Хаврын ядаргаа

Хаврын ядаргаа…

|

Хавар бие хүндэрч нозоорох ядрах шинж тэмдэг их гардаг

Өвлийн эхэн болон адаг улиралд биеийн дотоодод хурж байсан бадган хавар цагийн дулааны илчээр орноосоо хөдлөх тул ходоодны ерөнхий галын илч буурч эхэлдэг. Энэ үед дараах шинжүүд илэрдэг.

Шинж тэмдэг:

  • Биеийн илч багасна
  • Хоолны шингэц муудна
  • Ходоод дүүрч цанхайх
  • Бие хүндэрч нозоорох
  • Юм хийх дуршилгүй, залхуу хүрнэ, хөдлөхөөс ч залхуурч бие сулрах
  • Биеийн жин нэмэгдэх
  • Хавагнах
  • Нус, цэр, шүлс ихсэх
  • Нүд сэлхэрэх
  • Нойр ихсэх
  • Амьсгаадах
  • Ядрах, үе мөч сулрах

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хаврыг хэрхэн эрч хүчтэй даван туулах вэ?

⚠️Иймээс та хаврын улиралд хөнгөн шингэхэд хялбар хоол хүнс идэж, хоолоо хэтрүүлэн идэхгүй байх, хоолны дараа зүгээр суух, хэвтэх, унтахгүй байх, сарны хүч дэлгэрэх шөнийн цагаар унтаж амрах, хүйтэн ус, цай ихээр ууж галын илчийг дарахгүй байхад анхаараарай.

 Цагаан гаа, зөгийн балтай халуун ус цай уух, бага зэргийн халуун амтлагч хоолондоо нэмж идэх, хэт их ачаалал авахгүйгээр дасгал хөдөлгөөн хийх, явган алхах хэрэгтэй.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Шэйр хийж түгээх