Нохойны Эрүүл Мэнд Вакцин

Шэйр хийж түгээх

НОХОЙНЫ ЭРҮҮЛ МЭНД ВАКЦИН

Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

  • БЗД-ийн ЗДТГазрын зүүн талд татварын хэлтэсийн урд байрлалтай.
  • Утас 72005656
  • Даваа-Баасан 09:00-18:00

Нохойны Эрүүл мэнд Вакцин гэж юу вэ ?

Энгийн үгээр тайлбарлахад Вакцин буюу урьдчилан сэргийлэх тарилга гэдэг нь амьтны бие махбодийн дотор орж ирсэн гадны биет болон бусад нян ба вирустэй тэмцэж дараа нь байнгын дархлаа үүсгэгч зүйл юм.

Гэрийн тэжээмэл амьтаны өвчний тархалт маш их, хараа хяналтгүй буюу тэнэмэл нохойн асуудал дээд цэгтээ хүрсэн нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот бол гэрийн тэжээмэл амьтаны тэр дундаа нохойн гудрага, Парвовирус өвчний голомт хот болсон.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Зайлшгүй хийлгэх тарилга

Нохойд заавал хийлгэх ёстой үндсэн вакцин гэж байдаг. Үүнд:

  • Гударга (D – Distemper)
  • элэгний хурц үрэвсэл (H гепатит)
  • Парвовирус Интерит (P – Parvovirus)
  • Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл (Pf – Parainfliuenza )
  • Булчирхайн хоруу (I – Adenovirus)
  • Галзуу (R – Rabies) гэх мэт вацкинууд орно.

Эдгээр өвчний эсрэг вакциныг олон цэнэт вакцин гэж нэрлэдэг.

Вакцины Давтамж

Гөлгийг төрснөөс нь хойш 4-6 долоо хоногтойд нь дээр нь эхний вакцин хийдэг. Үүнийг 21 хоногийн давтамжтайгаар 8-9 долоо хоногтойд нь, дахин 12 долоо хоногтойд нь нийтдээ 3 удаа үндсэн вакцин хийлгэснээр дархлаа 100 хувь тогтоно.

Ингээд жил бүр вакциныг хийлгэх шаардлагатай. Үүний дараа 3 сар хүрмэгц галзуугийн вакцин хийлгэдэг. Галзуугийн вакциныг 3 сартайд, 1 настайд , 3 настайд нь нийтдээ 3 удаа л хийлгэдэг.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс

  • Нохойн эрүүл мэндийг сайтар мэдэх хүн авч ирэх
  • Вакцин хийлгэхээс өмнө халууныг заавал шалгуулах
  • Нохойн пасспортыг авч ирэх. Паспортгүй бол нээлгэх / Дэвтэр нь нохойн эрүүл мэндийн талаар бүх зүйлийг тусгадаг учир эмчид үзлэг хийхэд төхөм болдог. Мөн нийгмийн харилцаанд заавал шаарддагддаг зүйл юм.
  • Нэг өдрийн өмнө нохойгоо усанд оруулсан байх ба цэвэр байдлыг хангах
  • Хугацаа нь болоогүй байхад хугацаанаас нь өмнө авч ирэхгүй байх

Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэсний дараа нохойн идэвхи суларч унжигардуу болох, хоолны туршил муудах халуурах нь хэвийн үзэгдэл ба 1-2 хоног өмнөх шинж тэмдэгийг үзүүлж болно. Хэрвээ түүнээс удаан хугацаагаар шинж тэмдэг үзэгдэх буюу хүндрэх тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах.
  • Вакцин хийлгэснээс 3 хоногийн дотор усанд оруулахаас зайлсхийх.
  • Давтан тарилгыг цаг тухайд нь эмнэлгээс сануулсан хугацаанд нь очиж хийлгэх шаардлагатай ба давтан тарилга хоцроосоноос эхний хийсэн вацкин үйлчилгээгүй болдог учир хариуцлагатайгаар давтан тунг хийлгэх. Дараагийн вакцин хийлгэх өдрийг гар утас эсвэл хуанли дээр сануулах

Вакцин хийлгэсний дараа гаж нөлөө гэж юү вэ?

Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бөгөөд анагаах ухааны хамгийн боловсронгүй дэвшилт мөн. Гэвч амьтан болгоны дархлаа буюу эсэргүүцэл өөр байдгаас 100 амьтнаас 1 амьтанд нь гаж нөлөө үзүүлж болох юм.

Гэхдээ вакцины үр дүн ба урьдчилан сэргийлэх ид шидийг бодход энэ цөөн тохиолдолын гаж нөлөө юу ч биш бөгөөд вакцин хийлгэх нь маш чухал.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх