Хий шар бадгана

Хий, Шар, Бадгана гэж юу вэ? Уламжлалт анагаах ухааны үндэс ба эрүүл мэндийн нууц

|

Та уламжлалт анагаах ухааны тухай хэр ихийг мэдэх вэ?

Уламжлалт анагаах ухаан нь хүний бие махбодыг нэг цогц  үзлийн үүднээс нэгдмэл байдлаар авч үзэж ирсэн бөгөөд эрүүл болон өвчин эмгэгийн заагийг байгаль ертөнцийн түгээмэл зүй тогтолуудад үндэслэн арга билиг, таван махбод, хий, шар бадганы тэнцвэрт байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн улмаас алдагдаж, өвчин эмгэг үүсдэг тухай тайлбарладаг.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Уламжлалт анагаах ухаанд хүний бие махбодыг дүр эс урвасан эрүүл, дүр урвасан эрүүл бус /өвчин/ хэмээн үздэг. Тэгвэл:

Эрүүл гэдэг нь

Хүний биеийг бүрдүүлдэг:

  • Гурван махбод / хий, шар, бадган/
  • Долоон тамир / тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал/
  • Гурван хир /өтгөн, шингэн, хөлс/ харьцангуй тэнцвэртэй байхыг хэлдэг.

 Тэгвэл энэхүү тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ?

  1. Сэтгэлийн амар амгалан байдал
  2. Зөв хооллох
  3. Бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг биеийн өвөрмөц чанар, нас, цаг улиралын онцлогт тохируулах
  4. Идээ, ундаа, явдал мөрийн нөхцөлийг биеийн өвөрмөц чанар, нас, цаг улиралын онцлогт тохируулах
  5. Зөв унтаж амрах
  6. Хүрээлэн байгаа орчны нөлөөлөл эерэг байх гэх мэтийг зохицуулах

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Өвчин гэдэг нь:

Гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр биеийн дотоод дахь эрүүл хий, шар, бадган, цус, шар ус арвидах, хорогдох, хямралдах байдлаар тэнцвэрт байдал нь алдагдаж цаашид гурван гэмийг гэмтээн улмаар биеийн гурван махбод, долоон тамир, гурван хирийн харьцангуй тэнцвэрт байдал алдагдахыг хэлдэг.

Тэгэхээр хамгийн энгийнээр ойлговол юуг ч ихдүүлж, багадуулж, хямралдуулж болохгүй гэсэн үг юм.  Хэт их өлсөх, хоолыг хэтрүүлэн идэх, хоол идсэний дараа зүгээр суух, унтах, хэт их даарах, халууцах, их унтах, нойр алдах гэх мэт эдгээр бүгд нь бие махбодыг хямралдуулж өвчин болох эхлэл  суурийг тавьж байдаг байна.

Та уламжлалт анагаах ухааны их эмчид хандаж өөрийн төрөлх мөн чанарыг тодорхойлуулж мэдэх, өвчилсөн бол өвчнөө эдгээх, эрүүл бол урт наслах аргад суралцаж эрүүл мэндийн боловсролтой болох, одоо яг ямар улирал болж байна түүнд үндэслэн тухайн улиралд тохирсон хооллолт, өдөр тутмын зөвлөгөөг авах, өөрийн биеийн өвөрмөц чанар, нас, ажил, амьдралын нөхцөлд тохируулан зөвхөн өөрт тохирсон эмчилгээ, үйлчилгээ зөвлөгөөг авч мэргэжлийн эрүүл мэндийн ментортой болоорой. 

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Шэйр хийж түгээх