НУРУУНЫ СУУЛТ БОЛОН ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ 5 АРГА
НУРУУНЫ СУУЛТ БОЛОН ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ 5 АРГА
Бидний хэлж заншсанаар нурууны суулт, гажиг, нурууны суудал мэдрэлийн дарагдал, зөөлөн эдийн цүлхийлт, эвэрхий үүсэх, урагдал гэх өвдөлтүүд юунаас болж үүсдэг вэ гэхээр хөдөлгөөний дутагдал, хэт их хөшингө байрлалаар удаан байх мөн ажил байдлын нөхцөлөөс хамаарч тогтмол зогсох эсхүл суудаг ажилтай, урт хугацаанд жолооны ард цагийг өнгөрүүлдэг хүмүүст энэхүү нурууны суулт, суудал мэдрэлийн дарагдал гэдэг өвчин ихээр үүсдэг.
Дээрх гэмтэл бэртлийг насны байдлаар авч үзвэл дийлэнх нь ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуус буюу 35-45, ахимаг насныхан буюу 50-60 насныхан голчлон эзлэх ба хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд зонхилон элбэг өртдөг байна.
Хүмүүс голдуу нурууны өвчний нэлээд хурцадмал шат буюу зөөлөн эдийн урагдал үүссэн эсхүл эвэрхий үүсэж хүндэрсэн хойно нь эмч, эмнэлгийн байгууллагад ханддаг нь эмчилгээ хийгдэх хугацаа, эдгэрэлтийг удаашруулах сөрөг талуудыг дагуулдаг байна.
Энэхүү хүндрэлийн гол шалтгаан нь ажил байдлын шаардлага, орчин нөхцөл болон биеийн жингийн таргалалт /жингийн илүүдэл/ их болсонтой холбоотой. Судлаачид жингийн илүүдэлтэй хүмүүс 35-50 насанд илүү давамгай байгааг тогтоогоод байгаа юм.
Дээрх гэмтлүүдээс урьдчилан сэргийлэх маш чухал 5 аргыг та хэрэгжүүлээд үзээрэй
1. Нурууны бүс хэрэглэх-Нурууны бүс нь биеийн жингийн нуруунд ирж байгаа ачааллыг нурууны үе хоорондын бүх зайнд жигд тарааж өгөх ба энэ нь аль нэг үе дээр илүү их цүлхийлт, дарагдалт үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж өгдгөөрөө давуу талтай.
Аяа корсет сонгож өөрт эвтэйхэн загвараас сонголт хийгээрэй.
2. Жингийн илүүдлээс сэргийлэн тогтмол дасгал хөдөлгөөн хийх– Биеийн жинг нэмэгдүүлэхгүй байх нь хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо эрүүл байх мөн нуруу нугасны гэмтлийн эрсдэлтэй шууд хамааралтай байдаг тул та долоо хоногт багадаа 3 удаа, өдөрт 1-2 цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулж биеийн жингээ тогтмол хэвийн хэмжээнд нь байлгах хэрэгтэй.
3. Урт хугацаагаар суугаа болон зогсоогоо ажил эрхэлдэг бол ойр ойрхон нуруу амраах дасгал хөдөлгөөнийг хийх-Урт хугацаагаар зогсох, суух нь нурууны үе, үе хоорондын холбоос хэсэгт шохойжилт, суулт зэрэг гэмтлүүдийг үүсгэж байдаг тул та энэ эрсдэлээс сэргийлэн ажлын байранд хийхэд тохиромжтой дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж заншаарай
Дээрх гэмтэл бэртлийг насны байдлаар авч үзвэл дийлэнх нь ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуус буюу 35-45, ахимаг насныхан буюу 50-60 насныхан голчлон эзлэх ба хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд зонхилон элбэг өртдөг байна.
4. Өөрийн биеийн жин болон нурууны ачаалалд тохируулан ачаа барааг өргөх– Хүмүүс хүнд юм өргөж явах үедээ хий гишгэх, ачаа бараа буулгах үед эвгүй өргөх нь элбэг тохиолддог. Ийм тохиолдолд та өөрт тохирсон хэмжээгээр аргах, зөөх нь зөөлөн эдийн урагдлаас сэргийлж гэмтэл бэртэл үүсэх эрсдэлийг багсгаж байна гэсэн үг юм.
5. Тогтмол үзлэгт хамрагдах– Мэдээж бидний эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал аргуудын нэг бол тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах юм. Насанд хүрсэн хүн жилдээ нэг удаад нуруу нугас болон биеийн бусад төрлийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг эрүүIл мэндийн байгууллагаас зөвлөж болгон хүргэдэг.
Та өөрийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд хандан цаг аван үйлчлүүлэх ба цаг заваа хэмнэн нарийн оношилгоо хийлгэхийг хүсвэл ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчилдэг хувийн эмнэлгүүдэд хандан үйлчлүүлэх боломжтой байдаг.