн сургалт
Ажилтнуудад зориулсан сургалтууд
Хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, түүний хэрэглээ сургалт
Шинэчлэгдсэн хууль, дүрэм, журам, стандартын сургалт
Хууль эрх зүйн хэрэгжилт, сайжруулах арга замын талаарх сургалт
Сургалтын хэлбэр:
Ажлын байрны сургалт
Танхимын сургалт
Цахимаар
Сургалт, мэдлэг олгох үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага, ач холбогдол, давуу тал юу вэ?
Хууль, стандартын шинэчлэл гарсан үед
Шинэ хууль, журам, стандарт (жишээ нь GMP, HACCP, ISO гэх мэт)-ийг нэвтрүүлэхийн тулд ажилтнуудад мэдлэг, зааварчилгаа хэрэгтэй
Шинэ ажилтан, баг бүрэлдэхүүн нэмэгдэх үед
Ажилтнуудын мэргэжлийн түвшин харилцан адилгүй байх тул ижил төвшний мэдлэг олгох хэрэгцээтэй байдаг.
Шалгалт, аудит, гэрчилгээжүүлэлтэд бэлтгэх үед
Стандарт, хяналтын шаардлагад нийцэж ажиллахын тулд ажилчид, удирдлага бэлтгэгдсэн байх шаардлагатай
Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн соёл дутмаг байх үед
Ажилчдын буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчил, осол, алдаа гарч байгаа тохиолдолд сургалт шаардлагатай
Үйл ажиллагааны чанар, үр ашиг багассан үед
Мэдлэг, ур чадвар дутмаг байдал нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж буй үед чадавхжуулах хэрэгтэй
Тогтвортой хөгжил, урт хугацааны стратегийн хүрээнд
Ажилтнуудаа хөгжүүлэх замаар байгууллагын өсөлтийг дэмжих хэрэгцээ гардаг.
Ямар ач холбогдолтой вэ?
Ажилтнуудын мэдлэг, ур чадвар нэмэгдэж, алдаа, зөрчил буурна.
Байгууллагын стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна.
Сургалт нь байгууллагын тогтвортой хөгжил, чанарын удирдлагад чухал нөлөөтэй.
Ажилчдын ажлын сэтгэл ханамж, оролцоо нэмэгдэж, уялдаа сайжирна
Давуу тал нь юу байх вэ?
Алдаа, зөрчил буурна.
Ажлын бүтээмж, гүйцэтгэл эрс сайжирна
Байгууллага аудит, шалгалтад бэлтгэл сайжирна.
Хэрэглэгчийн итгэл нэмэгдэнэ.
Бизнесийн өрсөлдөх чадвар дээшилнэ.



Сургалт, мэдлэг олгох үйлчилгээг ямар аж ахуйн нэгж, байгууллага авах нь илүү тохиромжтой вэ?
Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд
Хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүд, ялангуяа өндөр эрсэлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид
Хүнсний худалдаа, үйлчилгээний газрууд:
Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид
Хүнсний агуулах, түгээх үйлчилгээ эрхэлдэг газрууд
Боловсролын(сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг, асрамжийн газар, хүүхдийн зуслан) болон эрүүл мэндийн байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд

ТУН УДАХГҮЙ

бИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ

Та манай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож буй бол доорх холбоосоор нэвтрэн мэдээллээ үлдээнэ үү!

Холбоотой нийтлэл