“Хяналтын тооллого” үйлчилгээ
Тооллогогүйгээр хянах боломжгүй
Бизнесийн эзэн, гүйцэтгэх удирдлага та агуулах, дэлгүүрийн бараа материалын үлдэгдэлдээ эргэлзээд байна уу?
Сар бүр тооллого хийсэн ч зөрүү дахин дахин үүсээд байна уу?
Тэгвэл та бүхэндээ хяналтын тооллого үйлчилгээгээ танилцуулж байна.

Хяналтын тооллого үйлчилгээ нь 2 үе шаттай
Хяналтын тооллого хийх
Тооллогын тооцоо бодох
Санхүүгийн дижитал шилжилт зөв хийх нь
Яагаад биднийг сонгох вэ?

Бид олон жилийн туршлагатай, санхүүгийн мэргэжилтнүүд, зохион байгуулалттай ажилладаг бөгөөд таны хөрөнгийг нарийвчлан, алдаагүй тоолно. Тооллогын акт үйлдэнэ.

Таны бизнесийн онцлогт тохирсон тооллогын шийдэл, төлөвлөгөөг санал болгоно. Жижиг дэлгүүрээс эхлээд томоохон агуулах хүртэл бүгдийг хамарна.

Таны үнэ цэнтэй цагийг хэмнэж, бизнесийн бусад чухал ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно.

Хяналтын тооллого хийнэ гэдэг бол тухайн байгууллагын эзнийг төлөөлж байгаа хамгийн чухал ажил учир бид эзнийг сэтгэлээр хандан ажилдаг тул итгэлийг алдахгүй.

Зөрүүний шалтгааныг тодруулахгүйгээр тооллого хийгээд хийгээд үр дүн гарахгүй. Тиймээс илүүдсэн болон дутсан барааны шалтгааныг тодруулна.
Манай үйлчилгээ юуг хамардаг вэ?
- Бараа материалын тооллого: Дэлгүүр, агуулах, үйлдвэрийн бараа материалын бүртгэл, тоо хэмжээний баталгаажуулалт.
- Эд хөрөнгийн хяналт: Тоног төхөөрөмж, тавилга, техник хэрэгслийн бүртгэл, хяналт.
- Тооцоо бодох үйлчилгээ: Тооллогын үр дүнд үндэслэн зөрүү үүссэн шалтгаан, цаашид зөрүү үүсэхгүй байх зөвлөмж
- Зөвлөх үйлчилгээ: Бараа материалын удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах зөвлөгөө өгнө.


Ямар бизнесүүдэд тохиромжтой вэ?
- Жижиглэнгийн худалдаа (дэлгүүр, супермаркет)
- Агуулах, логистикийн компаниуд
- Үйлдвэрлэл, үйлдвэрийн байгууллагууд
- Рестораны бизнес (хоол хүнсний нөөцийн хяналт)
- Олон байршилд хөрөнгөтэй, хяналтгүй, зүй зохисгүй ашиглалтыг хянахад хүндрэлтэй газрууд
Яагаад одоо эхлэх ёстой вэ?
Бараа материалын хяналт хийх хамгийн чухал ажил бол тооллого хийх. Тооллогогүйгээр хянах боломж байхгүй. Гагцхүү тооллогын давтамж, тооллогод зарцуулах хугацааг богино байлгах шийдэл чухал ач холбогдолтой. Танай үлдэгдэл байнга зөрдөг, тооллого хийх бүрд зөрүү үүсэж байгаа бол та яг одоо хөндлөнгийн хяналтын тооллого хийлгэж асуудлаа шийдүүлээрэй. Бараа материал, эд хөрөнгийн зөв бүртгэл, хяналт нь таны бизнесийн амжилтын үндэс юм. Бид таны бизнесийн хөрөнгийг зөв, бодитойгоор хянаж, таны санааг амраана.












