SEO гэж юу вэ?

Google SEO тухай

Шэйр хийж түгээх

SEO гэж юу вэ?

SEO буюу хайлтын системийн оновчлол нь вебсайтуудыг органик (төлбөргүй) хайлтаар, Гүүглэ хайлтын системд өндөрт эрэмблэхэд тусладаг ажилбар юм. SEO хийх ажилбар нь дараах жагсаалтаас бүрдэнэ.

Google – н гол зорилго нь Вэбсайтын хэдэн тэрбум мэдээлэл дундаас хамгийн тохиромжтой нийтлэл контентийг хэрэглэгчийн хайлтад тохируулан үзүүлэх явдал юм. Жишээ нь та үл хөдлөх хөрөнгө худалдаалдаг ба вэбсайтад мэдээллээ оруулсан гэж бодъё.

Гэтэл тантай адилхан 10 хүн яг адилхан үл хөдлөх хөрөнгө худалдаалах тухай нийтлэл бичээд дурын вэбсайт оруулсан гэж үзье. Гэтэл Гүүглэ дээр “3 өрөө авна” гэж хэрэглэгч А хайлт хийсэн ба энэ 10 хүний хэнийх нь нийтлэлийг Гүүглэ үзүүлэх ёстой вэ?

Яг энэ өрсөлдөөнөөс таны мэдээлэл эхний байруудаар гарч ирэх боломжийг Гүүглэ SEO /буюу дээрх дурдсан ажилбаруудыг сайн гүйцэтгэсэн нийтлэл/ – г сонгож Гүүглэ хэрэглэгч нарт үзүүлдэг.

Товч тайлбар:

Хэрвээ вэбсайт дээрх мэдээллийг хайлтын эрэмбээр дээгүүр гаргахыг хүсвэл /Google SEO/ ажилбарыг сайтар гүйцэтгэх хэрэгтэй. Тэгэж чадвал 100 хүн яг адилхан нийтлэл бичлээ гэхэд GOOGLE SEO сайн гүйцэтгэж чадсан вэбсайтын нийтлэл эхний байранд гарч ирэх болно.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг энэ хэсэгт үлдээх тул сонирхож буй уншигч байвал ороод нэг үзээрэй.

SEO хэрхэн ажилладаг вэ?

Хайлтын системүүд нь веб хуудаснуудыг ямар контент агуулж байгааг тодорхойлдог. Энэ ажлын хүн хийдэггүй ба онлайн роботууд хийдэг.

Эдгээр роботууд вэбсайт доторх кодыг сканердаж, веб хуудсан дээр гарч буй бичмэл текст, зураг, видео болон бусад мэдээллийг цуглуулдаг. Тэгээд тухайн вэб хуудсан дээрх контент нь хэрэглэгчдэд хэрэгтэй эсэхийг тогтооно.

Дараа вэбсайтын хуудсыг Гүүглэ дээр бүртгэнэ. Бүртгэл үүссэний дараа ямар түлхүүр үгээр хайлт дээр гарч ирэхийг тодорхойлно. Мөн тухайн түлхүүр үгээр хайлт хийхэд хэд дүгээр байранд гарч ирэхийг шийддэг.

SEO-г хэрэгжүүлэхийн тулд эхлээд вебсайттай болох хэрэгтэй. Мөн өмнө хэлсэнчлэн Google SEO ажилбарыг сайн гүйцэтгэх хэрэгтэй.

SEO төлөвлөгөө ажиллахыг шаарддаг

Хайлтын системийг оновчтой болгохын тулд тууштай байдал шаарддаг. Тийм учраас төлөвлөгөөтэй байх нь чухал.

Та борлуулалтаа өсгөн бизнесээ өргөжүүлэхийн тулд SEO-д зориулсан тусгай ажилтанг бүтэн цагаар ажиллуулах, мэргэжлийн багтай гэрээ байгуулан ажиллах, эсвэл та өөрөө сайтаа оновчлон ажиллаж болно.

SEO-г хийхэд цаг хугацаа шаардагддаг тул тэвчээртэй байх хэрэгтэй.

Бусад Дижитал маркетинг үйлчилгээ:


Шэйр хийж түгээх