хамгийн их жуулчин хүлээн авдаг улс орнууд

Хамгийн их жуулчин хүлээн авдаг улс орнууд- Аялагчдын Дуртай 10 Газар

|

Хүн болгоны анхаарлыг татдаг, үзэж харах зүйл ихтэй газар л хамгийн их жуулчдыг татдаг. Аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч бөгөөд улс орнуудын соёл, байгалийн үзэсгэлэн, алдарт газруудын ач холбогдлыг илтгэдэг. Тэгэхээр эдгээр улс орнууд яагаад олон жуулчдыг татдаг талаар та бүхэнд сонирхолтой мэдээлэл хүргэе. Энэ нь таны аялалаа сонгож, InCruises аялалаа захиалахад тань дэм болох байх аа.

1. Франц – Романтик Аялал

Франц улс жил бүр 80-90 сая жуулчин хүлээн авдаг бөгөөд энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Парис хотын алдарт Эйфелийн цамхаг, Луврын музей, Версалийн ордон зэрэг газрууд аялагчдын заавал үзэх жагсаалтад багтдаг. Парисын Эйфелийн цамхаг, Дэлхийн хамгийн том Луврын музей– алдарт Мона Лиза энд бий. Версалийн ордон – Францын хаадын тансаг амьдрал, гайхалтай архитектур бас байдаг. Эдгээр түүхэн дурсгалт газруудаар аялах нь жуулчдад маш их таалагддаг бөгөөд хүн болгоны заавал очих ёстой, үзэх ёстой газруудын тоонд зайлшгүй багтдаг.

2. Испани – Нар, Түүх, Гайхамшигт Архитектур

Испани улс жил бүр 80 сая гаруй жуулчин хүлээн авдаг. Барселонагийн гол бэлгэ тэмдэг бол Барилга. Үлгэрийн мэт өнгөлөг, долгиотсон хэлбэртэй барилга, Барилгын дээврийн уран баримал, өвөрмөц дизайнаараа алдартай. Хэрвээ Барселонд очвол далайн эргийн клубууд дээр нь заавал очиж үзээрэй. Үнэхээр сонирхолтой байх болно.

3. АНУ – Холливуд, Үзвэр Үйлчилгээ, Байгалийн Гайхамшиг

АНУ-д жил бүр 75-80 сая жуулчин ирдэг. Мэдээж Америкийг хүмүүс эрх чөлөө амтагдсан мөрөөдлийн орон гэдэг. Нью-Йорк, Лос-Анжелес, Майами, Лас Вегас зэрэг хотуудын дурсгалт газрууд, Диснейленд, Гранд Каньон, Йеллоустоун зэрэг байгалийн цогцолборууд аялагчдыг татдаг.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

4. Итали – Урлаг, Түүх, Хоолны Диваажин

Итали улс жил бүр 60-70 сая жуулчин хүлээн авдаг. Ромын Колизей, Ватиканы Систиний сүм, Флоренцийн Уффици музей, Венецийн суваг зэрэг газрууд нь түүхэн аяллын хамгийн их эрэлттэй газрууд юм. Үүнээс гадна Тоскани, Неаполь, Сицили зэрэг газрууд Италийн амтат хоол, дарс, байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай.

5. Турк – Дорно, Өрнийн Уулзвар

Турк улс 50-60 сая жуулчин хүлээн авдаг. Истанбулын Султанахмет сүм, Хагия София, Кападоккийн агаарын бөмбөлөг, Эфесийн эртний хот зэрэг түүхэн, соёлын дурсгалт газрууд олон хүний анхаарлыг татдаг. Анталия, Бодрум, Фетхие зэрэг далайн эргийн амралтын бүсүүд мөн аялагчдын гол чиглэл юм. Манай InCruises аялалд Туркийн чиглэлд Монголоос маш олон аялагчид маань Хямд үнээр аяласан байдаг.

6. Мексик – Түүхэн Соёл, Карибын Далай

Мексик улс 45-50 сая жуулчин хүлээн авдаг. Чичен Ица, Тулумын пирамидууд, Канкун, Кабо Сан Лукасын далайн эргүүд нь хамгийн алдартай аялал жуулчлалын бүс юм. Ерөнхийдөө Мексик бол байгалийн хувьд үнэхээр гайхамшиг нь бүрдсэн газар. Тиймээс та усанд сэлэх чадвараа сайжруулаарай гэж хэлмээр байна. Валларта Бандерас булан буюу Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй булангуудын нэг байдаг. Чиапас –Паленке (Palenque) – Майячуудын эртний хот, ширэнгэн ой дунд байрладаг. Agua Azul Waterfalls буюу Цэнхэр ус бүхий үзэсгэлэнт хүрхрээ байдаг газар байна. Манай InCruises-д мэдээж Мексикийн аялал байгаа шүү.

7. Герман – Орчин Үеийн Хотууд ба Дундад Зууны Өв

Герман улс жил бүр 40-50 сая жуулчин хүлээн авдаг. Берлиний хана, Неушванштайн цайз, Кёльний сүм, Баварийн Альпын бүс зэрэг газруудыг үзэхээр олон жуулчин зорьдог.

8. Тайланд – Азийн Аялал Жуулчлалын Төв

Бангкок, Чианг Май, Пукет, Самуи зэрэг аялал жуулчлалын гол бүсүүд олон аялагчдыг татдаг. За Монголчуудаас Тайландад маш олноороо очиж амардаг, аяладаг болсон. Ямар нэг зүйл хоцрох гээд байгаа юм шиг санагдвал та ийшээ заавал очоорой.

9. Их Британи – Хатан Хааны Газар Нутаг

Их Британи 30-40 сая жуулчин хүлээн авдаг. Лондонгийн Биг Бэн, Букингемийн ордон, Стоунхенж зэрэг газрууд жуулчдын сонирхлыг татдаг. Buckingham Palace- Хатан хааны ордон, хамгаалагчдын харуулын солилцоо үзэх боломжтой. Tower of London-Олон зуун жилийн түүхтэй хааны цайз, алдарт Кохинор алмаз энэ ордонд хадгалагддаг. British Museum- Египетийн мумми, Розетта чулуу гэх мэт дэлхийн түүхийн үнэт үзмэрүүдтэй.

10. Япон – Технологи, Соёл, Байгалийн Гайхамшиг

Япон 30-35 сая жуулчин хүлээн авдаг. Токио, Киото, Осака зэрэг хотууд нь орчин үеийн болон уламжлалт соёлын хослолыг үзэх боломжтой. Гэх мэт эдгээр 10 улс орнууд хамгийн их жуулчин татдаг сонирхолтой улс орнууд байх нь. InCruises аялалаар нэг удаагийн явалтаар 3 орноор 5-6 хотоор аяладаг учраас InCruises таныг дэлхийн хүн болох мөрөөдлийг тань биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Бидэнтэй холбоо барих:

Залгах: 99380737 Залгах: 88759095

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО

Шэйр хийж түгээх