Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
“Эрхэм Түнш Консалтинг” нь та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээрээ “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг бэлтгэн хүргэж байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомжууд
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/
I ХЭСЭГ
ЕРӨНХИЙ АНГИ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж
2.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;
3.1.2.”давхар бичилт” гэж ажил, гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг;
3.1.3.”анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;
3.1.4.”журнал” гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг;
3.1.5.”ерөнхий дэвтэр” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг;
3.1.6.”мэргэжлийн нягтлан бодогч” гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг;
3.1.7.”мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг;
3.1.8.”ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг;
3.1.9.”нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг;
3.1.10.”харилцагч санхүүгийн байгууллага” гэж санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэлийн Засаг даргын харьяаны санхүүгийн байгууллагыг;
3.1.11.”нэгтгэсэн санхүүгийн тайлан” гэж Компанийн тухай хуулийн 6.4-т заасан санхүүгийн тайланг;
3.1.12.”гүйцэтгэх удирдлага” гэж дараах этгээдийг ойлгоно:
3.1.12.а.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан этгээдийг;
3.1.12.б.компаниас бусад хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн дүрэмд гүйцэтгэх удирдлага гэж заасан этгээдийг.
3.1.13.”Институт” гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, Олон улсын нягтлан бодогчдын холбоонд Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий байгууллагыг;
Холбоотой линк
- Татварын тайлан өгөх хугацаа 2023 он
- Гэрээт нягтлан бодогчийн гэрээний загвар
- Санхүүгийн тайланг энгийнээр тайлбарлая
- Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт
.