Жоом хэрхэн үүсдэг вэ?

Шэйр хийж түгээх

        Дэлхий дээр 4000 орчим төрлийн жоом амьдардаг гэх бөгөөд үүнээс хэдхэн 100-гаад төрлийн жоомыг эрдэмтэд судалж чадсан. Гэвч эрдэмтдийн судалсан төрөл зүйлээс зөвхөн 8-хан төрлийн жоом нь их түгээмэл байдаг.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Жоом хэрхэн үүсдэг вэ?

        Жоом нь анх өндөгнөөс гарахдаа цагаан өнгөтэй байдаг бөгөөд аажмаар өнгө нь өөрчлөгддөг. Жоомны нуруун дээр хатуу бүрхүүл байдаг ба түүнийг “хуяг” гэж нэрэлдэг. Жоом 6 хөлтэй байдаг бөгөөд хөлийнхөө улнаас цавуулаг шингэн ялгаруулдаг.

Түүнийхээ тусламжтайгаар хана, тааз гэх мэт өндөрлөг газруудаар чөлөөтэй явж чаддаг. Мөн  жоомонд нүд байдаггүй ба нүдний оронд 2 ширхэг тэмтрүүл эвэр байдаг.

Тэд тэмтрүүлээ ашиглан ямар нэгэн аюулаас бултах, хоол хүнс хайх гэх мэт зүйлсэд  ашигладаг. Жоом үржлийнхээ үедээ феромонгэдэг үнэр ялгаруулдаг. Энэ үнэр нь эрэгчин жоомны анхаарлыг татдаг ба тохиромжтой нөхцөлд үрждэг.

жоом факт 5

Нэг үржилд орсон эмэгчин жоом дахин үржилд орохгүйгээр амьдралынхаа турш өндөглөж чаддаг. Эмэгчин жоомны өндгөн дотор дунджаар 16-64 ширхэг зулзаган жоом байдаг ба орчин нөхцөлөө дагаад үүнээс их болон бага байх тохиолдол ч байдаг. 

         Дэлхий дээрх хүн төрлөгтөн 2 сая жилийн өмнө үүссэн бол харин жоом нь биднээс өмнө 430 сая жилийн өмнө үүссэн болохыг эрдэмтэд судалсан. Гэхдээ жоомны ихэнх төрөл нь халуун оронд амьдардаг бөгөөд халуун орны жоом нь хүйтэн сэрүүн жилийн 4 улиралтай орны жоомыг бодоход биеийн хэмжээгээр 3 дахин том байдаг.

жоом факт 2

Зарим төрлийн жоом нь ойн бүсэд модны хонгилуудад амьдардаг боловч энэ төрөл нь их ховор байдаг. Учир нь жоом бол хүн төрлөгтний нийгэмшилтэй их ойр нөхцөлд үүсэж үрждэг шавж тул хүн хаана байна тэнд тэд олноор үржиж чаддаг.

         Жоом нь саван , бэх , будаг , мах , давс , элсэн чихэр , хоол , бетон гэх мэт зүйлээс гадна хүний хумс , сормуус , гуужсан арьсаар хооллодог. Хоол олдохгүй нөхцөлд зөвхөн ус уугаад 40 хоног амьдрах чадвартай байдаг.

Түүгээр ч барахгүй ус ч уухгүйгээр 2 долоо хоног амьдарч чаддаг. Мөн түүнчлэн эрдэмтдийн судалгаагаар 1ширхэг жоом 1жилийн дотор багадаа 100 саяас дээш хэмжээнд хүртэл үржих чадвартайгаар барахгүй толгой болон хөлөө тастуулж гэмтсэн жоом багадаа 7 хоног амьдрах чадвартай байдаг ч дийлэнх нь буцаж нөхөн төлжиж эдгэрдэг.

         Жоом үүсэгдэг нөхцөлүүдэд нь: Хоол хүнс, чийгтэй харанхуй газар, хог хаягдлын үнэр, хананы хагарал зэрэг багтдаг. Тиймээс та угаалгын өрөөний нойтон дэвсгэр, бохир аяга таваг өрсөн угаалтуур, хогийн сав, харанхуй чийгтэй хонгил гэх мэт газруудаас жоомыг олж харвал нээх их гайхах шаардлагагүй. Иймэрхүү газарт жоом гэр бүлээ үүсгэж өндөглөхөд тохиромжтой нөхцөл нь бүрддэг.

ахуйн шавж устгал үйлчилгээ

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох Компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх