Хеликобактери гэдэг нь…
ХЕЛИКОБАКТЕРИЙН ШАЛТГААНТ ХОДООДНЫ БОЛОН ХОДООДНЫ БУС ЭМГЭГҮҮД
Хеликобактер /(Helicobacter pylori)/ гэдэг нь ходоодны салст бүрхэвчинд амьдардаг, мушгиа хэлбэртэй нян юм. Энэ нян нь ходоодны үрэвсэл (гастрит), ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин, /Малт лимфома, хавдрын урьдал эмгэг, 90% нь НP илэрдэг/ ходоодны хорт хавдар, витамин В12 дутагдлын цус багадалт, тромбоцит/ялтас буурах эмгэг зэрэг нь хеликобактерын шалтгаантай байдаг.
📌Хелико пилори шалтаант ходоодны архаг үрэвслийн шинжүүд
- Ходоод, дээд гэдэсний эмгэг шархлааны үед өлсөхөд илүү их өвдөлт мэдрэгдэнэ
- Хоолны дуршил буурах, жин хасах
- Хоол шингэхгүй байх
- Амнаас эвгүй үнэр гарах
- Хэвлийгээр дүүрэх, хий гаргах, хэхрэх
- Ходоодны биш хам шинж /цээж хорсох, хэхрүүлэх, аюулхайд хүнд оргих, дотор муухайрах бөөлжих,гэдэс хямрах/
- Өвдөх хам шинж /аюулхайд баруун хавирганы нуман дор өвдөнө, хоол идсэний дараа илүү их өвдөнө/ходоодны үрэвсэл
- Хүндэрсэн үед өтгөн хар гарах (цус алдалтын шинж тэмдэг)
- ⚠️ Шинж тэмдгүүд удаан үргэлжилбэл эмчид хандах шаардлагатай!
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг
📌 Хеликобактерийн яваандаа үүсэх хүндрэлүүд юу вэ?
Хеликобактерийг эмчлэхгүй удвал дараах аюултай өвчнүүд үүсэх магадлалтай:
❌ Гастрит (ходоодны үрэвсэл) – Ходоодны салстын үрэвсэл
❌ Ходоодны шархлаа – Ходоод, гэдэсний ханыг гэмтээж, шарх үүсгэх
❌ Ходоодны хавдар – Хеликобактерийн халдвар нь ходоодны хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг
❌ Хоол боловсруулах замын цус алдалт гэх зэрэг асуудлууд үүснэ. Тиймээс дээрх шинж тэмдэг илрэх үед та нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Гэхдээ дур мэдэн өөрөө эм уух нь бас эрсдэлтэй. Тиймээс та Мэргэжлийн эмчид хандан оношлуулж тохирох эмчилгээг хийлгээрэй.
📌 Хеликобактераас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хеликобактери буюу хеликобактерийн шалтгаантай ходоодны архаг үрэвсэл даамжрахаас урьдчилан сэргийлэхийн тулд уламжлалт хүнсээр зөв хооллох, усанд чанасан, ууранд болгосон, жигнэсэн байдлаар өдөрт 4-5 хооллоно. Шарсан, хуурсан, халуун ногоотой хоол, лаазалсан хүнс, хүйтэн, царцуу хоол идэхгүй байх хеликобактерийн халдварыг илрүүлэх судалгаанд болон эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй.
Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүс
- Шалтгаан тодорхойгүй биш шинжтэй
- Өмнө нь ходоод, дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэмжтэй, эдгэрэхгүй байгаа шархтай
- Гэр бүлийн гишүүдээс ходоодны хавдраар өвдсөн эсэх
- Ходоод, дээд гэдэсний шархлаатай
- Эрт үеийн ходоодны хавдрын улмаас дурангийн эмчилгээ хийлгэсэн
- Ходоодны хорт хавдрын суурь өвчин болох хатингаршилт ба гэдэсний хучуур эдийн солигдол бүхий ходоодны архаг идэвхитэй үрэвсэлтэй бол нэн даруй эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй. Манай Амар мэнд оршихуй эмнэлэгт үзэж оношилж байгаа шүү.
🚫 Халдвараас хамгаалах шилдэг аргууд:
✅ Гараа тогтмол угаах
✅ Нэг аяга, халбага, савх хэрэглэхгүй байх
✅ Шүүсэн эсвэл буцалгасан ус уух
✅ Ариун цэврийн шаардлага хангасан хүнс хэрэглэх
✅ Хеликобактертэй бол гэр бүлийн бүх гишүүдийг оношлуулж хамтдаа эмчлүүлэх
ДУР МЭДЭН ЭМ УУЖ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЗААВАЛ МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНДААРАЙ
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг