Ходоодны галын илч

ХОДООДНЫ ГАЛЫН ИЛЧ ГЭЖ ЮУ ВЭ, ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?

|

Ходоодны галын илч гэдэг нь хүний ходоод хоол шингээх чадварыг хэлдэг. Хүний бие махбодийн үйл ажиллагаа нь хоногийн 24 цагтай уялдан, био хэмнэл өөрчлөгддөгтэй адил хий, шар, бадган нь хоногийн цагийн хэмнэлийг дагаж ихсэх, багасах, тэнцвэртэй байх  зэргээр тодорхой өөрчлөлтүүд гардаг.

Тухайн цагт тохируулж ажил, амьдралын хэмнэл, хоол, ундны хэрэглээгээ зөв зохицуулж сурах нь эрүүл байх нэг үндэс болдог.  

Хоногийн 24 цагт Хий, Шар, Бадганы хөдлөх цаг гэж байдаг.

1. Хийн цаг: 03:40-07:40, 15:40-19:40 / үүрээр, үдэш /

2. Бадганы цаг: 7:40-11:40, 19:40-23:40 / өглөө, бүрийн цаг/

3. Шарын цаг: 11:40-15:40, 23:40-03:40 / өдөр дунд, шөнө дунд/

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хийн цаг 03:40-07:40, 15:40-19:40 энэ цагуудад шингэхдээ амархан халуун, шөлтэй хоол идэх

Шарын цаг 11:40-15:40 энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх

Бадганы цаг 07:40-11:40, 19:40-23:40 ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй

Орой 21:30-23 цагийн хооронд та заавал орондоо орж унтаж амрах ёстой.

⚠️Дотрын өвчлөл бүр ходоодноос эхтэй хэмээн анагаах ухааны дөрвөн үндэст заасан байдаг. Иймээс та ходоодоо хайрлаарай.  Хаврын улиралд уламжлалт анагаах ухааны их эмчийн хяналтан дор бөөлжүүлэг засал хийлгэх нь маш олон төрлийн өвчлөлөөс сэргийлдэг.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Шэйр хийж түгээх