Гэрээт нягтлан бодогчийн гэрээний загвар

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” таньд татварын мэдээллийг багцлан хүргэж байна. Бид энэ удаа та нартаа гэрээт нягтлан бодогчийн гэрээний загварыг хүргэж байна.

татварын тайлан өгөх хугацаа

Ажил олгогч та гэрээт нягтлан бодогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулах бол энэ гэрээний загварыг ажлын байрны онцлогтоо тохируулаад өөрчлөхөд болно.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ

20…. оны 0..  дугаар сарын 0… өдөр                      Дугаар                               Улаанбаатар хот

Нийтлэг үндэслэл

Энэхүү гэрээг нэг талаас “……………………………….” ХХК (цаашид үйлчлүүлэгч гэх), нөгөө талаас “………………..” ХХК (цаашид нягтлан бодогч гэх) дараах Ерөнхий нөхцлийн заалтуудыг өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, дор дурьдсан нөхцлөөр энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1 Үйлчлүүлэгч нь өөрийн эрхэлж буй үйл ажиллагаа болох, түүний санхүүжилт, борлуулалт, худалдан авалтын (цаашид үйл ажиллагаа гэх)-ны өдөр тутмын нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах зэрэгт компанийн нягтлан бодогчийн үүргийг гүйцэтгүүлэн ажиллуулна.

1.2 Талууд үйл хэрэгтээ Монгол улсын Иргэний хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох актуудыг даган мөрдөнө.

1.3 Энэхүү гэрээний хүчинтэй байх хугацаа 202.. оны 0.. дугаар сарын 01 -ны өдрөөс 201.. оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал 6 сар байна.

1.4 Энэхүү гэрээгээр нягтлан бодогчийн ажлын хөлс нэг сард ………..  (……) төгрөг байх бөгөөд сар бүрийн  20-нд (сард нэг удаа) нягтлан бодогчийн ……………………….тоот дансанд нэхэмжлэхийн дагуу шилжүүлж байхаар тохиролцов.

Дээрх ажлын хөлс нь дараах гүйцэтгэх үүргүүдийн төлбөр болно.

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлд бүртгэж, хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих.
  • Мөнгөн хөрөнгө /касс, харилцах/-ийн орлого зарлагын гүйлгээ хийж, харилцах дансны хуулгаар баримт боловсруулж, кассын тайланг 7 хоног тутам хянан үлдэгдлийг  баталгаажуулах.
  • Байгууллага хоорондын тооцоогоор үүссэн өр, авлагын тооцоог бодож үлдэгдлийг баталгаажуулах, авлага  цуглуулах
  • Бараа материалын орлого зарлагын гүйлгээ хийж, хөдөлгөөнийг бүртгэх.
  • Үндсэн хөрөнгийн орлого зарлагын гүйлгээ хийж бүртгэн, хөрөнгийг хүн нэг бүрт картаар хүлээлгэн өгч, тооллого хийж үлдэгдлийг баталгаажуулах.
  • Ажиллагсдын цалингийн тооцоо бодож сард 2 удаа цалин тавьж олгох.
  • Дараа тайлангаар олгосон мөнгөний тайлан хүлээн авч бүртгэх.
  • Бензин, шатах тослох материалын тооцоо бодох.
  • Харилцагч байгууллагуудаас НӨАТ-ын баримтыг  авч сар бүрийн 10-ны дотор НӨАТ-ын тайлан гаргаж дүүргийн татварын албанд өгөх.
  • Сар бүрийн нийгмийн даатгалын тайлан гаргаж дүүргийн даатгалын албанд өгч төлбөр тооцоог хуулийн хугацаанд гүйцэтгэх.
  • Компанийн санхүүгийн үйл ажиллагааны тайланг сар бүр гаргаж компанийн удирдлагад мэдэгдэх.
  • Компанийн санхүүгийн тайлан балансыг хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж дүүргийн санхүү, татварын албанд тушаах.
  • Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж орлого нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах санал санаачлага гарган удирдлагад танилцуулах.
  • Байнгын харилцагч байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоог/цахилгаан,дулаан, түрээс, холбоо гэх мэт/ хугацаанд нь гүйцэтгэх.

ЭРХЭМ ТҮНШ КОНСаЛТИНГ

Хамтдаа Системтэй хөгжье

Хоёр.  Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

2.1 Үйлчлүүлэгч нь нягтлан бодогчийг гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэхийг шаардах.

2.2  Үйлчлүүлэгч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг хугацаанд нь төлнө.

2.3 Хүсч буй үйлчилгээнийхээ талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх.

2.4 Нягтлан бодогчийн  зүгээс өгсөн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой зөвлөгөөг хүлээн аваагүйгээс үүсэх хариуцлагыг хүлээнэ.

2.5 Үйлчлүүлэгч нь нягтлан бодогчид компанийн Хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөн ажиллахыг шаардах эрхтэй.

Гурав. Нягтлан бодогчийн үүрэг

3.1 Нягтлан бодогч нь гэрээгээр тохиролцсон хөлс авах.

3.2 Нягтлан бодогч нь энэхүү гэрээний үйлчлүүлэгчид энэ гэрээний 1.4-д заасан үйлчилгээг үзүүлэх буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулна.

           3.3 Үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн асуудлыг бүх арга хэрэгслийг ашиглан тууштай хамгаална.

            3.4 Ажил үүргийн явцад олж мэдсэн үйлчлүүлэгчийнхээ хувийн болон ажил хэргийн нууц энэ тухай аливаа мэдээлэл, нэр хүндийг хувийн зорилгоор ашиглахгүй бөгөөд задруулахгүй байна (гэрээ дуусгавар болсны дараа мөн адил).         

            3.5 Нягтлан бодогч нь үйлчлүүлэгч компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон нууцын журмыг мөрдөн ажиллана.

          3.6 Ажлын байранд  … цагаас …. цаг хүртэл ажиллах бөгөөд ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөж,  тогтвортой ажиллана.  

         3.7 Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй үйлчлүүлэгчид мэдэгдэх ба үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг төлөөлж үүрэг авахыг хориглоно.

Дөрөв. Нягтлан бодогчид хүлээлгэх хариуцлага

Нягтлан бодогчид хариуцлага хүлээлгэх нөхцөл:

4.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг хойшлуулах, удаашруулсны улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулбал

4.2 Гэрээний 4.1-т дурьдсан үйлдлээс болж хохирол учирсан бол хүлээлгэх хариуцлагыг хоёр тал хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэхгүй  тохиолдолд хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талууд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Тав. Гэрээг цуцлах үндэслэл

5.1 Энэхүү гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцална.

5.2 Нягтлан бодогч энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх нөхцөлийг бүрдүүлсэн бол энэхүү гэрээг нэн даруй цуцална.

5.3 Энэхүү гэрээг аль нэг талын саналаар цуцлаагүй бол үйлчилгээ үзүүлэх хугацаа сунгагдсанд тооцно.

Зургаа. Бусад зүйл

6.1 Талууд гарын үсэг зурснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.

6.2 Талууд гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцвол энэ тухай гэрээнд заавал тусгана.

6.3 Энэ гэрээний талаар гарсан маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

6.4 Зөвшилцөлд хүрч чадахгүй бол Монгол Улсын шүүхэд хандана.

6.5 Гэрээг 2 хувь үйлдэв.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:
………………………………./ /
Утас:
НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
………………………………./ /
Утас:

ЭРХЭМ ТҮНШ КОНСаЛТИНГ

Хамтдаа Системтэй хөгжье

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх