Гарны арьсыг хэрхэн арчлах талаар
Гарны арьсыг хэрхэн арчлах талаар
Гар нь бидний хамгийн их хөдөлгөөнд ордог, мөн хамгийн их бохирдож, хуурайшдаг эрхтэн. Гэсэн хэдий ч бид нүүрэндээ анхаарал тавьдаг шигээ гартайгаа төдийлөн сайн харьцаж чаддаггүй. Хэрвээ та гарынхаа арьсыг зөөлөн, уян хатан, эрүүл байлгахыг хүсч байвал дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг зөвлөж байна.
✨ Гарны арьсаа хэрхэн зөв арчлах вэ?
Гар угаах зөв дадлыг хэвшүүл
- Гараа угаахдаа хэт халуун биш, бүлээн усаар угаах нь арьсыг хуурайшуулахаас сэргийлнэ.
- Зөөлөн, чийгшүүлэгч найрлагатай саван хэрэглэх.
- Гар угаасны дараа үргэлж арчиж, чийгшүүлэгч тос түрхэж хэвшээрэй.
GanGan Beauty Salon LLC
Энгийнээс GanGan-руу ганц алхам…
2023 оны 1-р сарын 7-ны өдөр бид анхны үйлчлүүлэгчээ угтан авснаас хойш өдгөө олон зуун бүсгүйчүүдийн итгэл, сэтгэл ханамжийг дагуулсан үйлчилгээ үзүүлж байна. Манай үйлчилгээнүүд нь мэргэжлийн баг, чанартай бүтээгдэхүүн, тав тухтай орчноор дамжуулан танд сэтгэл ханамж, үр дүнг нэг дор мэдрүүлэх болно.
Өөрийгөө хайрладаг, гоо сайхандаа анхаардаг бүсгүй танд зориулж бид өдөр бүр сайхныг бүтээгээд л байж байна.




. Чийгшүүлэлтийг мартаж болохгүй
- Гарын тосыг өдөрт 2-3 удаа, ялангуяа гараа угаасны дараа заавал түрхэх нь чухал.
- Шөнийн цагаар гүн чийгшүүлэгчтэй тос түрхэж, хөвөн бээлий өмсвөл арьс илүү гүн чийгшдэг.
Гадаад нөлөөнөөс хамгаал
- Өвөл гадаа гарахдаа бээлий өмсөх – хүйтэн агаарт гарны арьс амархан хуурайшиж, цуурдаг.
- Ахуйн цэвэрлэгээ хийхдээ хамгаалалтын бээлий заавал өмсөж заншаарай. Химийн бодис арьсанд маш их сөрөг нөлөөтэй.
Гарын арьсыг нарны туяанаас хамгаалах
- Зөвхөн нүүрэнд бус, гарын арьсанд ч мөн нарны хамгаалалт хэрэгтэй. Нарны хэт ягаан туяа нь арьсыг өнгөө алдах, үрчлээ үүсэх шалтгаан болдог.
Өдөр тутмын байгалийн арчилгаа
- Зөгийн бал, оливын тос, нимбэг зэрэг байгалийн бүтээгдэхүүнүүдийг холин маск болгон хэрэглэж болно.
- 7 хоногт нэг удаа скраб хийж, үхэжсэн эд эсийг цэвэрлэх нь арьсыг толигор, цэвэрхэн байхад тусална.
Дотроосоо арчил
- Ус хангалттай уух, эрдэс бодис, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь арьсны эрүүл мэндэд шууд нөлөөтэй.
Гар бол таны насыг “хэлдэг” эрхтэн гэдэг. Тиймээс арчилгаагаа өнөөдрөөс эхлүүлээрэй. Зөөлөн, булбарай, цэвэр гар – өөртөө тавих хайр халамжийн илэрхийлэл юм. 🌸
Нэмэлт зөвлөгөө
Гарын маск хийж заншаарай
Долоо хоногт 1-2 удаа гарын маск тавих нь арьсыг зөөлрүүлж, тэжээл өгдөг.
Жишээ:
1 халбага зөгийн бал
1 халбага оливын тос
Хэдэн дусал нимбэгийн шүүс
Эдгээрийг хольж гараа иллэг хийн түрхээд 15-20 минут байлгаарай.
2. Коллаген болон Е амин дэм хэрэглэ
Гарын арьсны уян хатан байдлыг дэмжихэд Е аминдэм болон коллаген дотроосоо хэрэглэх нь нэн үр дүнтэй.
3. Усанд орохдоо халуун усаас болгоомжил
Удаан хугацаанд халуун усанд орох нь гарын арьсыг маш их хуурайшуулах тул бүлээн усыг сонгоорой.
Усанд орсны дараа гараа заавал чийгшүүлж тослох хэрэгтэй.
4. Хумсны эргэн тойронд анхаарал тавь
Хумсны орчмын арьс хагарч, үрэвсэх нь гарын эрүүл байдлыг алдагдуулдаг.
Тослог, чийгшүүлэгч хумсны тос болон гарын тосоор хумсны эргэн тойронд зөөлөн иллэг хийж арчилгаа хийгээрэй.
5. Сезон бүр арчилгаагаа тохируул
Өвөл илүү чийгшүүлэх, тослог бүтэцтэй тос хэрэглээрэй.
Зуны улиралд хөнгөн бүтэцтэй, SPF агуулсан гарын тос илүү тохиромжтой.