Хуйх цэвэрлэгээ

GanGan Beauty Salon

Хуйх цэвэрлэгээ /scalp detox/

Хуйх цэвэрлэгээ (scalp detox / scalp treatment) гэдэг нь хуйхны үхэжсэн эс, бохирдол, тослог давхаргыг гүн цэвэрлэж, үсний уутанцар (hair follicle)-ыг эрүүлжүүлэн, үс ургалтыг дэмжих зорилготой үйлчилгээ юм.

✅ Хэн хуйх цэвэрлэгээ хийлгэх хэрэгтэй вэ?

  1. Үс амархан тослогтоод байдаг хүмүүс
  2. Хагтай, загатнадаг, эмзэг хуйхтай хүмүүс
  3. Үс ихээр унаж байгаа хүмүүс
  4. Үс арчилгааны бүтээгдэхүүн (гель, лак гэх мэт) тогтмол хэрэглэдэг хүмүүс
  5. Орчны бохирдол, стресс ихтэй амьдралын хэв маягтай хүмүүс
  6. Үсээ ургуулах хүсэлтэй хүмүүс
Хуйх цэвэрлэгээ
Хуйх цэвэрлэгээ
GanGan Beauty Salon

Хуйх цэвэрлэгээний үр дүн

Хуйх цэвэрлэгээний үр дүн нь зөв аргаар, тогтмол хийлгэснээр хуйхны орчин эрүүлжиж, үсний чанар, ургалт мэдэгдэхүйц сайжирдаг
Хуйх амьсгалах боломжтой болдог
Бохирдол, тослог, бүтээгдэхүүний үлдэгдэл арилснаар хуйхны нүх сүв суларч, цусны эргэлт сайжирна.
Үс уналт багасна
Бөглөрсөн үсний уутанцарууд сэргэж, уналт буурч, шинэ үс ургалтыг дэмжинэ.
Хаг, загатнаа багасна
Арьсны үхэжсэн эс, мөөгөнцөр, илүүдэл тос арилснаар хуйх тайвширч, цэвэрхэн болно.
Үс илүү өтгөн, эрүүл харагдана
Хуурайшилт багасаж, үсний үндэс илүү эрүүлждэг тул үс өтгөн, зөөлөн, гялалзсан болно.
Үсний ургалт хурдсана
Хуйхны цусны эргэлт идэвхжиж, шим тэжээл илүү сайн шингэснээр үс ургалт хурдасдаг.
Бүтээгдэхүүний үйлчлэл нэмэгдэнэ
Арчилгааны бүтээгдэхүүнүүд (маск, тос, серум) хуйханд илүү сайн нэвтэрч, илүү үр дүнтэй болно.
Хуйхны тэнцвэр сэргэнэ
РН-ийн баланс тэнцвэржиж, хэт тослог эсвэл хуурай хуйх асуудал багасна.


Хуйхаа удаан хугацаанд цэвэрлэхгүй байх нь

Хуйхаа удаан хугацаагаар цэвэрлэхгүй орхих нь үс болон хуйхны эрүүл мэндэд олон ноцтой сөрөг нөлөөүзүүлдэг. Эдгээр нь зөвхөн гоо сайхны төдийгүй, арьсны эрүүл мэндийн асуудал ч болж болзошгүй.

Хуйх цэвэрлэгээ

Нүх бөглөрч, үсний уутанцар үхэждэг

Хуйх цэвэрлэгээ

Хаг үүсэж, загатнах

Хуйх цэвэрлэгээ

Үс тослогтсон, бохир харагдана

Хуйх цэвэрлэгээ

Үсний ургалт удааширна

Хуйх цэвэрлэгээ

Хуйхны өвчин, үрэвсэл үүсэх эрсдэлтэй

Хуйх цэвэрлэгээ

Үсний бүтэц муудна

Хуйх цэвэрлэгээний нэмэлт зөвлөгөө

Хуйхны эрүүл мэндийг хадгалах, хуйх цэвэрлэгээний үр дүнг урт хугацаанд тогтвортой байлгахын тулддараах нэмэлт зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй:

Хэт халуун усаар үсээ битгий угаагаарай

  • Халуун ус хуйхыг хуурайшуулах, тослогийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй.

Тослогт тохирсон шампунь сонго

  • Хуйхандаа тохирсон, сульфат багатай, хөнгөн бүтэцтэй шампунь хэрэглэх нь нүх бөглөрөхөөс сэргийлнэ.

Долоо хоногт 1–2 удаа хуйхандаа массаж хийгээрэй

  • Массаж нь цусны эргэлтийг сайжруулж, үс ургалтыг дэмжинэ. Мөн стресс тайлж, хуйхны эрүүл мэндийг дэмждэг.

Үс арчилгааны бүтээгдэхүүнээ зөв хэрэглэ

  • Маск, тос зэргийг хуйх биш харин үсний үзүүрт л түрхэнэ. Хуйханд тос түрхвэл бөглөрөл үүсгэж болно.

Үсээ угаасны дараа бүрэн хатаагаарай

  • Нойтон хуйх нь нян үржих таатай орчин болдог тул аль болох түргэн хатаах хэрэгтэй.

Үсээ боохдоо хэт чанга боохоос зайлсхий

  • Хэт чанга боох нь хуйхны цусны эргэлтийг сааруулж, үс унах шалтгаан болдог.

Эрүүл хооллолт, хангалттай ус уух

  • Дотор эрхтний эрүүл мэнд, шим тэжээл үсний чанарт шууд нөлөөлдөг. Омега-3, цайр, төмөр зэрэг эрдэс бодис үсэнд чухал.

Хуйханд зориулсан серум, тоник хэрэглэж сур

  • Хуйхны тэнцвэрийг хадгалах, чийгшүүлэх, сэргээх зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүн илүү баталгаатай болно.

Шэйр хийж түгээх