Ганцаараа аялахын сайн ба муу тал

Сүүлийн жилүүдэд ганцаараа аялах нь дэлхий даяар хүчтэй тренд болж, Монголд залуус өөрийгөө хөгжүүлэх зорилготойгоор ганцаарчилсан аялалд их гардаг болсон. Гэхдээ ганцаардаж, шинэ газар очино гэдэг нэг талаар айдас төрүүлэм мэт боловч нөгөө талаар хүнийг өөрчлөх гайхалтай боломжийг өгдөг.

Тиймээс ганцаараа аялах нь яг ямар давуу болон сул талтай, хэнд тохирох, юу бэлтгэх хэрэгтэй вэ талаар нийтлэл бэлтгэлээ.

ганцаараа аялах

Ганцаараа аялахын САЙН тал

Өөрийгөө таних, хөгжүүлэх хамгийн хүчтэй арга

Ганцаараа явахад бүх шийдвэрийг чи өөрөө гаргана. Хаашаа явах, юу идэх, ямар газар очиж үзэх гээд бүгд зөвхөн чиний сонголт. Энэ нь өөрийн бодол санаа, хүсэл сонирхлыг илүү сайн ойлгох, шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх, амьдралын хэв маяг, зорилгоо тодорхойлоход их тустай.

Чөлөөтэй, хүссэнээрээ аялж болно

Хамт яваа хүмүүсийн хүсэлт, ачаалал, зан аашийг харж байнга зохицуулах шаардлага байхгүй. Зүгээр л хүсвэл өдөржин кафед сууж болно, уул руу алхаж болно, хүсвэл хотоор тасралтгүй тэнэж болно. Ер нь бол хуваарь, дарамт, тохиролцоо гэж байхгүй жинхэнэ эрх чөлөө.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Өөртөө итгэх итгэл огцом нэмэгдэнэ

Ганцаараа аялсан хүнээс нэг л зүйл ажиглагддаг. Цаанаасаа итгэл дүүрэн алхаж, өөрийгөө баяртайгаар авч явдаг. Яагаад гэвэл танихгүй газарт асуудлыг шийдэж сурна. Хэлний бэрхшээнийг давна, iинэ орчин, соёлд дасна. Энэ бүхнийг ганцаараа давж гарсан хүн ирээдүйд ямар ч нөхцөлд дасаад, зохицоод явах чадвартай болдог.

Санхүүгийн хувьд өөртөө тааруулж төлөвлөхөд хялбар

Хоолоо өөрт тохирох үнэ бүхий газраас сонгоно. Байрлах байр, аяллын чиглэл, замын хөтөлбөр бүгд чиний төсөвт яг таарна. Өөртэйгөө ярилцах, өөрийгөө илүү таньж мэдэх боломж.

ганцаараа аялал

Гэхдээ бүх зүйлд сайн муу тал бий.

Ганцаараа аялахад, эрх чөлөөтэй, амар амгалан гоё сайхан мэт санагдавч эрсдэл ихтэй шүү. Такси, нийтийн тээвэр ашиглах, орой явах, хостелд байрлах гэх мэт нөхцөлд анхаарал сулрахад асуудал гарах магадлалтай. Ялангуяа эмэгтэйчүүд ганцаараа явахдаа илүү болгоомжтой байх хэрэгтэй.

Хэнтэйгээ ч тухайн агшинг хуваалцахгүй

Хэдэн сайхан зүйл тохиолдлоо гэж бодъё. Үзэсгэлэнтэй байгалийг харах, амттай хоол идэх, сонин содон гоё сайхан зүйлстэй тааралдахад тэр бүх мэдрэмжээ хэнтэй ч хуваалцахгүй… Нэг тийм гунигтай, ганцаардсан мэдрэмж…

Бүх шийдвэрийг өөрөө гаргах нь заримдаа стресс болдог

Чиглэлээ тодорхойлох, хооллох газар хайх, буух байр олох, зардлаа тооцох, замаа алдах зэрэг жижиг асуудлууд үргэлжилсээр ядраах үе бий. Бусадтай хамт явахад “хоёулаа ярилцаад шийдчихнэ”, харин ганцаараа бол бүх зүйл чиний гарт.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Зураг авах хүн олдохгүй

Онлайн хуудас, дурсамждаа үлдээх сайхан зураг авахад хүнгүй байх нь бага зэрэг төвөгтэй. Тэгээд бас зарим улс, бүс нутаг ганцаараа явахад тохиромжгүй. Аюултай хороололтой хотууд, байнгын залилан гардаг аяллын бүс, тээврийн систем ойлгомжгүй орнууд гэх мэт ийм газарт ганцаараа явах нь илүү эрсдэлтэй.

Тэгэхээр ганцаараа аялахад хэрэгтэй зөвлөгөө өгье

Аюулгүй байдлаа нэгдүгээрт тавь!!! Байрлах газраа урьдчилан судлах, хүн багатай, харанхуй газраар орохгүй байх, чухал бичиг баримтаа хаяхгүй байх, Google Maps ашиглах тогтмол ашиглах хэрэгтэй. Шөнө хэт орой нислэгээс зайлсхий. Аяллын маршрутаа гэр бүлийн хүмүүстээ хэлэх. Хотын нэр, байрны хаяг, очих өдөр зэргийг байнга хэлж байх. Дотны хүмүүстэйгээ байнга холбоотой байх хэрэгтэй шүү.

Хүмүүстэй нээлттэй харилц. Гэхдээ болгоомжтой. Хэт битгий нээлттэй байгаарай л гэж… !

Ганцаараа аялах нь хүн бүрт өөр, гэхдээ үнэхээр үнэ цэнтэй туршлага мөн. Ганцаарчилсан аялал нь хүн болгоны амьдралд нэг удаа заавал мэдрэх ёстой зүйлсийн нэг. Давуу тал нь асар их өөрийгөө таних, зоригжих, амьдралыг шинээр харах боломж өгнө. Харин сул тал нь зөв бэлтгэл, болгоомжтой байснаар бараг бүгдийг шийдэж болдог. Хэрвээ чи өдөр тутмын амьдралд ядраад, шинэ эрч хүч хэрэгтэй байгаа бол ганцаараа аялал бол чамд яг тохирох дараагийн том алхам байж магадгүй.

далайн аялал

Шэйр хийж түгээх